Камерунд 70 гаруй сурагчдыг хулгайлжээ

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 06

Өнөөдөр /2018.11.06/ өглөө Камеруны Баменда хотын нэгэн сургуулийн дор хаяж 79 сурагч болон сургуулийн захирал зэрэг гурван том хүнийг хулгайлсан хэрэг гарлаа. Камерун улсын цэргийн хүчнийхнийг оролцуулсан эрэн сурвалжлах ажил явагдаж байна.

Камеруны салан тусгаарлах бүлэглэлүүдийг энэ хэрэгт буруутгаж байгаа гэнэ. Баменда хотын энэ сургуульд 10-14 настай хөвгүүд сурдаг бөгөөд зарим нэг хүүхдүүдийн бичлэгийг нийгмийн сүлжээнд тавьсан байна. Барьцаалагчид хөвгүүдийг нэгэн жижиг өрөөнд хорьж, нэр, хаанаас ирсэн тухай хэлэхийг тушааж буй бичлэг цацагджээ.

Салан тусгаарлах бүлэглэлүүд англи хэлээр ярьдаг хоёр мужийг салан тусгаарлаж Амба буюу Амбазони гэдэг нэр бүхий шинэ улсыг байгуулахаар зорьж байгаа гэнэ.

Я.Болор

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top