Брэд Питт удаан хугацааны дараа олны өмнө гарав

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 06

  Жүжигчин Брэд Питт Анжелина Жолигоос салсныхаа дараа ихэнх цагаа ажилдаа зориулах болж, олон нийтийн арга хэмжээнд очихоо больсон байсан билээ. Тэгвэл удаан хугацааны туршид олонд харагдаагүй Брэд Питтийг фэнүүд нь “Hollywood Film Awards” шагнал гардуулах ёслолоос харах боломж олджээ. Энэ жил 22 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа энэхүү ёслол “Beverly Hilton” зочид буудалд болсон байна.

54 настай Брэд улаан хивсэн дээр зогсон зургаа даруулж, шагнал гардуулахаар тайзан дээр гарч иржээ. Жүжигчин эр маш сайхан харагдаж байсан гэх магтаалыг фэнүүдээсээ сонссоор байгаа аж.

Брэд Питт одоо Квентин Тарантиногийн “Холливудад нэгэн удаа” кинонд Леонардо Ди Каприотой хамтран тоглож байгаа билээ.

О.Саша

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top