ГОРИЛОГЧИД ба ШИНЭ САЙДЫН СУРАГ

Б.Эрхэс | Zindaa.mn
2018 оны 11 сарын 06

Төрийн эрхийг барьж, төрийн хувь заяаг шийдэж байгаа эрх баригч намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар өнөөдөрхөн танхимаасаа нэг сайдаа явууллаа. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас өөрийн хамаарал бүхий компаниар дамжуулж их хэмжээний зээл авсан гэх хэрэгт нэр холбогдсон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг салбарт нь үүссэн асуудалд ёс зүйн хариуцлага хүлээж, өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэж өглөө. Харин түүнийг албан тушаалаасаа чөлөөлөгдөөгүй байхад дараагийн сайдын сураг сонсогдож эхэлсэн нь улс төрийг улам ч сонирхолтой болгож байна.

Өөрөөр хэлбэл, Б.Батзориг сайдын орыг залгаж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамыг толгойлох дараагийн эрхмийн нэр улс төрийн хүрээнийхэн болон нийтийн сонирхлыг татаж байгаа. Өчигдөрхөн гэхэд энэ албан тушаалд нэр нь дурдагдсан УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн өөрт нь санал тавьсан ч үгүй гэж хэлэхээ хэвлэлд өгсөн тодруулгадаа дурджээ. Мөн УИХ-ын гишүүн Д.Оюунхорол сайдад горилж магадгүй гэсэн яриа "нисэхэд" тэрбээр үгүйсгээд, харин ажлаа, салбараа мэддэг, төрийн төлөө гэсэн шуналгүй хүн ирээсэй гэж бодож байгаагаа хэвлэлээр уламжлав. Гэсэн ч сайдад горилогчдын нэрс ар араасаа хөвөрч, олны анхаарлыг татсаар байна.


Энэ дунд УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Д.Тогтохсүрэнгээс гадна Б.Энх-Амгалан, Б.Саранчимэг, Л.Элдэв-Очир дурдагдаж байгаа аж. Л.Элдэв-Очирын тухайд УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороог ахалж байгаа утгаараа хамгийн өндөр магадлалтай гэгдэж байна. Мөн сайдад нэр нь дурдагдаж байгаа эрхмүүдийн дунд Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргилын нэр яригдаж байгаа бололтой. Газар тариалангийн нутаг, үр тариа, хүнсний ногооны ихэнх хувийг нийлүүлж байгаа аймгийг удирдаж байгаагийн хувьд түүний нэр энэ дунд орсон байх магадлалтай юм.

Тэдний зарим нь "Сайд болохгүй" гэж мэдэгдсэн ч "Хэрэв итгэл хүлээлгэвэл..." гэх үгийг хэлэхээ ч мартаагүй. Гагцхүү тэд сонголтоо хийх нь зөвхөн цаг хугацааны л асуудал болоод байгаа нь маргаангүй үнэн билээ.

Хэдийгээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад эхний байдлаар дээрх эрхмүүдийн нэрс яригдаж байгаа ч нөгөө талд эрх баригч нам дараагийн сайд хэн байхыг хараахан шийдэж, баталгаажуулаагүй байна. Жишгээр бол эхлээд Ерөнхий сайд хэнтэй хамтарч ажиллахаа шийдэх учиртай. Дараа нь Ерөнхий сайдын нэр дэвшүүлсэн хүнийг намынх нь Удирдах зөвлөл хуралдаж, түүнээс гарсан шийдвэрийг нь УИХ дахь МАН-ын бүлэг хэлэлцэнэ. Тэр ч бүү хэл, Ерөнхийлөгч Х.Баттулгатай хүртэл зөвшилцөх ёстой гээд томилгооны үйл явц тодорхой цаг хугацаатай байдаг. Хамгийн сүүлд, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж, баталснаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамыг толгойлох шинэ сайдын нэр тодрох юм.

Ямартай ч өнөөдрийн байдлаар дараагийн сайдад горилогчдын нэрс хэдийнэ яригдаж, олон нийтийн сүлжээнд түгээд байна. 

Б.ЭРХЭС

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 17 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
үнэн байдал(150.129.140.11) 2018 оны 11 сарын 07

засаг унах гэж юун шинэ сайдын сураг энэ засгийг унагахаас өөр зам байхгүй

0  |  0
зочин(103.242.46.139) 2018 оны 11 сарын 07

Юун шинэ сайд вэ. Засгийн газраараа огцрохгүй юу. Яамдын дарга нар нь нэгнээ алаад, сайд гишүүд нь ард түмнийхээ нэрээр гарчаад хамаг мөнгийг нь хувааж идээд байхад. Арай хэтэрхий биш үү,

0  |  0
Dorj(203.91.115.42) 2018 оны 11 сарын 06

Oyunhorol ni arai deerdee chadah negiigee demjiheesee ilvv muulah yumdaa

0  |  0
Moogii(202.9.43.76) 2018 оны 11 сарын 06

Mal aj ahuin salbart olon jil ajilsan. Ajilaa meddeg shudraga hvmvvs olon bgaa sh tee. Zaabalchgvi ulsiin ih huraliin gishvvn baih albagvi . Ajilaa meddeg salbaraa meddeg. Mergejileeree ajillaj bsan hvn bbal ih heregtei bna daa

0  |  0
Hgh(49.0.147.33) 2018 оны 11 сарын 06

Tov, arhangai,selenge aimaruudas gishuun said toriin ondor alban tushaald suulgaad hereggui shu manijiin erhsheeld baigaad erliizjsen archaagui nowshnuud mash ih bga

0  |  0
Chh(49.0.147.33) 2018 оны 11 сарын 06

Selengiin zasag darga hereggui baihoo tsaan ni taria taridag heden hanj tsaddagui hulgaich nar hulgai hiiher huleegeed suuj bga

0  |  0
Иргэн(66.181.181.201) 2018 оны 11 сарын 06

Сэлэм өгөөд хооронд нь байлдуул, хамгийн сүүлд амьд үлдсэнийг нь сайд болгохгүй юу? Буу өгөхийг хориглоно! Зөвхөн сэлэм

0  |  0
Иргэн(202.131.250.130) 2018 оны 11 сарын 06

Бүр цайрчээ, дотроосоо бол засал авахаас өнгөрч, энэ засаг

0  |  0
Зочин(66.181.179.87) 2018 оны 11 сарын 06

Цоо шинэ залууг гаргаач ээ ! Эл дол болсон хүмүүсээс залхаж бна шд Одооноос шинэчлэгдээд чадвартай шинэ , дан дээлтэй хүн тавиач ээ !!! МАН хэр өөрчлөлт хийхийг одооноос л харъя !!! Хүрэлсүх ээ !!! Өөрчлөгдөөч ээ !!!!!

0  |  0
иргэн(202.179.24.189) 2018 оны 11 сарын 06

Сайд болбол Дээлээ л нөмрөнө гэсэн үг шүү дээ

0  |  0
jujig uzegch(103.254.120.86) 2018 оны 11 сарын 06

absan zabshan mungiig bustaahgui ogstroh ni jujig

0  |  0
зочин(203.91.118.180) 2018 оны 11 сарын 06

Эд нарын хэн нь ч биш одоо Саулег тавьчих цаадах чинь чанагдсан эмэгтэй юм билээ.

0  |  0
ichin(202.9.41.90) 2018 оны 11 сарын 06

Man hun dhgyu yum shig hedhen huni dotor l ergelded bhiim bi bolyu boldgyu yumu namin nerig gutaasan bolil do bi bolyu

0  |  0
зочин (103.212.118.113) 2018 оны 11 сарын 06

оюунхорол авгай одоо болимоор юм даа

0  |  0
Top