Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шинэ албан хаагчид тангараг өргөлөө

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 07

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор жилд хоёр удаа харуул хамгаалалтын ажилтан бэлтгэх сургалтыг Хууль сахиулахын их сургуулийн харьяа "Ахлагчийн сургууль"-тай хамтран зохион байгуулдаг. Энэ жилийн хоёрдугаар ээлжийн сургалт 2018 оны наймдугаар сараас арваннэгдүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд амжилттай болж өндөрлөлөө.

Төгсөгчдийг  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаалаар харьяа хорих анги, шийдвэр гүйцэтгэх газар, салбар нэгжийн сул орон тоонд томилсон байна. Томилогдсон алба хаагчдыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны болон Төрийн жинхэнэ алба хаагчийн тангараг өргүүлэх ёслолын ажиллагааг 2018.11.05-ны өдөр зохион байгуулжээ.

Ёслолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны дарга, хурандаа А.Намсаманд, Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Б.Нямгомбо нар оролцсон байна.

Д.Дамдин

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top