Олон зуун мянган фэнтэй интернет дэх хамгийн алдартай төсөл!

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 06

 "Баллерина" төсөл бол Америкийн гэрэл зурагчин Дайн Шитагийн санаа юм. Энэхүү гайхамшигт төсөл 15 жилийн турш үргэлжилж, олон хот суурин дахь гоёмсог бүжигчдийг харуулсан 1000 гаруй тооны өвөрмөц зурагтай болжээ. Тэдгээр нь жирийн бүжигчдийн зураг гэхээсээ илүү авьяас, мэдрэмж, сэтгэл хөдлөлийг илтгэсэн хөрөг зургууд байдаг. Зургийн гол дүрүүд дэлхийн хамгийн алдартай театрт бүжиглэдэг бүжигчид юм. Гэрэл зурагчид Шитаги удаан хугацаанд уламжлалт хальсан камераар гэрэл зургуудаа авч байсан бол 2012 оноос дижитал аппаратыг ашиглаж эхэлжээ. Түүнээс хойш төслийн цар хүрээг улам өргөжүүлсээр байгаа юм.

"Баллерина" нь балет сонирхогчдын дунд хамгийн алдартай төсөл. Өнөөдөр нийгмийн сүлжээнд хэдэн зуун мянган фенүүд энэ төслийг дэмждэг болжээ.


Zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top