ӨДРИЙН ЗУРХАЙ: Жинлүүрийнхнийг гэнэтийн бэлэг хүлээж байна

 

ДОРНЫН ЗУРХАЙ

2018.11.7. Лхагва гараг. Билгийн тооллын 30

Намрын адаг хар нохой сар. Нэг цагаан мэнгэтэй, Харагчин туулай өдөр

  • Наран ургах шингэх: 07.45-17.29

  • Үс засуулбал: Эрлэг лугаа учирна

  • Барилдлага: Үл зохилдох

  • Шүтэн барилдлага: Сэрэхүй

Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Амраг лугаа золгох, авшиг авах, ус гатлах, угаах зэрэгт сайн. Баруун нүд татвал садан ирэх, зүүн нүд татвал баярлах, баруун чих хангинавал гутамшиг болох, зүүн хангинавал завхарсныг сонсож цочих, бие татвал өмнө зүгээс зочин ирэх, хөл татвал хэрүүл гомдол болно. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой.

ӨРНИЙН ЗУРХАЙ

Хонь

Та өнөөдөр дэлхийг байлдан дагуулахаар байна. Өөртөө итгэх итгэл тань нэмэгдэж, олон зүйлийг хийнэ. Таны эрч хүч дундаршгүй байж, “боломжгүй” гэдэг үг танд бууж өгнө.

Үхэр

Өнөөдөр танд олон сайхан боломж тохиох ч бүгдийг нь ашиглаж чадахгүй. Удаан, сул байдлаасаа болж нөхцөл байдлыг ашиглаж амжихгүй байж мэднэ. Эргэн тойрноо харж эвшээж суух бус, санаачилгыг гартаа ав.

Ихэр

Дадсан зүйлээсээ өөрийг хий. Толгойгоо өргөж, эргэн тойрноо хар. Тэгэхдээ аливааг шинээр хараарай.

Мэлхий

Дур булаам байна. Таны эрч хүч их байж, нөхцөл байдлын төв нь болно. Ерөнхийдөө өнөөдөр та киногоор бол найруулагч нь байх нь.

Арслан

Дотны хүмүүсийнхээ дэмжлэгээр урам авна. Таны хүсч байснаас ч илүү зүйлийг тэд өгнө. Асуудлаа шийдэх нь таны энэ өдрийн даалгавар.

Охин

Зохион байгуулалтгүй байж болохгүй. Гэхдээ таны эрч хүч өндөр байх тул хүмүүс сул талыг тань бага ажиглана. Олон бодол эргэлдэж, тогтворгүй байх бололтой.

Жинлүүр

Таныг өнөөдөр гэнэтийн бэлэг хүлээж байна. Нэгдүгээрт, санхүүгийн хувьд гэнэтийн таатай зүйл тохионо. Шагнал, ашиг их орж ирэх ч дэмий үрэн таран хийхээс болгоомжил.

Хилэнц

Өнөөдөр та хууль тогтоогч нь байна. Эрч хүч, нийтэч байдал, амьдралын идэвх тань олон хүнд хичээл болно. Төсөл, төлөвлөгөөндөө дэмжлэг авахад ядах юмгүй өдөр.

Нум

Гол дүр нь байх гэж хичээх хэрэггүй өдөр. Энэ санаа тань бүтэхгүй. Үүнийхээ оронд танд хэрэгтэй хүнд тусал. “Шилдэг туслах дүр” байснаар үр дүнд хүрнэ.

Матар

Бэлэг авна. Төлөвлөснөөс тань өөр зүйл гарч ирнэ. Гэхдээ энэ нь таатай зүйл байна. Амьдралд тань шинэ зам, шинэ боломж нээх уг үйл явдлаас бүү татгалз.

Хумх

Хэрэгтэй газраа, хэрэгтэй цагтаа байж чадна. Хамгийн гол нь зөв хүмүүстэй хамтран ажиллах чухал. Шинэ санаа, шинэ танил гарч ирнэ. Тэдний нэг нь танд амьдралыг шинээр харахад тусална.

Загас

Таны эерэг байдал эргэн тойрны хүмүүсийн сэтгэлийг татна. Бусдын итгэлийг олоход таатай өдөр. Хэцүү яриа хэлэлцээ байгаа бол өнөөдөр хий. Ямар ч төлөвлөгөө амжилт авчирна.

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 1 )

zochin [ 64.119.26.10 ]      |     Лхагва, 17:44 минутанд

ok

Go to top of page