1999 оноос хойш 269 Монгол хүүхэд гадаадад үрчлэгджээ

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 07

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн АНУ-ын Төрийн департментаас зохион байгуулж буй хүүхэд үрчлэлийн асуудлаарх уулзалт хөтөлбөрт хамрагдан тус улсад  ажиллаж байна. Энэ үеэр АНУ-ын нийслэл Вашингтон Ди Си хот  орчимд амьдардаг буй Америк гэр бүлд үрчлэгдсэн Монгол хүүхдүүдтэй уулзжээ.

Уулзалтад 7-13 насны дөрвөн хүүхэд эцэг,эхийн хамт оролцсон юм. Манай улс Гаагийн конвенцид 1999 онд нэгдэн орсноос хойш 269 хүүхдийг 17 орны гэр бүлд үрчлүүлжээ. Үүнээс хамгийн олон буюу 156 хүүхэд АНУ-д үрчлэгдсэн. Вашингтон Ди Си хотод 20 гаруй хүүхэд амьдарч байгаа аж. Гадаадын иргэн харьяатын газрын дарга Д.Мөрөн “Үрчлэгдсэн хүүхдүүд Монгол Улсын хуулийн дагуу 16 насанд хүртлээ Монгол Улсын харьяат байдаг.16 нас хүрмэгц иргэний харьяаллаа өөрсдөө чөлөөтэй сонгох боломжтой.  Үрчлэгдсэн хүүхдийг тухайн гэр бүлд хэвийн өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох, эрхээ хамгаалуулах бүх нөхцөлөөр хангах, уугуул эх орон, ёс заншил, түүх соёл уламжлалыг танин мэдэх боломжоор хангах талаар нарийвчилсан гэрээ байгуулж,  хяналт тавьдаг”  гэдгийг онцолжээ.

Д.Дамдин

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top