Сэргээгч ундаа зүрх судасны өвчин үүсгэдэг болохыг тогтоолоо

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 07

АНУ-ын Техасын их сургуулийн эрдэмтэд сэргээх, эрч хүчний ундааны хүний биед үүсгэх сөрөг нөлөөг судалж зүрх судасны өвчин үүсгэдэг болохыг тогтоожээ. Судалгаанд “Monster”, “Red Bull” ундаа болон өөр бусад төрлийн ундааг хамруулсан байна. Судалгааны явцад тухайн эрч хүчний ундаанууд төв мэдрэлийн систем, зүрх, Венийн судас, гэдсэнд сөргөөр нөлөөлдөг болохыг тогтоожээ.

“Ялангуяа кафейн ихээр агуулсан эрч хүчний, сэргээгч ундааг бага насны хүүхдэд өгч болохгүй. Бага насны хүүхдийн зүрхний цохилт насанд хүрсэн хүнийхээс хурдан байдаг бөгөөд зүрх судасны эмгэг үүсгэх бүрэн боломжтой байна” гэж Техасын их сургуулийн Анагаахын шинжлэх ухааны Макговерн анагаахын сургуулийн профессор Жон Хиггинс ярьжээ.

Эрч хүчний, сэргээгч ундаа нь судасны хана хатуурахад хүчтэй нөлөөлж, цусны эргэлтийг хэвийн хэмжээнээс нэмэгдүүлдэг аж. Судалгааны явцад эрч хүчний ундаа ууснаас 90 минутын дараа судасны диаметр мэдэгдэхүйц нарийсч, цус харвах эрсдэл үүсгэж байжээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өнгөрсөн есдүгээр сард бага насны хүүхдэд эрч хүчний ундааг уулгахгүй байхыг дэлхий даяар уриалсан билээ.

Б.Азаа

Zindaa.mn

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top