ДОРНОГОВЬ: Хүүхдүүд Японд спортын дасгалжуулагч мэргэжлээр суралцана

   Дорноговь аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг Японд спортын дасгалжуулагчаар суралцуулахаар аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин Шизүока Монгол найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Китагава Масахиро, Япон Улсын Вакаяама Нанрёо ахлах сургуулийн Нанрёо Гакуэн нар хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Аймаг мужийн  боловсролын салбарт найрамдалт харилцааг үүсгэх, боловсролын салбарыг хөгжүүлэх, Япон Улсын их, дээд сургуульд өндөр мэдлэг, мэргэжил эзэмшүүлэх зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн 10 дугаар ангийн 15 нас хүрсэн шилдэг таван сурагчийг спортын дасгалжуулагч багш бэлтгэх чиглэлээр гурван жилийн хугацаатай үнэ төлбөргүй сургахаар болсон юм.

Сурагчдыг Вакаяама Нанрёо ахлах сургуулийн захиргаанаас сонгон шалгаруулах бөгөөд сонгон шалгаруулалтад тэнцсэн сурагчид ирэх оны дөрөвдүгээр сараас Японд суралцана.

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page