Х.Нямбаатар: Үйлийн үртэйгээрээ би Эрүүгийн хуулийн ажлын хэсгийг ахалсан

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 07

 АТГ-аас Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас өөрийн хамаарал бүхий компаниараа дамжуулж их хэмжээний зээл авсан хэрэгт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан Б.Батзориг нарыг шалгаж байгаа асуудалтай холбогдуулан прокурорын байгууллагаас УИХ-ын гишүүн Б.Батзоригийг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлж, шалгах хүсэлтээ УИХ-д хүргүүлээд байгаа. Уг асуудлыг УИХ-ын өнөөдрийн /2018.11.07/ ээлжит бус чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна.

Яг одоо хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлж байна. УИХ-ын гишүүдийн зүгээс прокурорын байгууллагыг УИХ-ын гишүүний эрхийг нь түдгэлзүүлэхгүйгээр шалгахыг санал болгож байв. Үүний хариуд Монгол Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэхгүйгээр шалгах боломж хомс, ер нь Эрүүгийн хуулийн хүрээнд ажиллахад хүндрэлтэй байгааг тайлбарлаж байлаа.

Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн ажлын хэсгийн ахлагч байсан УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Ерөнхий прокурор эрүүгийн хуулийг шүүмжилж байна. Эрүүгийн хуулийг барьж батлуулсан гол хүн нь Ерөнхий прокурор таны орлогч Г.Эрдэнэбат байгаа. 2016 онд шинэ парламент бүрдээд тухайн үеийн Хууль зүйн сайд С.Бямбацогтын удирдлага дор Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Үйлийн үртэйгээрээ би Эрүүгийн хуулийн ажлын хэсгийг ахалсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль нь прокурорын байгууллага хэргийг анхнаас нь шалгаж, хянах байдлаар гартаа авч явах байсан. Энд мөрдөн байцаагч нар огт үүрэггүй, зарлага хийх үүрэгтэй байсныг би мөрдөгч нарт тодорхой үүрэг суулгаж өгсөн. Энэ хуулиар шоронжуулсан бодлогыг олон төрлийн сонгох боломжтой болгож өөрчилсөн. Шоронд 8000 орчим хүн ял эдэлдэг байсан бол шинэ Эрүүгийн хуулиар 3000 орчим хүн ял эдэлж байгаа нь энэ хуулийн үр дүн гэж бодож байна. Гэтэл одоо хорьдог байдал үргэлжилсээр байна. Зарим хүн Эрүүгийн хуулийг зориуд мушгин гуйвуулж байна” хэмээн тайлбар хийсэн юм.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

М.Бүүвэй

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
daisan(103.29.144.43) 2018 оны 11 сарын 07

Nymbaatar gej hen be guluguu chi muu yuch medehgvi MAH-ii tvriinii vuus ahalsan huuliig yamar huuli gedegiin daanch hooloon bantan huuli baisiin chamad viliin vr gej baihgvi vhel gej bii

0  |  0
Сонгиний иргэн(64.119.25.186) 2018 оны 11 сарын 07

Эргүү новш минь эхлээд зөрилийн хуулиа эргэж хараарай новш минь ард иргэдээ шулж мөлжих хууль батлуулчихаад өөрийгөө хуульч гээд бодчихсон халтар гөлөг минь 2020 онд хэн болохоо мэдэхгүй үхэж байсан нохой

0  |  0
Top