Маргаашнаас эхлээд ДӨРВӨН ӨДӨР дараалан амарна

Б.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 11 сарын 07

 Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд заасны дагуу маргаашнаас эхлээд дөрвөн өдөр дараалан амарна.

Тодруулбал, маргааш буюу арваннэгдүгээр сарын 8-ны өдөр Их эзэн Чингис хааны мэндэлсний 856 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан бүх нийтээр амрах юм. Харин арваннэгдүгээр сарын 9-ний баасан гарагийг мөн амралтын өдөр болгож, дараа долоо хоногийн бямба гараг буюу арваннэгдүгээр сарын 17-ны өдөр нөхөн ажиллахаар Засгийн газрын шийдвэрээр зохицуулалт хийсэн.

Түүнчлэн арваннэгдүгээр сарын 26-нд Улс тунхагласны баярын өдөр тохиох ба энэ өдөр мөн хуульд заасны дагуу Бүх нийтийн амралтын өдөр байх юм.

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
оо(202.9.42.72) 2018 оны 11 сарын 07

Дандаа амрах юм ажил хийгээчээ

зззз(103.26.195.195) 2018 оны 11 сарын 07

Ямар олон өдөр амрах болоод байнаа Хог нь дийлдэхгүй

баагий(202.72.245.122) 2018 оны 11 сарын 07

24-нд ажиллаад 17-нд амраачихгүй

Top