“Spice Girls”-ийнхон эргэн нэгдсэнээ зарласан ч, Виктория Бекхэм татгалзжээ

Их Британийн Spice Girls хамтлаг эргэн нэгдэж буйгаа албан ёсоор зарлаж, аялан тоглолтуудынхаа товыг хүртэл гаргаж эхэлжээ.

Саяхан нөхрийнхөө Хорнер овгийг авсан Жерри Холлиуэлл мөн Эмма Бантон, Мелани Чисхолм, Мелани Браун нар нэгдэж буйгаа зарлаж, хөгжилтэй бичлэг инстаграмдаа оруулсан юм.


Гэвч Виктория Бекхэм “Миний дуу хөгжим хөөцөлддөг цаг ард хоцорсон” гээд эргэн нэгдэхээс татгалзжээ. “Би охидтойгоо хамт тайзнаа гарахгүй. Гэхдээ Spiсe Girls-д байсан маань миний амьдралын нэгэн чухал хэсэг. Охиддоо аялан тоглолтод нь амжилт хүсье. Сайхан шоу болно гэдэгт итгэлтэй байна” гэж Виктория Бекхэм өгүүлжээ.

Spice Girls 2019 оны зун Их Британийн хэд хэдэн хотод аялан тоглолт хийх ажээ.


WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 4 )

хн [ 66.181.180.251 ]      |     2018 оны 11-р сарын 07 -нд, 12:56 минутанд

хамгийн хоолой мужтай, дуулж чаддаггүй нь, одоо бүр таг болоо биз

chimgee [ 86.3.1.154 ] 2018 оны 11-р сарын 07 -нд, 19:13 минутанд

yag unen hamgiin muu duuldag ni baisan.

Sur [ 66.181.188.166 ]      |     2018 оны 11-р сарын 07 -нд, 10:24 минутанд

Jiremsen gj bsn shde

zochin [ 176.158.21.29 ]      |     2018 оны 11-р сарын 07 -нд, 09:50 минутанд

Victoria nexer xyyxdyydee xalamjlax zagvariin biznesee erxlex geed ajilsag xedelmerch bysgyi maani zavgyi baigaa biz dee

123 [ 122.201.23.226 ]      |     2018 оны 11-р сарын 07 -нд, 08:38 минутанд

Угаасаа хамгийн роль багатай нь байсан шдэ

Go to top of page