Энэтхэгээс ирсэн иргэдээс ХАЛУУН ОРНЫ өвчин илэрчээ

 “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Бээжингээс Улаанбаатарт буусан “Эйр Чайна” компанийн онгоцоор ирсэн дөрвөн энэтхэг иргэний нэг нь “Эбола” вирус тээсэн байж болзошгүй тохиолдол бүртгэгджээ.

Тодруулбал, Энэтхэг улсаас ирсэн дөрвөн иргэний нэг нь өндөр халуурч, биеэр нь тууралт гарсан байжээ. Улмаар шинж тэмдэг бүхий иргэдээс биологийн дээж авч, Зоонозын өвчин судлалын төвд шинжлэхэд, халуун орны шумуулаар дамжиж халдварладаг денг чичрэг гэх вирус илэрчээ. Уг оношийг тодруулахаар цусны дээжийг Халдварт өвчин судлалын үндэсний төвд хүргүүлээд байгаа аж.

Денг чичрэг өвчин нь, вирусын гаралтай цочмог халдварт өвчин бөгөөд Денгийн вирус халуун орны хот, суурин газруудад буюу хүн ам шигүү суурьшсан халуун ширэнгэн ой ихтэй газар нутагт ихэвчлэн бүртгэгддэг. Зүүн Өмнөд Ази, Баруун Африкийн газар нутагт шумуулын дунд уг өвчний үүсгэгч вирус хадагалагддаг ба халдвар авсан шумууланд хатгуулснаар уг өвчнөөр өвчилдөг байна. Иймд иргэд та бүхний халуун оронд аялж зугаалахдаа шумуулны тос хэрэглэх, өндөр өвстэй газраар алхахдаа битүү хувцас хэрэглэхийг Эрүүл мэндийн яамны мэргэжилтнүүд анхаарууллаа.

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page