Ж.Мөнхбат: Гүтгэлгийг холоос хийгээгүй ээ. Хэн гэдгийг нь ч мэдэж байгаа

 УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат 3 тэрбум төгрөгийн үнэтэй байр худалдаж авсан тухай мэдээлэл сошиал орчинд түгээд байгаа. Энэ асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат албан ёсны тайлбар өглөө.

Тэрбээр “Нэр хаяг нь тодорхойгүй аккаунтуудаас өчигдөр /2018.11.06/ оройны 18:00 цагаас эхэлж худал мэдээллийг хүчтэй түгээж байна. Хүчтэй явж байгаа шалтгаан нь үүнийг мөнгө төлж, давалгаа болгох зорилготойгоор зохион байгуулж байна” хэмээн мэдэгдсэн юм.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат үргэлжлүүлэн “Миний бие Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо Олимпийн гудамжны 16 дугаар байр 501 тоот байрыг худалдаж авсан нь үнэн. Өнөөдөр манай гэр бүл тэнд амьдарч байгаа. Энэ бол сошиалаар яваад байгаа шиг 3 тэрбум төгрөгийн үнэтэй байр биш. Энэ байрыг худалдаж авсан бүх зүйл хууль ёсны дагуу явсан. Би 2016 оны сонгуулийн дараа УИХ-ын гишүүн болж тангараг өргөснийхөө дараа Хөрөнгө орлогын мэдүүлгээ /ХОМ/ бөглөж өгсөн. ХОМ-дээ би өөрт байгаа бүх хөрөнгөө мэдүүлсэн. Тухайн үед манай гэр Зайсанд 250 мКв, таван өрөө байранд амьдардаг байсан. Энэ бол УИХ-ын гишүүн болохоос өмнө байсан хувийн байр юм. Улмаар хотын түгжрэл болон хүүхдийн сургууль, цэцэрлэгт ойрхон байдлыг нь бодолцож байраа сольсон. Ингээд 13 дугаар хорооллын Натурын гүүрний дэргэдэх таван өрөө байрыг худалдаж авсан. Энэ байрыг авахдаа Зайсанд байсан байраа худалдаж, тэр мөнгөө байр авахад зориулсан. Дээр нь эхнэрийн нэр дээр нэхмэл, оёмол, сүлжмэлийн үйлдвэр ажилладаг. Энэ үйлдвэрийнхээ зарим тоног төхөөрөмжийг худалдсан. Хэдэн төгрөгөөр худалдсан, хэнд худалдсан зэрэг нь гэрээ, үнэ өртгөөрөө байгаа. Мөн банкнаас худалдаж авч байгаа байраа 150 мянган ам.доллараар барьцаалж, худалдаж авсан. Өөрөөр хэлбэл, байр худалдаж авсан хөрөнгийн эх үүсвэр тодорхой байгаа. Би ХОМ-дээ шинэ авсан байраа мэдүүлсэн. Тэгэхээр надад хууль зөрчиж, хулгай хийсэн, худлаа хэлсэн зүйл байхгүй. Манай гэр бүл айхтар баян тарган амьдраад байдаг айл биш.

Мөн би тодорхой хэмжээний уран бүтээл хийдэг. “Долоон бурхан харвадаггүй”, “Бүү март” уран сайхны кинонууд, “Зүрхээ чагна” тоглолт хийж байсан. Эдгээр уран бүтээлүүдээсээ тодорхой хэмжээний орлого олдог. Өнгөрсөн жил би “Монгол тандаа зүтгэе” тоглолтоо хийсэн. Эндээс 140 сая төгрөгийн орлого олж байсан. Энэ мөнгөө Монголын ирээдүй болсон 100 оюутны сургалтын төлбөрт хандивлаж байсан. Энэ бол мөнгө нь багтаж ядсан баян таргандаа хийсэн зүйл биш. Хэрвээ би тоглолт зохион байгуулахгүй бол 100 оюутны сургалтын төлбөрт хэн дэм болох вэ гэдэг үүднээс л тоглолтоо зохион байгуулж байсан” хэмээн мэдээлэл өглөө.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг мэдээлэл хийх үеэр түүнээс дараах тодруулгыг авсан юм.

-Яагаад ийм мэдээлэл цацагдсан гэж үзэж байна вэ. Ямар зорилгоор ийм мэдээллийг түгээсэн байх вэ?

-Би хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж байсан хүнийхээ хувьд судалсан. Өчигдөр /2018.11.06/ УИХ-ын чуулган дээр Жижиг, дунд үйлдвэр /ЖДҮ/-ийн сантай холбоотой асуудал яригдсан. Энэ дээр би УИХ-ын гишүүнийхээ байр суурийг илэрхийлсэн. ЖДҮ-ийн сангийн үйл ажиллагаа буруу байна, хариуцлага яаж тооцох ёстой юм гэх зэргээр шүүмжлэлтэй хандсан. Үүний хариулт болгож зохион байгуулалттайгаар ийм зүйл хийж байна. Ж.Мөнхбатыг казиночин, хууль зөрчиж байр худалдаж авсан болгож харагдуулъя, концессчин болгож харагдуулъя гэсэн зорилгоор олон нийтийн сүлжээнд төлбөр төлж байгаа гэсэн мэдээллийг авсан. Гүтгэлгийг холоос хийгээгүй ээ. Ойрхон. Хэн бэ гэдгийг нь ч би мэдэж байгаа.

-Таныг концессийн хэрэгт холбож байгаад ямар тайлбар өгөх вэ?

-Намайг Дорноговь аймгийн Дэлгэрэх сумыг холбосон хатуу хучилттай замын концесст холбох гэж оролдож байгаа. Надад концесстой холбоотой ямар ч асуудал байхгүй гэдгийг албан ёсоор хэлье. Нөгөөтэйгүүр энэ концессийн үйл ажиллагаа зогссон байгаа. У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар томилогдсоны маргааш нь би “Энэ концесс нь хууль зөрчсөн, хулгайн шинжтэй байвал надад хуулийн хариуцлага тооцож өгнө үү” гэсэн албан хүсэлтийг тавьж байсан. Тухайн үед Ерөнхий сайдад, Цагдаагийн ерөнхий газрын даргад, ТЕГ-ын даргад албан бичмг явуулж байсан. Энэ концесстой холбоотой асуудлыг Сангийн сайдын албан тоотоор зогсоосон байгаа. Концесс зогссон учраас улсын төсвөөс нэг ч төгрөгийн төлбөр тооцоо хийгдээгүй байгааг албан ёсоор хэлье. Сүүлийн үед УИХ-ын чуулганы танхим дээр шүүмжлэлтэй байр суурь илэрхийлж байгаа энэ үед тодорхой нэр, хаяггүй хуурамч нууцалсан аккаунтуудаас зохион байгуулалттай дайралт хийж байна.

-Танд зохион байгуулалттайгаар дайралт хийж байна гэсэн нотолгоо байна уу. Хэрэв энэ дайралтаа зогсоохгүй бол яах вэ?

-Надад тодорхой мэдээлэл ирсэн. Уржигдар орой гэхэд ЖДҮ-ийн сангийн асуудалд шүүмжлэлтэй хандаж байгаа гишүүдийг харлуулах гэсэн ажиллагааг зохион байгуулах гэж байна, твиттер, фэйсбүүкийн олон дагагчтай клубт мөнгө төлсөн захиалга очиж байна, зохион байгуулагчид нь ЖДҮ-ийн сангийн зээлтэй хүмүүсийн зүгээс ирж байна гэсэн мэдээлэл ирсэн. Энэ мэдээллийн дараа би зохион байгуулж байгаа хүмүүсийнх нь нүүрэн дээр “Болиорой” гэж хэлсэн. Энэ асуудлын үнэн мөн илэрч, зогсох байх гэж найдаж байгаа. Хэрэв зогсоохгүй бол би УИХ-ын гишүүний нэр хүндэд халдаж байна гэж үзээд, нэрсийг нь зарлах болно.

М.БҮҮВЭЙ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 15 )

Зочин [ 202.72.245.205 ]      |     Баасан, 09:56 минутанд

ХӨРӨНГӨ ИХТЭЙ Л ГИШҮҮН ЮМ ДАА, ЭНЭ ИХ ХӨРӨНГИЙГ ЯАЖ ОЛЖ АВААД БАЙНА

зочин [ 64.119.21.71 ]      |     Баасан, 04:59 минутанд

Үхэр нүдэн гээд хэлчихаж чадахгүй байж олон юм яриад хулчиганаад яах вэ?

шо [ 202.72.244.172 ]      |     Баасан, 03:35 минутанд

Элбэгдорж хамгийн ухаантай улс төрч юм даа.Тэрний өөрийн нэр дээр ганц ч юм алга.Найз нөхдүүдээрээ л хийлгэдэг юм байх даа.Гайхалтай . . .чоно юм аа.Эсвэл тэр үнэхэээр юу ч үгүй юм уу.

Ene luiwarchin [ 66.181.186.58 ]      |     2018 оны 11-р сарын 08 -нд, 05:32 минутанд

Vnen l bolool sandraad gvigeed bgaan. Erdentiin 49 huwi deer yaj byalduuchilj huwiin kompaniin tald duu hooloi gargaj bailaa chi chamaig bvgd harjil baigaashde songodog byalduuchaa

Uheechee [ 98.223.192.219 ]      |     2018 оны 11-р сарын 08 -нд, 03:22 минутанд

Ene dalchgar UIH d hulgai avilga bayjihiin tuluu l shunaj orson turiinii buus! Harin shn hulgailj chaddag mergeshsen sda l boljdee

МОНГОЛ [ 202.179.27.203 ]      |     2018 оны 11-р сарын 08 -нд, 00:45 минутанд

ДАЛДЫГ ХАРДАГ ДАЛАЙ ЛАМ ГЭГЧ ШИГ БОЛЧИХСОН ЮМ БОЛ ШУУД Л НЭРИЙ НЬ ХЭЛЧИХЭЭЧ.ХУДЛАА БОЛОХООРОО ЯАЖ Ч ЧАДАХГҮЙ ХЭН НЭГНИЙГ АЙЛГАХ ГЭЖ БАЙХАА БОЛИОЧ.ХУЛГАЙ ХИЙГЭЭГҮЙ Л ЮМ БОЛ ЯАЖ ТИЙМ ИХ ҮНЭТЭЙ АЛТАН ЦАГНУУДТАЙ БАЙРТАЙ БОЛДОГ БАЙНА АА.ТЭР АРГАА БУСАДТАЙ ХУВААЛЦАЖ БУСДЫГАА АЛТАА БАЙГ ГЭХЭД ХОНОГЫН ХООЛОО ЯАЖ ОЛЖ 2 ИДЭХГҮЙ ХООСОН ХОНОЧИХГҮЙ ЭНЭ ЦӨВҮҮН ЦАГТ АМЬДАРЧ БОЛОХЫГ ЗААЖ БОЛОХГҮЙ ЮУ? ЯАХАВ ТАНАЙ НАМЫНХАН АЛТАНД ХУЧИГДАЖ АЛТАН ЦАГ БҮС МАЛГАЙ КАРТ ЭЭМЭГ БӨГЖ ХООЛ ГЭЭД ДЭНДҮҮ ИХ ТАНСАГЛАЖ ГЭНЭТ ИХ БАЯЖИЖ БОЛДОГ ЮМ БАЙЖ ЯДУУ ЯДАРСАН АРД ТҮМЭНД ЭРХ ЧӨЛӨӨГИЙ НЬ ЭДЛҮҮЛЖ ЦАГДАА ШҮҮХЭЭ ЖААХАН ЗӨӨЛӨН

Zochon [ 66.181.178.214 ]      |     2018 оны 11-р сарын 07 -нд, 16:12 минутанд

Solongost ehnerteigee tsug kasinogiin uud sahiad suuj baidag ge bizdee hun zondoo gerchtee olon mongoltoi taarch baisanaa sanadgui baihnee

үнэн үү [ 150.129.143.79 ]      |     2018 оны 11-р сарын 07 -нд, 14:05 минутанд

За мэдэхгүй л юм байна, мэдэж байгаагаараа өөрөө нэрийг нь зарлаад нэр төр байдаг бол сэргээж болно биздээ, хэн нь хэндээ эрхлээд тунирхаад байгаа юм бэ, шударга л байл даа, концессоос болж огцорч байсныг харин сайн санаж байна

Gfh [ 49.0.147.33 ]      |     2018 оны 11-р сарын 07 -нд, 13:28 минутанд

Ingeed helchiheer bolchihno gej yu bhaw de nvvrchin gedgiig chine bugd l medej bga shde

м [ 139.5.216.12 ]      |     2018 оны 11-р сарын 07 -нд, 10:54 минутанд

Хэзээ ингээд баяжчихваа.солонгост казинод гуйлга гуйгаал .нутаг буцах мөнгөгүй нөхөр л байсан гэж сонссон

zorchil [ 115.171.244.42 ]      |     2018 оны 11-р сарын 07 -нд, 10:03 минутанд

Eronhiilogchiin songuulias hoish bie bienee gutgen gutaah ajil tsahim orchind huchtei delgerev ee ho. Eronhii said maani hurtel gutguulsen bolj jaahan bolhi zohiol bichij torson duu naraa togluulaad amijsan bizdee. Ehneesee l hudal huurmag bolohoor zam mor ni saingui togloson jijigchin duu nar duree jaahan bolhi buteesnees bolson yum bolov uu daa tod udalgui ilchlegdej bilee. Hurelsuh ch buleh zalgisan nohoi shig duv dugui boldog baigaa he he. Martsanaa sergeesen baih oo. JDUD sangiin zeeliin ardah hun ih l tservej bas bolgoomjilj baigaa bololtoi. Ard tumnees demjleg avna ch geh shig

Б.Ө [ 202.70.44.116 ]      |     2018 оны 11-р сарын 07 -нд, 07:40 минутанд

Энэ мал чинь хэзээ ийм баян болчихвоо. Хамгийн адгийн луйварчин чинь энэ шүү дээ.

Гое [ 103.26.194.122 ]      |     2018 оны 11-р сарын 07 -нд, 07:40 минутанд

Мэдэх байгаа л бол тэр гутгээд байгаа этгээдуудийг зарлачих хэрэгтэй. Юу нь нууж хаадаг юм? Эрхэм хун шиг байлдаа! Хун гутгэсэн этгээдуудийг нууж, еегшуулээд байгаа чинь бас сонин л байнашуу!

001 [ 202.21.100.210 ]      |     2018 оны 11-р сарын 07 -нд, 07:23 минутанд

нэрсийг нь зарлаа

zochin [ 66.181.177.229 ]      |     2018 оны 11-р сарын 07 -нд, 06:46 минутанд

MAN-ynkhan iim muukhay , shudraga unenii tuluu ug khelsen gishuunee kharluulakhyg oroldoji bayna, Munkhbataa buu ay, buzar muu muukhayg ni ilchil

Go to top of page