ОРХОН: Эрдэнэт хот Тайванийн Худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газартай хамтарна

   Аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргалын урилгаар Тайвань Улсаас Монгол Улсад суух Худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газрын дэд төлөөлөгч Жой Яань Орхон аймагт ажиллалаа. Тэрээр  19-р сургуулийн төгсөх ангийн сурагчидтай уулзаж Тайвань Улсад тэтгэлгээр суралцах боломжуудын талаар мэдээлэл өглөө. Мөн БОЭТ-ийн үйл ажиллагаатай танилцаж шаардлагатай зарим тоног төхөөрөмжийг нийлүүлэх боломжийг судлахаа амласан юм. Тайвань Улсын Худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газар нь 2003 оноос манай улсын эрүүл мэндийн салбартай хамтран ажиллаж буй. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд тус газрын шугамаар манай улсын 700 гаруй эмч, мэргэжилтэн Тайвань Улсад мэргэжил дээшлүүлсэн байна. Уг хөтөлбөрт манай аймгийн эмч, сувилагч нарыг хамруулах боломжтой гэж үзэж байгаагаа хатагтай Жой Яань онцоллоо.

 Түүнээс гадна Эрдэнэт хотын бизнес эрхлэгчидтэй уулзаж тус улсын “Экспорт, Импортын банк”-аас олгодог импортыг дэмжих зээлийн бүтээгдэхүүнийг танилцууллаа. Тайвань Улсаас Монгол Улсад суух Худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газар нь 2002 онд анх байгуулагдсан. Энэ байгууллага  өнгөрсөн хугацаанд 2 улсын эрүүл мэнд, боловсрол, бизнес, эдийн засгийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд анхаарлаа хандуулж иржээ. Гэхдээ үйл ажиллагаа нь Улаанбаатар хотод чиглэдэг байсан бол сүүлийн жилүүдэд орон нутагт үйл ажиллагаагаа явуулахад ач холбогдол өгч эхэлсэн талаар тус газрын дэд төлөөлөгч Жой Яань хэллээ.
 

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 1 )

zochin [ 64.119.26.10 ]      |     Лхагва, 14:16 минутанд

ERDENET SHIG HED HEDEN HOTTOI BOLJ TOVLORLIIG SAARUUL TUUNEES TZ TAVIAD TOVLORLIIG SAARUULNA GEDEG OROOSGOL

Go to top of page