ДОРНОД: Цагаан-овоо сумын ЕБС, цэцэрлэг “Боловсон ариун цэврийн байгууламж”-тай боллоо

   Дорнод аймагт хэрэгжиж буй "ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ОРЧИН” төслийн хүрээнд аймгийн Орон нутгийн төсөв, Дэлхийн зөн Олон улсын байгууллага, Мобиком корпорацийн санхүүжилтээр хэрэгжсэн "Боловсон ариун цэврийн байгууламж”-ийг Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт  өнөөдөр хүлээлгэн өглөө. Уг үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Аймаг, Орон нутгийн удирдлагууд, гүйцэтгэгч "Рояал кинг” констракшн, сумын ЕБС, цэцэрлэгийн багш, сурагчид, эцэг эхийн төлөөлөл оролцов. Энэхүү байгууламжийг Булган, Хөлөнбуйр, Халхгол, Цагаан-Овоо сумдын 2 цэцэрлэг, 4 сургуульд нийт 480 сая төгрөгийн санхүүжилтээр байгуулсан юм. Хөдөө сумын ЕБС-ийн сурагчид хүйтэн сэрүүний улиралд сургуулийн гадна байрлах бие засах газарруу нимгэн хувцастай гүйж ханиад томуу тусах, цаашлаад олон төрлийн өвчин үүсэх эрсдэл нэмэгддэг тул Орон нутгийн удирлагууд, Олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр "Боловсон ариун цэврийн байгууламж”-тай болсонд багш, сурагчид, эцэг эхчүүд талархалтай хандаж байв.

Цаашид тус байгууламжийг хөдөө сумдын сургууль, цэцэрлэгт үе шаттайгаар барьж байгуулахаар орон нутгийн зүгээс зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page