НАСА: Титан гараг дээр амьдрал буй!

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 07

НАСА агентлаг Титан гараг дээр амьдрал байж болохыг нотолсон дагалдах баримтыг албан ёсоор баталгаажууллаа. Эл гарагийн агаар мандалд винилацианид буюу метан нуурын ертөнцөд амьд бие организм амьдрах нөхцлийг бүрдүүлдэг органик нэгдлийг олсон гэнэ.

Энэхүү дуулиант мэдээллийг өнгөрсөн оны зургадугаар сард “Кассини” гараг хоорондын судалгааны станц Дэлхийд дамжуулжээ. Энэхүү мэдээллийн үнэн, зөвийг баталгаажуулах үүднээс эрдэмтэд олон тооны судалгаа, шинжилгээ хийсэн гэнэ. Винилацианид гэдэг нь эсийн мембраныг үүсгэгч фосфолипид молекултай ижил бөгөөд үүнгүйгээр амьдрал орших боломжгүй юм.

Тиймээс химийн эрдэмтэд Титан гарагийн метан нуурнууд хэдэн тэрбум нэг эст бичил биетийн амьдрах орон гэр болж буй гэдэг таамгийг бүрэн хүлээн зөвшөөрчээ. Энэ нь, онолын хувьд, олон эст, нарийн бүтэцтэй амьд биет байна гэсэн үг аж.


Я.Болор

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top