ДУНДГОВЬ: Дундговь аймаг шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвтэй болов

  Дундговь аймгийн Онцгой байдлын газрын хамт олон өөрсдийн дотоод нөөц боломж болоод орон нутгийн дэмжлэгтэйгээр сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий "Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв”-тэй боллоо.

Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийн үйл ажиллагааг эхлүүлснээр Онцгой байдлын ерөнхий газар, бүсийн төвүүдийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв болон аймгуудын Онцгой байдлын газартай нэгдсэн сүлжээнд холбогдон мэдээ, мэдээллийг түргэн шуурхай дамжуулах, авах, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аюулт үзэгдэл, ослын үед нэгдсэн удирдлага зохицуулалтаар хангагдах  боломж бүрдэж байна.

Түүнчлэн Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг "Аюулаас сэрэмжлэх цогцолбор FМ”-ыг байршуулан, ард иргэдэд гамшиг осол, аюулт үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэж эхэллээ.

Эх сурвалж: Dundgovi.mn



Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page