Монгол бахархлын өдөр автомашины ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТ үйлчлэхгүй

Б.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 11 сарын 08

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд заасны дагуу арваннэгдүгээр сарын 8-наас эхлээд дөрвөн өдөр дараалан амарна. Тодруулбал, арваннэгдүгээр сарын 8-ны өдөр Их эзэн Чингис хааны мэндэлсний 856 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан бүх нийтээр амрах юм. Харин арваннэгдүгээр сарын 9-ний баасан гарагийг мөн амралтын өдөр болгож, дараа долоо хоногийн бямба гараг буюу арваннэгдүгээр сарын 17-ны өдөр нөхөн ажиллахаар Засгийн газрын шийдвэрээр зохицуулалт хийсэн.

Тэгвэл эдгээр өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэдгийг албаныхан мэдээллээ. Иймд, иргэд баярын өдрүүдэд хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний шинэ дүрмээ чандлан сахиж, соёлтой оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас уриаллаа.

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top