ӨДРИЙН ЗУРХАЙ: Матрынхан бусдаас өөрөөр сэтгэ

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 08

 

ДОРНЫН ЗУРХАЙ

2018.11.8. Пүрэв гараг. Билгийн тооллын 1

Өвлийн тэргүүн Харагчин гахай сар. Есөн улаан мэнгэтэй, Хөх луу өдөр

  • Наран ургах шингэх: 07.47-17.28

  • Үс засуулбал: Нас ахар болно

  • Барилдлага: Хүчин төгсөх

  • Шүтэн барилдлага: Төрөхүй

Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Буян үйл үйлдвээс өлзийтэй, өргөл хүндлэл, бурханд соёрхол тавих, амирлуулах, дэлгэрүүлэх, эрхшээх үйл нигууд бүтээх, гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Баруун нүд татвал зочин ирэх, зүүн нь татвал хувцас олдох, баруун чих цангинавал баярлах, зүүн нь бол муу. Нохой уливал амгалан сайн болох, тагнай загатнавал дээрэм ирэх, бие татвал аюул болно. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой.

ӨРНИЙН ЗУРХАЙ

Хонь

Өнөөдөр та гадагшаа гарч, цагийг зугаатай өнгөрүүл. Олон хоногийн их ажлын дараа ийм байдлаар эрч хүч авахад буруудахгүй. Орой гэртээ сайхан хоол хийж ид.

Үхэр

Тэвчээртэй байх өдөр. Бусадтай харилцахдаа түргэн зан гаргахгүй байж, хайр дурлалаа хэт төгс байлгах гэж өөрийгөө зовоохгүй байх нь чухал. Сайхан хөгжим танд урам зориг өгнө.

Ихэр

Өнөөдөр та ирээдүйнхээ тухай бодно. Төлөвлөгөө тань тодорхой байх учир амжилтад хүрэх эсэхийг цаг хугацаа харуулах болно.

Мэлхий

Бусад хүн юу гэж бодохоос бүү санаа зов. Ингэж чадахгүй бол та үнэт цагаа дэмий зүйлд үрэх болно. Урдаа байгаа ажилдаа анхаарал төвлөрүүлснээр үр дүнг нь харна.

Арслан

Хуучин зүйлүүдээсээ салж, ирээдүйнхээ талаар бодох цаг иржээ. Орчин тойрноо эмхэлж цэгцэлдэг шигээ санаа бодлоо мөн цэгцтэй болго. Өөртөө шинэ зорилго тавь.

Охин

Асуудлаа шийдэх олон арван гарц олно. Таны толгой маш сайн ажиллана. Өнөөдөр ямар ч асуудлыг шийдэж чадах төгс өдөр байна.

Жинлүүр

Ямар ч зүйлийг нямбай бөгөөд зөв хийнэ. Сэтгэл хөдлөлдөө авталгүйгээр санхүүгээ зөв тооцоолсноор гэр бүлдээ орлого авч ирнэ. Хайр дурлалын харилцаандаа ч зөв алхам хийх өдөр.

Хилэнц

Өөртөө итгэлтэй байх өдөр. Өөрийнх шигээ чадварыг эргэн тойрныхноосоо шаардах бололтой. Гэхдээ өөртөө хязгаар тавьж, орчин тойрондоо зохицохыг хичээ.

Нум

Эрч хүч тань суларч, ажил хэргийн асуудлаас зугтаана. Та хүсвэл санаачилга гаргаж чадна. Нөхцөл байдал танаас идэвхтэй байхыг шаардах ч эргэн тойрноо ажиглан суухад гэмгүй.

Матар

Бүтээлч байна гэдэг нь бусад шиг сэтгэхгүй байхыг хэлнэ гэсэн үг бий. Өнөөдөр та бусдаас өөр байснаар гайхалтай амжилтад хүрнэ.

Хумх

Ажил ихтэй өдөр. Дотны хүмүүстэйгээ хаашаа явах, яаж амрах талаарх бодол ч таныг тайван байлгахгүй. Ажлаасаа гэр, эсвэл гэрээсээ ажил руугаа яарсан өдөр байх нь.

Загас

Өнөөдөр та аль ч салбарт өндөр чадвартай байна. Энэ нь эгэл бус зүйлийг ч хийхэд тусална. Аливааг ойрын хэд хоногтоо асуудлаас хол байж чадахаар зохицуулна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.181.180.209) 2018 оны 11 сарын 08

ok

0  |  0
Top