ШУУРХАЙ: 13 настай охиныг хөнөөсөн хэргийг энэ сарын 21-нд шүүхээр товлолоо

Б.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 11 сарын 08

Өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 7-ны өдрийн 16:00 цагт Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 13 настай охины амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн гэх хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болж өнгөрлөө.

Урьдчилсан хэлэлцүүлэгт, шүүх хурлын даргалагч шүүгчээр Н.Баасанбат, улсын яллагчаар О.Багшбаяр нар оролцож анхан шатны шүүх хурлыг энэ сарын 21-ний өдөр явуулахаар товлолоо.

Хэргийг тодруулбал, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх “Очир” төвийн зочид буудлын өрөөнд өнгөрөгч 2017 оны наймдугаар сарын 23-ны өдөр 13 настай охиныг хүчирхийлж, улмаар амь насыг нь хохироосон хэрэг гарч байв. Уг хэрэгт Б.Жавхлант, М.Амарболд нарыг холбогдуулан шалгаж, шүүгдэгч нар хохирогчийн бие махбодид гэмтэл учруулан, хурьцал үйлдсэн, хохирогч архины цочмог хордлогын улмаас амь насаа алдсан нь шалгалтын явцад тогтоогдсон байдаг. Улмаар дээрх хэргийн шүүх хурал өнгөрсөн зургадугаар сард Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-д “Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх” гэх үндэслэлээр Б.Жавхлан, М.Амарболд нарт холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан юм.


Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(112.72.11.123) 2018 оны 11 сарын 09

Энэ муу новшнуудыг шоронд нь үмхий бөгс үмхий төмсөгийг нь сийчээд тасдаад хэрчээд хэрээнд хаяад өгөх аавын хүү байдгүй л юм байхдаа. тонил

Зочин(112.72.11.123) 2018 оны 11 сарын 09

Энэ муу новшнуудыг шоронд нь үмхий бөгс үмхий төмсөгийг нь сийчээд тасдаад хэрчээд хэрээнд хаяад өгөх аавын хүү байдгүй л юм байхдаа. тонил

Зочин....(124.158.126.197) 2018 оны 11 сарын 09

arhinii tsochmog hordlogo gemeergui bnaa....zodchood uhaan aldanguutn arhi tsutsgasan yum bishuu.....nuur amn tanigdahiin argagui bolson bsan gj bga

Цагаан-Өвгөн (103.26.195.94) 2018 оны 11 сарын 08

Бүх л хэрэг дандаа хойшлогдож байх юм. Мөрдөн байцаагч нар нь хэргийн гологдол их гаргаж байна уу? шүүгч нь хэргийн гологдол гаргаад байна уу? өмгөөлөгч нар нь хэргийг будлиантуулаад байна уу? Хаа нэгтээ хээл хахуулиар саатуулаад байна. Үүнийгээ тайлбарлаж мөрдөн байцаах болон шүүн таслах ажиллагааг шуурхай хариуцлагатай болгох болоогүй юү? Магадгүй баталсан хууль нь ч бантан байж болох юм

Zochin(66.181.160.71) 2018 оны 11 сарын 08

Uursduu eh hunees turchihuud hunii byatshaan ohin uriig tarchilgasan archaagui yumnuudiig taigan blgood deed hemjee uguh heregteishd. Dunguj amidraliin sn muug yalgaj salgah nasan dree yawj bsn ohin ur shuudee

Тоншуул(112.72.2.62) 2018 оны 11 сарын 07

2 pizdad 23, 23 jil zoochij chadq yachihsan llriin shuugch nar ve!

Top