ДОРНОГОВЬ: Америк эмч бага насны хүүхдүүдийн шүдийг эмчиллээ

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 08

  Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн газар хамтын ажиллагааны дагуу АНУ-ын шүдний эмч Clyde Larse 10 дугаар сарын 25-наас 11 дүгээр сарын 03-ныг хүртэл  Дорноговь аймгийн Сайншанд сумын бага насны хүүхдүүдийн шүдийг эмчилж, шаардлагатай зөвлөгөө өгч ажилласан байна.

Эмч Clyde Larse Сайншанд сумын есдүгээр цэцэрлэгийн нийт 243 хүүхдийн шүдийг  эмчилсэн бөгөөд амны хөндийн эрүүл ахуй, шүд угаах арга техник сэдвээр сургалт явуулсан байна. Дашрам дурдахад амны хөндийн эрүүл ахуйг зөв сахиж, шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн мэдлэг хандлагыг дээшлүүлэх зорилгоор Дорноговь аймгийн хэмжээнд 2017-2021 оныг хүртэл  “Эрүүл шүд аян”-ыг зарлаад байгаа юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ХОХИРОГЧ(150.129.143.217) 2018 оны 11 сарын 07

ЁСТОЙ МЭРГЭЖЛИЙН ТҮВШИНД ЭМЧИЛСЭН ДЭЭ ГЭЖ БОДОЖ БАЙНА. ХҮМҮҮСИЙН ДУНД СУРГАЛТ ЯВУУЛАХААС ГАДНА МАНАЙ ЧАДВАРГҮЙ ЭМЧ НАРТ ЗАГААД ӨГӨӨСЭЙ. МАНАЙ ЭМЧ НАР ЮУ Ч ЧАДАХГҮЙГЭЭС ГАДНА ЯМАР Ч СЭТГЭЛ БАЙХГҮЙ. ҮСЧИН ШҮДНИЙ ЭМЧ ХОЁР ЁСТОЙ ГУДАМЖНЫ НОХОД ШИГ ИХ БАЙНА6 ДААНЧ ЧАДВАР ЁСТОЙ БАЙХГҮЙ6 ҮСЧИН ТОЛГОЙТОЙ ХҮН БОЛГОН БОЛДОГ ШИГ ШҮДНИЙ ЭМЧ МӨН АДИЛ6 ҮС Ч ЯАХАВ САРЫН ДАРАА УРГАНА.....

0  |  0
Top