”ЦДҮС” компани лабориторийн шинэ байртай боллоо

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 08

“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” Төрийн өмчит компани өчигдөр (2018.11.07)  лаборитор, ажилтнуудын цайны газар, биеийн  тамирын заалны цогцолбор барилгыг хүлээн авлаа.  

Тус компани нь 1200 гаруй ажилтантай, тэднийхээ нийгмийн асуудалд анхаарал хандуулдаг гэдгийг удирдлагууд нь хэлж байсан юм. “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” Төрийн өмчит хувьцаат компани Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон, Булган, Архангай, Өвөрхангай, Сэлэнгэ, Хөвсгөл, Баянхонгор, Төв, Дорноговь, Дундговь, Хэнтий, Говьсүмбэр, Өмнөговь, Завхан аймаг, 300 гаруй сум, Монгол Улсын сум  суурийн газрын  80 орчим хувийг цахилгаан эрчим хүчээр хангаж ажилладаг ажээ.  

Д.ДАМДИН

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top