“Виферон” лаа тойрсон бас нэгэн улстөржилт

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 08

 Манай улсын Эрүүл мэндийн салбар  анхаарлын төвд байдаг. Монгол хүний эрүүл мэнд, амь настай салшгүй холбоотой учраас тэр. Эл салбарыг тойрсон элдэв, хардлага, сэрдлэг олон жилийн өмнө ч байсан өнөөдөр ч хэвээрээ. Үүнийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн хийсэн мэдэгдлийг хэрхэн мушгин гуйвуулснаас тодорхой харж болохоор байна. 

Хэд хоногийн өмнө Эрүүл мэндийн яам,  Эмийн асуудлаарх мэргэжлийн зөвлөл , хүүхдийн эмч нар, Төрийн бус байгууллагууд, Азийн хөгжлийн банкны төлөөлөл хуралдаж, “Виферон” лааны эмчилгээний үр дүнгийн талаар нотолгоо гаргуулах шаардлагатай гэж санал нэгдсэн  тухай мэдээлэл гарсан.

“Виферон” лаа хүүхдийн эмчилгээний удирдамжид ороогүй байжээ

Тодруулбал, 2016-2018 онд ЭМЯ-ны хүсэлтээр Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Олон улсын болон үндэсний эксперт, зөвлөхүүд, мэргэжлийн багийг оролцуулан "Улсын эмнэлгийн эмийн хангамж, хүртээмжийг сайжруулах" төсөл хэрэгжүүлэх явцад эмчилгээний үр дүн нь нотлогдоогүй эм, эмийн бүтээгдэхүүнд эрүүл мэндийн даатгалаас их хэмжээний  санхүүжилт хийж байгаа тухай дүгнэлт гаргасан байдаг бөгөөд дүгнэлтийг ЭМЯ-ны Эмийн хэлтэст өгч байжээ.

Өдгөө хүйтний улирал эхэлж байна. Ханиад томууны дэгдэлтийн оргил үе удахгүй ирнэ. Яг үүнтэй зэрэгцүүлэн Эрүүл мэндийн сайдын мэдээллийг гуйвуулж, эмийн бизнестэй хольж, улстөржүүлж буй нь санамсаргүй үйлдэл биш ч байж мэднэ.

Вирусын эсрэг өргөн хэрэглэж буй энэ лаа нь хүүхдийн эмчилгээний удирдамжид ороогүй, ялангуяа томуугийн үед хэрэглэхгүй байх талаар хүүхдийн эмч, мэргэжилтнүүд энэ салбарын удирдлагуудад хэлж анхааруулсаар ирсэн аж.

Энэ үед Эрүүл мэндийн даатгалын сангаас “Виферон” лааны үнийг 80 хувь хөнгөлүүлэх оролдлого хийгдсэн учраас сэрэмжлүүлэг мэдээллийг салбарын сайд, ЭМДҮЗ-ийн даргын хувьд олон нийтэд өгсөн төдий. Гэтэл үүнийг хувийн ашиг сонирхлын үүднээс мэдээлэл хийсэн мэт мушгин гуйвуулж буйд харамсч байгаагаа Д.Сарангэрэл сайд олон  нийтийн сүлжээгээр дамжуулан мэдэгджээ.

Тэрхүү мэдэгдэлд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Надад эмнэлэг, эмийн сан, эм хангамжийн чиглэлд бизнес байхгүй. Миний том ашиг сонирхол бол ард  түмнээ, тэр дундаа үр хүүхдээ өвдсөн үед нь чанартай, аюулгүй, өндөр үйлчилгээтэй эмээр хангах боломжийг бүрдүүлэх юм. Энэ үүргээ биелүүлэхийн тулд мэргэжлийн баг, хамт олонтойгоо бүхнийг хийх болно. Тэр дундаа эм ханган нийлүүлэх байгууллага, Эмийн холбоотой нягт хамтран ажиллана. Хүний эрүүл мэнд, амь настай холбоотой эмийн асуудалд бид онцгой анхаарах учиртай. Цаашид эмийн бүртгэл, зөвшөөрөл, хяналтын асуудлыг бодлогын яам бус олон улсын жишиг, Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийн дагуу бие даасан байгууллага эрхлэх шаардлагатай. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг ЭМЯ хийж дууслаа. Эцэг, эхчүүд, хэвлэл мэдээллийнхэндээ хандъя. Эмийн чанар, аюулгүй байдалд бид хамтдаа хяналт тавьж байж үр хүүхдээ, өөрсдийгөө эрсдлээс хамгаална. Та бид хамтдаа зориглон хийхгүй бол өөр хэн нэгэн хийхгүй” хэмээжээ.

Д.ДАМДИН

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Батцэцэг(66.181.160.20) 2019 оны 02 сарын 15

Үхээр гоё эмчилгээ

0  |  0
иргэн(66.181.177.136) 2018 оны 11 сарын 21

ЭМЯны эмийн хэлтсийн дарга Уранчимэг гэж балиар авгайгийн хийж байгаа ажил. Наадахдаа хариуцлага тооцооч өчнөөн хүний хүүхдийн эрүүл мэндээр тоглож байдаг балиар авгай. Өөрийнхөө охиныг Сохо мебелийн донтой захиралд зарж байгаа хүн хүүхдүүдийн маань эрүүл мэндийг зарахаас сийхгүй л дэ. Нүгэл чинь нүдээрээ цувана да чи муу л@л@р

0  |  0
зочин(59.153.112.13) 2018 оны 11 сарын 14

Хүүхдэд хэрэглэх талаар хийсэн нэг ч судалгаа, нотолгоо байхгүй эмийг буруу, худлаа суртчилан, ашиг хонжоо олох зорилгоор эмч нартай хуйвалдан борлуулж, монголын хүүхдүүдийн ирээдүйг маш ихээр хохироож байгаа ЭНТО гэдэг компани ямар нийгмийн хариуцлагагүй, ухамсаргүй, арчаагүй байгууллага вэ? Сарангэрэл сайдын хийж буй алхам маш зөв!

0  |  0
Сайдын зөв(124.158.113.11) 2018 оны 11 сарын 09

ханиаданд интерферон хэрэглэдэг эмчилгээ Монголоос өөр оронд байхгүй. Өндөр хөгжилтэй бүх оронд ханиадыг интерфероноор эмчилдэггүй. Энэ бол ханиадыг улам эвгүй мутаци хэлбэр үрүү оруулах аюултай

0  |  0
дэмий дээ(124.158.113.11) 2018 оны 11 сарын 09

хэрэглээд л бай, аажим ханиад хүрэхдээ улам хүнд хүрдэг болно. Өндөр хөгжилтэй аль ч оронд хүүхдийнхээ дархлаагаар ингэж тоглодоггүй л байхгүй юу. Ханиад хүрэхээр л шууд дархлалын систем үрүү халдаад байвал хэцүү л юм байна.

0  |  0
Намын гишүүн (202.9.42.148) 2018 оны 11 сарын 09

Сарангэрэл ээ чи интерферон гэдгииг ч мэдэхгүй зүгээр мэргэжлиинхэн нь ярьж тохиролцсныг л дамжуул за юу эмя ны хэвлэлиин төлөөлөгчөө л хиивэл барав зээлээ төл. Зээлээр(ждү) яг юу хиив үүднии амбаар барив уу гарамжав шиг харанхуй хороололыг содон хороололтой холбосон зам тавсан уу муу хужаагиин гөлөг минь

0  |  0
Зочин(139.5.216.172) 2018 оны 11 сарын 09

ЭНЭ ЛААГ ЭНТО КОМПАНИ ОРУУЛЖ ИРДЭГ. Даатгалынхантай л тохиролцоод байна ш дээ. АТГ ШАЛГАМААР ЮМАА!

0  |  0
.(59.153.115.52) 2018 оны 11 сарын 08

за мэдэхгүй сарангэрэл өөрөө эрүүл мнндийн мэргэжлийн бус

0  |  0
х(202.72.247.14) 2018 оны 11 сарын 08

Д.Дамдин бөгс долоогч новш вэ

0  |  0
Top