Чингис хааны мэндэлсэн өдөр тохиож байна

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 08

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг тохиолдуулан өнөөдөр (2018.11.08)  Ерөнхийлөгч Х.Баттулга, Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ, Засгийн газрын гишүүд, төр, нийгмийн зүтгэлтнүүд Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Энэхүү ёслолд мөн “Чингис хаан”-ы одонт эрхмүүд оролцсон юм.

Засгийн газрын 2018 оны аравдугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаар Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн буюу 11 дүгээр сарын 08-ны пүрэв гарагт тохиож байгаатай холбогдуулан холбогдуулан 11 дүгээр сарын 09-ний баасан гарагийн ажлын өдрийг арваннэгдүгээр сарын 17-ны бямба гарагийн амралтын өдөрт шилжүүлэхээр шийдвэрлэснээр өнөөдөр, маргааш хоёр өдөр бүх нийтээр амрах юм. Их эзэн Чингис хааны 856 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан улс, аймгийн алдар, цолтой 128 бөхийн барилдаан “Буянт-Ухаа” спорт цогцолборт өнөөдөр 14.00 цагаас болно.

www.zindaa.mn


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Х(202.9.40.237) 2018 оны 11 сарын 08

Энэ улсыг бүтээсэн хүний хөшөөнд нурааж буй хүмүүс мөргөж байна

0  |  0
Top