Онцгой байдлынхан урлагийн шилдгүүдээ тодрууллаа

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 08

Онцгой байдлын байгууллагын “Урлагийн наадам” өчигдөр (2018.11.07) болж, шилдгүүдээ тодрууллаа. Тус наадамд ОБЕГ, Гамшиг судлалын хүрээлэн, Үндэсний аврах бригад, Давтан сургалт, сэргээн заслын төв, Хүнсний нөөцийн салбарууд, “Аврагч” биеийн тамир-техникийн спорт хороо, ХСИС-ийн Онцгой байдлын сургууль, НОБГ-ын таван багийн 300 гаруй алба хаагч оролцож, дуу, хөгжим, бүжиг, язгуур урлаг, жүжигчилсэн тоглолт гэсэн төрлүүдээр өрсөлджээ. , Дууны төрөлд ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын аврагч Э.Амарбаяр, бүжгийн төрлөөр НОБГ-ын мэргэжилтэн Г.Золжаргал, хөгжмийн төрлийн шилдэг үзүүлбэрээр Хүнсний нөөцийн салбарын мэргэжилтэн Г.Ариунтуяа шалгарсан байна. Мөн язгуур болон жүжигчилсэн тоглолтын төрөлд Давтан сургалт, сэргээн заслын төв, Хүнсний нөөцийн салбарууд, “Аврагч” биеийн тамир-техникийн спорт хорооны хамт олны үзүүлбэрүүд  шалгарчээ.

Д.ДАМДИН

WWW.ZINDAA.MN

 

 Чингис хааны 856 жил

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top