Монголын хөгжөөн дэмжигч тамирчдын анхдугаар тэмцээн болно

2018 оны 11 сарын 08

Монголын хөгжөөн дэмжигч тамирчдын холбооны улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн 2018.11.24-нд Монголын хүүхдийн ордонд болно. Тэмцээн өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид, ахмадын гэсэн ангилалтай явагдах бөгөөд нас, насны ангилалд тив, дэлхийн тэмцээнд эх орноо төлөөлөх шигшээ багийг бүрдүүлэх аж.

Энэхүү тэмцээнд оролцох баг тус бүр 8-16 хүний бүрэлдэхүүнтэй байх ба цацагтай болон хип хоп, чөлөөт гэсэн үндсэн гурван төрөлд Монгол бүжиг, жазз, латин америк, гимнастикаар өрсөлдөх юм байна.

Хөгжөөн дэмжигчдийн спорт нь олон улсад өндөр хөгжсөн байдаг. Харин манай оронд сүүлийн үед эрчимтэй хөгжиж буй спортын тоонд зүй ёсоор багтаж байна.

Анхдугаар УАШТ-д оролцохыг хүсэгчид энэ сарын 9-20-ны дотор mfncc2018@gmail.com хаягаар бүртгүүлэх болон 99884713, 85565678, 88719291 гэсэн дугаараас мэдээлэл авах боломжтой.


Д.Үржинбадам

WWW.ZINDAA.MN



Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top