Х.Баттулга: Та бид ”Бөхийн өргөө”-ндөө бөхөө барилдуулж чадахгүйд хүрчээ

 Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр /2018.11.08/ Монгол бахархлын өдөр, Чингис хааны мэндэлсний 856 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдааныг нээж үг хэлсэн. Эзэн богд Чингис хаан-Тэмүжиний мэндэлсэн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, Монгол бахархлын өдөрт зориулсан улс, аймгийн алдар, цолтой өндөр чансаатай хүчит 128 бөхийн барилдаан “Буянт-Ухаа” спортын ордонд болсон. Түүний хэлсэн үгийг хүргэе.


 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:

Монголчууд аа,

Дэлхий даяарт тархан суурьшсан монгол туургатнууд аа

Монгол бидний бахархал, дээд тэнгэрээс заяат Эзэн Богд Чингис хаан бээр билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр мэндэлсэн  билээ. Их хүмүүний мэлмий гийсний 856 жилийн ой-Монгол бахархлын өдөр болж байна.

Дэлхийн олон нийт түүнийг мянганы суут хүнээр тодруулсныг бид бүгд мэднэ. 2011 онд АНУ-ын Карнегийн хүрээлэн өөрсдийн судалгаанд үндэслэн Чингис хааныг “түүхэнд тодорсон удирдагч” хэмээн зарлаж байсан билээ. Монголд төдийгүй дэлхий дахинаа найман зууны туршид нэр алдар нь дуурссан аугаа удирдагч эзэн богд Чингис хаанаас минь өөр бий билүү. Богд эзэн болбоос удирдагч хүн ямар байх ёстойг биеэр үлгэрлэсэн, төрийг удирдахуйн жишиг дуурайл болсон сод манлайлагч байсан учраас үеийн үед дурсагдах их алдрын үрийг тарьжээ.

Түүхчид болон судлаачдын тодорхойлсныг тоочин дурдахад:

Плано Карпини: “Чингис хааны удирдлага дор дайн дажин, хэрүүл тэмцэл… намжин, дээрэм тонуул, хулгай үлэмж хэмжээгээр багассан. Тийм учраас монголчууд эд баялгаа хадгалдаг гэр, тэргээ түгждэг ч үгүй, цоожилдог ч үгүй” болжээ гэжээ.

Жужжани хэлэхдээ: “Газар хэвтэж байгаа ташуурыг ч эзнээс нь өөр хэн ч авч зүрхэлдэггүй болсон хэмээн тэмдэглэсэн бол Жүвэйни хэлэхдээ: “Чингис хаан завхайрал, хулгай зэрэг шившигт заншлыг монголчуудын дунд устгасан” гэж тэмдэглэсэн нь буй.

Германы судлаач П.Рачневский: “Чингис хаан бие хүнийхээ хувьд хүч чадал, зориг эрмэлзлийг чанд сахилгатай нэгтгэн билэг ухаандаа захируулсан нэгэн байсан. Хувийн амьдралдаа тэр зүрхний анд, халамжит эцэг байж, машид энгийн, ёс суртахууныг дээдэлдэг хүн байсан бол Төрийг удирдахдаа чанд хатуу сахилга батыг мөрдөх, хууль сахихыг шаарддаг цэгц удирдагч байлаа” хэмээн тодорхойлсон. Чингис хаан улсыг ард түмний билиг сургаал болон хуулиар л удирдах ёстойг сануулан захидаг байлаа.

Францын Ерөнхийлөгч асан Жак Ширак: “Чингис хааны үлдээсэн нэн чухал өв бол Монголын энх амгалан-pax mongolicа юм. Энэ энх амгалан үе нь Европ Азийг холбосон харилцааг олон зууны туршид хөгжин цэцэглэх боломжийг олгосон гол хүчин зүйл болохыг түүхчид хүлээн зөвшөөрдөг” хэмээн тодоор үнэлжээ.

Би энд зориуд гадаадын түүхчид, судлаачдын үгийг дагнан эшлэж байгаа нь хөндлөнгийн дүгнэлт,  тодорхойлолт бодитой, эрүүл байдгийг баримтлан сануулсан хэрэг юм.

Их хааныхаа мэндэлсэн өдрийг тэмдэглэхдээ бид түүний баримталж асан зарчим, сургаалийг эргэн санаж ажил амьдралдаа мөрдлөг болгох ёстойг эргэцүүлэх учиртай. Чингис хаан олны итгэлийг алдахыг хамгийн том нүгэл хэмээн үздэг байсан бөгөөд итгэл эвдэгчийг төрд тэрслэгч хэмээн хатуугаар цээрлүүлдэг байжээ. Их хааны сургаалд “Өчигдөр их сууринд суумагц, өнөөдөр улсын хэргийг орхиж биеийн жаргалыг эрвээс энэ үедээ бол төрийн ёсонд харш, эцэс хойтдоо бол үр ач, залгамжлагч нарт муу суртлыг үлдээх гэмтэй” хэмээснийг өнөөгийн бид үргэлж санаж явах учиртай.

Өнөөдөр хууль тогтоох дээд байгууллагад хүртэл сонгогчдын итгэлийг эвдэж, өөрсдөдөө илт давуу байдал олгон иргэдийн боломжийг хулгайлах нүгэл хавтгайрч байна. Энэ бол жигших ёстой, хатуу цээрлэл ногдуулах ёстой гэмт үйлдэл, гажуудал мөн.

Хууль тогтоох төрийн дээд байгууллагаасаа доош төрийн бус байгууллага хүртлээ хуулийг үл тоомсорлох, хөсөрдүүлэх явдал хавтгайрч байгаа нь тэвчиж, хүлцэж болшгүй хорт үзэгдэл юм. Нэгэн жишээ дурдахад та бид өнөөдөр олны хандив, төрийн хөрөнгөөр бүтсэн "Бөхийн өргөө"-ндөө үндэсний бөхөө барилдуулж чадахгүйд хүрээд буй. Монгол Улсын Засгийн газар "Бөхийн өргөө"-ний барилгын санхүүжилтэд шаардагдаж асан 1.1 тэрбум төгрөгийн 800 сая төгрөгийг нь улсын төсвөөс гаргаж, төрийн өмчит компаниуд 142 сая төгрөг хандивлажээ. Үлдсэн нь иргэд, бөх сонирхогчдын хандиваар санхүүжигдсэн жинхэнэ утгаараа олон нийтийн хөрөнгө оруулалттай байгууламж юм. Гэтэл харамсалтай нь цөөн хэдэн хүн хувийн өмч мэт эзэмшиж, ашиглаж, дураар авирлаж ирсэн бөгөөд одоо бөхчүүд, бөх сонирхогчдыг талцуулан хувааж, үйл ажиллагааг нь гацаасан байна.

Энэ үл бүтэх явдлын угт өнөөх л хуулийн засаглалыг үл тоомсорлодог, хэсэг бүлэг хүний явцуу эрх ашигт хөтлөгддөг гажуудал, завхрал байгаа. Чингис хааны зарчим, түүний үзэл санааны үүднээс бол энэ нь хуулийн хатуу цээрлэл хүртэх ёстой гэмт үйлдэл мөнөөс мөн билээ. Улс төрийн тогтолцооны ялзрал, гажуудал нь нийгэмд энэ мэт урхаг уршгийг тарьсаар байна. Нэн даруй эрс шинэчлэл хийх шаардлагатай болоод байгааг олон нийт ч мэдэрч, мөн биднээс шаардаж байна.

Эзэн богд Чингис хааныхаа мэндэлсэн өдрөөр түүний төрийн тухай, шударга засаглалын тухай сургаал, зарчим баримтлалыг нэхэн санаж цэгц шударга төрийг олон ардынхаа сэтгэл оюуны туслалцаатайгаар урлан босгох талаар нухацтай бодох цаг болсныг дахин сануулмаар байна.

                        Алд бие минь алжааваас алжаатугай

                        Аху төр минь бүү алдартугай

                        Бүтэн бие минь зовбоос зовтугай

                        Бүрэн улс минь бүү сандартугай

хэмээн их хаан айлдахдаа төр, улс хэмээхүй дор олон нийтийн эрх ашиг, үндэсний хөгжил дэвшлийг хэлж байсан нь лавтай. Өнөөдөр итгэл хүлээн төр түшиж байгаа хүмүүс, итгэлээ өгч сонгосон иргэд бүгдээр Эзэн богдын билиг сургаалыг баримталж үйл хөдлөлөө хянан Монголын төлөө хэмээх нэгэн үзүүрт сэтгэлээр эв саналаа нэгтгэвэл зохино.

Эрхэм олон монголчууд аа, дэлхий даяарт тархан суурьшсан монгол туургатнууд аа

Та бүхэнд дээд тэнгэрээс заяат төрсөн Эзэн богд Чингис хааны мэлмий гийсэн өдрийн халуун мэндийг дэвшүүлж, төрлөөрөө түвшин амгалан, элгээрээ энх амгалан оршихын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Их хааны алдар бадартугай !

Мөнх тэнгэрийн хүчин дор далай хааны суу билэг дэлгэрч, Монгол Улс маань цэцэглэн хөгжих болтугай!” гэлээ.

Хүчит бөхийн барилдааны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бөхчүүдэд шагнал гардуулж, баяр хүргэнэ.

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 15 )

Иргэн [ 203.91.118.180 ]      |     Бямба, 01:33 минутанд

Ганц спортын холбоог шийдэж чадахгүй байж улс эх ороныг удирдахчдээ

gait [ 115.171.244.42 ]      |     Баасан, 13:08 минутанд

Battulaga mini ee. tanii haa yavsan gazraa haragralduulj taltsuulahad turhirsan ug uildliin tani tod ilrel bolj bohiin orgoonii heruul ondroo avaad yavj baina. Udahgui araasaa toriin hagral garch ard irged tani hold tani chiregdehdee tullaa.Ene Battulgiin gaviya aa yu gai yu?!

gait [ 115.171.244.42 ]      |     Баасан, 13:08 минутанд

Battulaga mini ee. tanii haa yavsan gazraa haragralduulj taltsuulahad turhirsan ug uildliin tani tod ilrel bolj bohiin orgoonii heruul ondroo avaad yavj baina. Udahgui araasaa toriin hagral garch ard irged tani hold tani chiregdehdee tullaa.Ene Battulgiin gaviya aa yu gai yu?!

gait [ 115.171.244.42 ]      |     Баасан, 13:08 минутанд

Battulaga mini ee. tanii haa yavsan gazraa haragralduulj taltsuulahad turhirsan ug uildliin tani tod ilrel bolj bohiin orgoonii heruul ondroo avaad yavj baina. Udahgui araasaa toriin hagral garch ard irged tani hold tani chiregdehdee tullaa.Ene Battulgiin gaviya aa yu gai yu?!

gait [ 115.171.244.42 ]      |     Баасан, 13:08 минутанд

Battulaga mini ee. tanii haa yavsan gazraa haragralduulj taltsuulahad turhirsan ug uildliin tani tod ilrel bolj bohiin orgoonii heruul ondroo avaad yavj baina. Udahgui araasaa toriin hagral garch ard irged tani hold tani chiregdehdee tullaa.Ene Battulgiin gaviya aa yu gai yu?!

Зочин [ 103.26.194.204 ]      |     Баасан, 02:07 минутанд

МУ-ын ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТУЛГА ЯГ ЦАГ ҮЕД НЬ МАШ ЗӨВ ҮГ ХЭЛЭВ. ХАЖУУ, АР ӨВӨРТ СУУГАА ШУНАЛТНУУД ”НҮҮР, НҮДЭЭ ХИЙХ, БАЙХ ГАЗАРГҮЙ ГӨЛӨЛЗӨЖ БАЙГААГ” нь харахад таатай байлаа... ГЭМТНҮҮД... ИЧИГ, ИЧИГ, ИЧИГ

хашир [ 66.181.161.18 ]      |     Баасан, 01:54 минутанд

энэ нѳхѳр үгээ олж мѳѳрѳхгүй юм даа бѳхийн ѳргѳѳний талаар...

Иргэн [ 103.26.194.204 ] Баасан, 01:59 минутанд

СОЛИОР... ЯГ ЦАГ ҮЕД ХЭЛЖ БАЙНА... ЧИ ШУНАЛТ ”Л.ЧИНБАТ, Х.БАЯНМӨНХ, А.СҮХБАТ”-ыг өмөөрөө юу... Бага солиор....

Irgen [ 103.57.94.54 ]      |     Баасан, 01:33 минутанд

Ene neg yum buhuu barildaad yvj baival taarna.

Zochin [ 99.203.142.16 ]      |     Пүрэв, 23:37 минутанд

Bogd gedeg ug tuvd ug baigaa yum.ikh ezen chingis khaan gej helmeer yum.ezen Bogd gej tuvd garaltai mongoliin suulchiin haan hkuniig helne.

ш [ 66.181.160.112 ]      |     Пүрэв, 16:18 минутанд

төрд авах нь хамгийн шударга баттулга ерөнхийлөгчийн зөв ерөнхийлөгчийг монголын ард түмэний дийлэнхи хэсэг нь дэмжинэ авилгачид эсэргүүцэж бна

irgen [ 66.181.161.121 ] Баасан, 02:07 минутанд

Uuruusuu ehelchih heregtei l um bgaan. Uch tuchnuun terbum tugrugnii ovoolson shoroogoo mrtuulah gej surjin darjin shagaad l bhiin. Buhiin urguunduu buhuu hiih n yasiin. Hudlaa showdaad.

Иргэн [ 150.129.143.224 ]      |     Пүрэв, 14:28 минутанд

Энэ Баттулга гуай үг хэлэх болгондоо ард түмнийг талцуулах зүйл ярьдгаа болчихоочээ. Өөрийнхээ үгээр биш дандаа хүний үгээр ярих юмаа ,хөөрхий хүн гэдэг амьтан сурсан сургуулиараа толгой нь ажилладаг гэж ярьдаг нь аргагүй л үнэн юмдаа.

Зочин [ 103.26.194.204 ] Баасан, 02:02 минутанд

ккк.. чиний боловсрол хаана байна. Чиний булайг дэлгэсэн болохоор боож үхэх нүү...

zochin [ 122.201.22.202 ]      |     Пүрэв, 14:15 минутанд

Erunhiilugchuu orj irej baihad ard tumen huntedgel uzuulj bosoh ch gui baih yum arai l es juramgui yumaa.Gadaadiin himuus hurtel meliigeed suuh yum erunhiilugch ni erunhiilugch shig baij ard tumendee hundluuleh heregtei baimaar yumaa arai arai.

зочин [ 150.129.141.21 ]      |     Пүрэв, 12:52 минутанд

Нямдорж, Данзан гэдэг хоёр физикч хүн бөхийн өргөөг санаачилж байгуулаад монгол бөхийг хөгжүүлсэн нь маргашгүй үнэн. Гэтэл Монгол Улсын Ерөнхийлөгч Баттулга өнөөгийн хөгжлийн шатанд улсын төсвийн 800 сай төгрөг ярьж байгаа нь дэндүү бодлогогүй дэндүү харалган үйл явдал боллоо. Хэрэв бөхийн өнөөдрийнх шиг шувууны үүр болоогүйсэн бол энэ байранд монгол бөхийн урлагийн арга хэмжээ болох байсан нь маргашгүй үнээн. өнөөдрийн барилдаанаас бөхчүүдийн бэлтгэл дэндүү доогуур байсныг бид харлаа. Мэргэжлийн биш улс төр гэж үүнийг л хэлдгийм. мэдэж ав үхэр монголчууд аа.

ээ халаг [ 202.9.43.189 ] Баасан, 02:05 минутанд

үхэр монголчууд гээд байгаа нөхөр өөрөө илжиг юм уу.энэ мэт хутган үймүүлэгчдийн хорон санаа,башир явуулага ни монголчууд биднийг хагаралдуулж,үндэсний лидергүй болгохыг санаархаж байгаа гэдгийг бүгд ойлгон сэхээрч эв нэгдэлээ л хямагдмаар байна.энэ лсын л иргэн гэсэн тоо бүртгэлтэй бол иргэн ни шиг иргэн байж,элдэв хов жив хөөцөлдөж нэгнийхээ зөв зүйтэй сэтгэлээс гөрч буй санал,анхааралыг дэмжин али болох эв эеийг сахих түвшин зорилготой байх хэрэгтэй.

JENKO [ 117.111.12.56 ]      |     Пүрэв, 11:59 минутанд

Archaagvi erunhiilugch.. Ter heden shunaltanguudtai hetewch negtei l bgs biz hudlaa shaagaad...

JENKO [ 117.111.12.56 ]      |     Пүрэв, 11:59 минутанд

Archaagvi erunhiilugch.. Ter heden shunaltanguudtai hetewch negtei l bgs biz hudlaa shaagaad...

Go to top of page