Чансаа өндөр 128 бөхийн барилдаанд улсын начин Д.Анар түрүүллээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2018 оны 11 сарын 09

Монгол бахархлын өдөрт зориулсан чансаа өндөр 128 бөхийн барилдаан өнөөдөр /2018.11.08/  Буянт-Ухаа спортын ордонд боллоо. Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос гаргасан шинэ чансаанд багтсан бөхчүүд өнөөдрийн барилдаанд зодоглов. Тэднийг энэ жилийн баяр наадамд түрүүлж, улсын аварга цол хүртсэн Н.Батсуурь болон улсын арслан П.Бүрэнтөгс, Э.Оюунболд нарын цолтнууд магнайлан барилдлаа.

Барилдаанд Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, Онцгой байдлын ерөнхий газрын “Аврагч” спорт хороо, “Дорнын хүчтэн” дэвжээний бөх, улсын начин Д.Анар түрүүлж, Ховд аймгийн Зэрэг сум харьяат, “Алдар” спорт хороо, “Ховд” бөхийн дэвжээний бөх, улсын харцага Б.Бат-Өлзий үзүүрлэлээ. Харин их шөвөгт улсын гарьд Б.Гончигдамба, улсын харцага М.Бадарч нар шалгарлаа.

Монгол бахархлын өдөрт зориулсан барилдааны түүхээс...

Тус барилдааныг анх 2012 онд Ерөнхийлөгчийн тамгын газар, МҮБХ хамтран зохион байгуулж эхэлсэн бөгөөд аварга Ч.Санжаадамба хоёр удаа, улсын гарьд Ө.Бат-Орших, улсын арслан П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва, улсын гарьд Н.Ганбаатар нар тус бүр нэг түрүүлжээ. Д.Анар начингийн хувьд Монгол бахархлын өдөрт зориулсан барилдаанд начин цолтой түрүүлсэн анхны бөх болж байгаа юм.

2012 онд /256 бөх/

Түрүү - у.з Ч.Санжаадамба /у.ав/
Үзүүр - у.х Ц.Содномдорж /у.ар/
Их шөвөг - у.а Г.Эрхэмбаяр, у.а П.Бүрэнтөгс

2013 онд /128 бөх/

Түрүү -  у.з Ч.Санжаадамба /у.ав/
Үзүүр - у.ав С.Мөнхбат
Их шөвөг - у.а Х.Мөнхбаатар, у.х Ө.Бат-Орших

2014 онд /128 бөх/

Түрүү - у.х Ө.Бат-Орших /у.г/
Үзүүр - у.ав С.Мөнхбат
Их шөвөг - у.х Ц.Содномдорж /у.а/, у.г Б.Гончигдамба

2015 онд /128 бөх/

Түрүү - у.а П.Бүрэнтөгс
Үзүүр - у.н Л.Цэрэнтогтох /у.ө.и.н/
Их шөвөг - а.а Ч.Хөхчирэнгэр /у.н/, у.з Б.Батмөнх

2016 онд /128 бөх/

Түрүү  - у.а Р.Пүрэвдагва
Үзүүр - у.н Э.Даш
Их шөвөг - у.ө.и.н Э.Энхбат, у.г Б.Гончигдамба

2017 онд /128 бөх/

Түрүү - у.г Н.Ганбаатар
Үзүүр - у.н Э.Даш
Их шөвөг - у.х Б.Бат-Өлзий, у.ө.и.н Э.Энхбат

2018 онд /128 бөх/

Түрүү - у.н Д.Анар
Үзүүр - у.х Б.Бат-Өлзий
Их шөвөг - у.г Б.Гончимгдамба, у.х М.Бадарч

 


Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Батаа(64.119.25.217) 2018 оны 11 сарын 09

Энэ Анар залууд баяр хүргэе. Начин цолтой хүн түрүүлж байгаагүйг эхлүүлэх шиг боллоо.Одоо бусдаас юугаар дутдаг юм. Цол гунчингаар харин дутаж байна. Залуу хүн зоригтой дутуугаа гүйцээж дундуураа дүүргэнээ хө

0  |  0
д(66.181.160.112) 2018 оны 11 сарын 08

сайн бна баяр хүргэе

0  |  0
Top