Берен Гёкийлдыз: Би жүжигчин болох эсэхээ шийдээгүй байгаа

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 09

  Туркийн “Ээж” киноны бяцхан охин Мелекийн дүрийг олны сэтгэлийг эмтэртэл бүтээсэн Берен Гёкийлдызийн “Milliyet” сэтгүүлд өгсөн ярилцлагыг орчуулан хүргэж байна. Энэхүү ярилцлага нь Берен охин “Ээж” кино анх дэлгэцнээ гарч, үзэгчдийг шуугиулж байсан 2016 оны арванхоёрдугаар сард өгсөн ярилцлага юм. Берен Гёкийлдыз есөн настай ч Туркийн алдартай жүжигчдээс олон шагналтай.

-Берен, одоо Туркт бүх хүн “Ээж” кинонд бүтээсэн чиний дүрийг үзэж байна. Гэрт чинь бас чамайг үзэж байна уу?

-Тийм ээ, гэрт бас намайг үздэг.

-Багш нар чинь бас энэ киног үзэж байна уу?

-Багш нар маань надад “Чи үнэхээр мундаг” гэж хэлж байгаа. Би их хөдөлмөрч, сайн сурдаг. Нэгдүгээр ангийн бүх дүн маань 5 байдаг.

-Одоо хэддүгээр ангид сурдаг вэ?

-Хоёрдугаар ангид орсон. Мэдээж нэгдүгээр ангиас хүнд болсон ч би чадна аа.

-Ямар хичээл хамгийн хэцүү байна?

-Математик, англи хэл хоёр. Би математикт тийм ч дуртай биш…

-Тэгвэл хамгийн дуртай хичээл чинь?

-Турк хэл. Манай хэл сурахад их амархан. Турк хэлний хичээлээс би хэзээ ч залхахгүй. Харин ч улам дуртай болж байгаа. Бас би зурах дуртай. Байшингууд, мод, намрыг зурдаг...

-Том болоод ямар мэргэжилтэй болох вэ?

-Гимнастикч юмуу усанд сэлэгч болно. Ээж намайг их сайн сэлж, шумбадаг гэж хэлдэг.

-Жүжиглэх таалагддаг уу. Жүжигчин болъё гэж бодохгүй байна уу?

-Жүжиглэх надад таалагддаг. Гэхдээ би жүжигчин болох эсэхээ шийдээгүй байгаа.

-Зураг авалт хэрхэн өрнөдөг вэ. Аль хэсэг нь хамгийн хүнд байсан бэ?

-Миний дуртай хэсэг бол автовокзал дээр ирж байгаа хэсэг. Харин хамгийн хүнд хэсгүүд эхний ангиудынх.

-Эхний ангиуд их хатуу байсан. Жишээ нь, хогийн уут...

-Тийм ээ, гэхдээ тэр уут цэвэрхэн байсан (инээв). Намайг амьсгалж байхаар болгож доод талыг нь цоолсон байсан юм. Бас уутанд эрдэнэ шиш байсан.

-Чи айж сандрахгүйн тулд эрдэнэ шишнээс идсэн үү?

-Тийм ээ. Би идсэн. Уутыг нээхэд миний ам, үсэнд эрдэнэ шиш наалдсан байсан шүү (инээв).

-Зураг авалтын үед чамд сэтгэлзүйч тусалж байна уу?

-Тийм ээ. Бид яг л найзууд шиг ажилладаг. Сэтгэлзүйч надад мэдрэмжээ илүү нээхэд тусалдаг.

-Дүрийнхээ үгийг яаж цээжилдэг вэ?

-Ээж надад тусалдаг. Гэхдээ хэзээ ч албаддаггүй.

Берен аав, ээжтэйгээ "Алтан эрвээхэй" шагналаа авахаар явах гэж байгаа нь.

-Олон хэсэгт чи уйлдаг. Нулимсаа гаргах ямар нэгэн арга байдаг уу?

-Олон хүн надаас энэ тухай асуудаг. Арга гэх зүйл байдаггүй. Уйлдаг хэсэгтэй зураг авалтын үед би зүгээр л муухай зүйлүүдийн талаар боддог.

-Жансу Дере, Вахиде Перчин, Гонжа Вуслатери нарын алдартай жүжигчидтэй ажиллах ямар байна?

-Жансу (багш ээж нь) яг л миний эгч шиг байдаг. Вахиде (Зейнейпийн ээж) эгчээс сурах зүйл их. Тэр надад юу хийх, яахыг хэлж өгдөг. Гонжа Вуслатери, Беркай Атеш хоёр (Шуле, Ченгиз нар) бол миний эгч, ах. Би тэдэнд маш их хайртай.

-Чиний үеийн жүжигчид олон болжээ. Тэднийг танидаг уу?

-Мэдээж! Миний хамгийн сайн найз бол Атаберк Мутлу.

-Ямар кинонд тоглох нь чамд таалагддаг вэ. Инээдмийнх үү, драм уу?

-Одоо надад хоёулаа таалагдаж байгаа.

-Чи саяхан “Алтан эрвээхэй” номинацид ялалт байгуулсан. Баяр хүргэе!

-Би энэ шагналыг жаахан хүлээж байсан шүү. Шагналын өмнө надад зүүдлэгдсэн юм.

Берений ээж Мине Гёкийлдыз: Би охиноо энэ шагналыг аваасай гэж их хүссэн. Миний цорын ганц хүсэл бол Берен аз жаргалтай байх. Түүний нүднээс дусал ч нулимс гаргахгүй байхын төлөө би амьдралаа өгнө.

Beren Gökyıldız, la actriz de Todo por mi hija, y una relación especial con el actor de Cengiz

beren_5

 О.Чанцалдулам

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
BULGAN(66.181.161.60) 2019 оны 03 сарын 16

MUNDAG OHIN AMJILT

0  |  0
Torna(103.229.122.18) 2018 оны 11 сарын 11

Хөөрхөн охин мундаг

0  |  0
kk(202.55.191.130) 2018 оны 11 сарын 10

hevluuhen zolig ve

0  |  0
би(122.201.24.204) 2018 оны 11 сарын 10

Авьяастай, царайлаг , хэвлүүхэн охин шүү

0  |  0
Зочин (122.201.22.1) 2018 оны 11 сарын 10

Үнэн эгдүүтэй эвлэгхэн охин.

0  |  0
Darima(202.21.124.19) 2018 оны 11 сарын 10

Unheer sain togoldog...Hoorhon ohin shuu☺

0  |  0
Фффф(66.181.187.158) 2018 оны 11 сарын 10

Ваа тээр яадаг золиг вэ.

0  |  0
Bogu(220.86.44.151) 2018 оны 11 сарын 09

Хөөрхөн хог вэ

0  |  0
.(66.181.161.102) 2018 оны 11 сарын 09

Ёстой хөөрхөн.

0  |  0
Zochin (64.119.25.239) 2018 оны 11 сарын 09

Avyastai hoorhon ohin

0  |  0
зрчин(112.72.2.206) 2018 оны 11 сарын 09

Аавтайгаа адилхан охин байна.

0  |  0
Top