Эрдэмтэд “дэлдэн чихт” наймаалжны зургийг авчээ

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 10


Nautilus хөлгийн эрдэмтдийн баг наймаалжны нэгэн ховор төрлийн гэрэл зургийг далайд авч чаджээ. Эрдэмтэд түүнийг хүүхэлдэйн киноны баатар болох зааны тугал Дамбогийн нэрээр нэрлэсэн гэнэ. Grimpoteuthis төрөлд хамаарах “дэлдэн чихт” наймаалж 100-5000 метрийн гүнд, далайн ёроол бараадан амьдардаг аж.

Дэлдэн чихийг санагдуулам түүний толгой дээрх ургац нь үнэн хэрэгтээ сэрвээ нь гэнэ. Энэ төрлийн наймалж гол төлөв 20-30 см байдаг ч, зарим тохиолдолд 1.8 метрт хүрдэг байна. Дамбогийн хэмжээ 60 см байгаа нь томдоо тооцогдох юм. Дамбо наймаалж Дэвидсон усан доорх галт уулын орчим 3.2 км гүнээс олдсон гэнэ. Эрдэмтдийн багийн ахлагч Чад Кингийн хэлснээр, маш ховор төрлийн наймаалжны талаарх мэдээлэл эрдэмтэд төдийгүй далайн тэнгисийн амьтдыг судалдаг шинжээчдэд ч маш чухал юм.

Я.Болор

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top