”Үрлээ”-гийн зөвлөгөө: Эрүүл, залуу харагдахын нууц

2018 оны 11 сарын 10

 

Зургийн тайлбар: С.Пүрэвмаа бэлтгэл дээрээ, 2000 он.

"Би чамд хайртай" киноны Үрлээгийн дүрээр үзэгчдийн сэтгэлд хоногшсон жүжигчин Сэрчмаагийн Пүрэвмааг мэдэхгүй хүнгүй билээ. Тэрбээр жүжигчнээс гадна загвар зохион бүтээгч, бясалгагч, сэтгэл зүйч гээд олон талаар мэргэшсэн, охидг, бүсгүйчүүдийн үлгэр дуурайл авдаг эрхэм эмэгтэйн нэг юм. Тэгвэл бидний хайртай Үрлээ маань эрүүл, залуу төрхөө удаан хадгалах талаар бэсрэг зөвлөгөөг өөрийн цахим хуудсаараа хүргэсэн байна.

Энэ тухайд: "Дээд эрүүл мэндийг үндэслэгч Х.Цэрэндорж гуайн "Монголын дээд эрүүл мэнд" номон дээр бичигдсэнээр хүний эрүүл байхад нөлөөлөх зүйлсийн тухай: Хамгийн эхэнд галбир, түүнчлэн амьсгал, гутгаарт хөдөлгөөн, хамаг сүүлд хоол байдаг гэжээ.

Галбир болоод хөдөлгөөний тухай ойлголт нь надад багаас тавигдсан бөгөөд уран сайхны гимнастикаар хичээллэн, өдий хүртэл хөдөлгөөн түүнийг гайхамшгийг ойлгож, биеийн галбирыг удаан хугацаанд барьж, хадгалахыг хичээж байна. Түүнчлэн амьдралын хэцүү, бэрхшээл саадыг даван туулахад, өөртэйгөө нүүр тулахад, бясалгал тусаа өгч, түүгээр дамжуулан хэрхэн амьсгалаараа өөрийгөө хянаж, зохицуулж сурахад суралцаж, мөн надад ямар хоол шимтэй байгааг мэдэж, хэрэгтэй хэрэггүй хоолыг хоолойгоороо давуулахгүй байж, зөвхөн өөртэй зориулсан амьд хоолоор өөрийгөө эрүүл байлгахад суралцсаар байна...

Өнөөдөр хүмүүс минь амттай хоол, өнгө үзэмжинд илүү их анхаараад байна уу? Таргалалт, олон төрлийн өвчин, сэтгэлзүйн эмгэгүүд их болжээ.

Дээрх дөрвөн зүйл хамт байж хүний оршихуйг эрүүлээр бүтээдгийг ойлгоосой хэмээн та бүхнээсээ чин сэтгэлээсээ хүсч байна." хэмээжээ.


Зургийн тайлбар: Монголын уран сайхны гимнастикийн Ази тивийн цомын аварга шалгаруулах тэмцээний үеэр ахмад мастеруудтай хамт. 2018.10.28

Д.Тамир

WWW.ZINDAA.MN



 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ард түмэн(59.153.115.52) 2018 оны 11 сарын 11

юун аймаар шар авгай вэээ

0  |  0
Top