Эмгэнэл

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 11

 Лхамсүрэнжавын Ганзул

( 1979-2018 )

Бидний хайрт хүмүүн,  сайн хань, итгэлт анд, журмын нөхөр, хүндлэлт ах, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Лхамсүрэнжавын Ганзул хорвоогийн мөнх бусыг үзэж, нөхөж баршгүй гарз хохирол учирлаа.

Л.Ганзул 1979 оны хоёрдугаар сарын 10-нд Булган аймгийн Баян-Агт суманд төрсөн. Баян-Агт сумын 8 жилийн дунд  сургууль, Булган сумын 10 жилийн сургууль, Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургуулийг төгссөн. Ажлын гараагаа “Улаанбаатар таймс” сониноос эхэлж, Улаанбаатар төмөр замын “Ган зам” сонин, “Шинэ Монгол” радио, Монголын Үндэсний олон нийтийн радиогийн Уран зохиолын редакци, Зиндаа.мн сайт, “Зиндаа”  сэтгүүлд сэтгүүлч, тоймчоор ажиллаж байсан авьяаслаг сэтгүүлч, уран бүтээлч байв.

Л.Ганзул “Нэгэн цагийн галбир”, “Сэтгэл бүрдийн тойром”, “Улирлын гүн” яруу найргийн ном хэвлүүлжээ.

Монголын ард түмний дунд түгэн дэлгэрсэн “Жиндээх салхигүй хорвоо”, ”Марал буусан шөнө”, “Төгөлдөр гоо”, “Хайр” тэргүүтэй олон дууны үгийг туурвисан уянга төгөлдөр яруу найрагч байлаа. Түүний Монголын утга зохиол, сэтгүүл зүйд бүтээсэн бүтээлийг төр засгаас үнэлж, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар шагнасан бөгөөд Монголын Зохиолчдын эвлэлийн болон Г.Сэр-Одын нэрэмжит шагнал, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн "Ган үзэг", "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан" цол, тэмдэг, шагнал хүртээжээ.

Тэрээр "Болор цом” яруу найргийн наадмын тусгай байрын гурван удаагийн шагнал хүртэж, “Цагаан уул”, “Ган үзэг”, “Алтан цом” зэрэг яруу найргийн наадмын тэргүүн байрыг эзэлж байлаа.

Эрхэм хүмүүн, журмын андын минь эерүү зөөлөн сэтгэл, бахдам сайхан авьяас, туурвиж бүтээсэн бүхэн тань бидний сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.

УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ

ЗИНДАА СЭТГҮҮЛ

ЗИНДАА.МН САЙТЫН ХАМТ ОЛОН

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Адьяа(202.179.31.6) 2018 оны 11 сарын 11

Эмгэнэл илэрхийлье.

0  |  0
Sed Jargal(172.58.92.87) 2018 оны 11 сарын 11

Daanch yavdaa... Emgenej baina. Itgehgui bna. Bolor tsamd turuulne dee gej itgej huleedeg bailaa. Um ma ni bad mi hum. Mongoldoo nairagch dureeree dahin toroorei.

0  |  0
Од(122.201.31.222) 2018 оны 11 сарын 11

Ум сайн амгалан болтугай. Сайхан газар очоосой. Ум ма ни бад ме хум

0  |  0
Зочин(59.153.113.124) 2018 оны 11 сарын 11

um maani badmi hum

0  |  0
gantulga (116.112.103.196) 2018 оны 11 сарын 11

burhan sainin avj muuu muuhaigin vldeeh ymdaa chavas terniii orond mngo ulsas idej bgaa gishvvdes avasai bleee

0  |  0
Саша(66.181.161.77) 2018 оны 11 сарын 10

Ах минь та хүний дээд нь байлаа.

0  |  0
Lll(103.57.92.213) 2018 оны 11 сарын 10

Yu bolsiim boloo har zaluugaraa

0  |  0
На.(64.119.20.114) 2018 оны 11 сарын 10

Лхамсүрэнжавын Ганзул гэрэлт ах минь дээ

0  |  0
Баасансүрэн(202.179.25.52) 2018 оны 11 сарын 10

Ум сайн амгалан болтугай

0  |  0
зочин нямка(66.181.161.11) 2018 оны 11 сарын 10

Ум сайн амгалан болтугай.Шарга нуурыхаа захад дахиад төрөөрэй.

0  |  0
Enebish(64.119.18.186) 2018 оны 11 сарын 10

Хэн бүхэнд заяахгүй тавиланг эзэгнэж гэрэл урлаад Янжинлхамдаа заларлаа анд минь.Бурхан хэр удав гэхгүй яаж амьдрав гэж асууна.Анд минь бидэнрзз заагаад -Баян . гэж бардам хэлнэ.Ум сайн амгалан болог

0  |  0
Top