Б.Амархүүгийн хэргийг шүүх хурал болно

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 12

 Дуучин Б.Амархүү нарт холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал өнөөдөр (2018.11.12) 15.00  цагт нийслэлийн  Сүхбаатар дүүргийн шүүхийн танхимд болно.

Б.Амархүү, түүний менежер Б.Гандаваа нар нь "C1" телевизийн сэтгүүлч, хөтлөгч Ц.Чойжилсүрэнг зодож, биед нь хүнд гэмтэл учруулсан хэргээр Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байсан.

Хэргийг прокуророос эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан шүүхэд шилжүүлэх санал гаргаснаар арваннэгдүгээр сарын 1-нд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болж,  шүүх хурлын товыг өнөөдөр болохоор гаргасан юм.

Эрүүгийн хуулиас...

  • 11.4.1 "Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол 450-5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240 цагаас 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ",
  • 11.6.1 "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол 450-1350 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ" гэж заажээ.

Д.ДАМДИН

WWW.ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хмм(202.9.42.162) 2018 оны 11 сарын 17

Ганц хүү нь ямар хүмүүжилгүй сагсуу юм бэ тэнэг шамбигар вэ гомо аятай юм. Хүн зоддог гэмтээдэг энэ одоо хэнбэ буриадруугаа зайлвал таарна.!!!

0  |  0
Amarhyyd(174.226.150.95) 2018 оны 11 сарын 15

Bie barij sur tegehgyi bol nasaaraa shorond suuna shyy

0  |  0
зоч(150.129.143.131) 2018 оны 11 сарын 15

ДАЙНЫ ХАЖУУГААР ДАЖИН ГЭГЧЭЭР ЭНЭ БАС ЮУ ВЭ?

0  |  0
сайныг ереене(94.30.168.62) 2018 оны 11 сарын 15

сайхан дуугаа дуулаад олон тумнээ баярлуулаад яваарай.энэ хэрэг сургамж боллоо л доо.

0  |  0
Zochin(213.127.86.165) 2018 оны 11 сарын 14

Ene zaluu Gomo yum shig sanagddag .

0  |  0
Zochin(213.127.86.165) 2018 оны 11 сарын 14

Ene zaluu Gomo yum shig sanagddag .

0  |  0
Zochin(64.119.18.102) 2018 оны 11 сарын 13

Amarhuud zoduulj baigaa zaluu geheer ee yamr yum bgn bol hhaha. Amarhuu bol zvger algadahad hiiseed yavna. Hhaha

0  |  0
зочин(66.181.167.171) 2018 оны 11 сарын 12

Ухамсрын л асуудал шүү дээ

0  |  0
Dungaa(202.126.89.153) 2018 оны 11 сарын 12

Hairan zalyy bid ch hunee deedelj chadahgui ner turiig ni ih gytaah yum daa. Hun zodood zogsoj bna gej nudend byyhgui l bga yum da. Oros orond nertei l hun yumsan

0  |  0
Top