Д.Хаянхярваа: УИХ-ыг тараах эрх Засгийн газарт байхгүй, Ерөнхий сайд аа

Б.Эрхэс | Zindaa.mn
2018 оны 11 сарын 12

 УИХ-ын нэр бүхий гишүүд Жижиг, дунд үйлдвэрийн хөгжүүлэх сангаас өөрийн хамаарал бүхий компаниараа дамжуулж, их хэмжээний зээл авсан хэрэгт холбогдоод байгаа билээ. Тэгвэл дээрх асуудалтай холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа хувь улстөрчийнхөө байр суурийг илэрхийллээ. Тэрбээр мэдээллийнхээ эхэнд УИХ-ын дарга М.Энхболд болон Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт албан шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдэв.

ЖДҮ-ТЭЙ ХОЛБООТОЙ АСУУДАЛД ЯМАР Ч АЛХАМ ХИЙХГҮЙ БАЙНА

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа “Би энэхүү мэдэгдлээ УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, Удирдах зөвлөлийн гишүүний хувьд хийгээгүй. Хувь улстөрч, УИХ-ын гишүүнийхээ хувьд энэхүү мэдээллийг хийж байна. Учир нь, УИХ-ын гишүүн бүх ард түмнийг төлөөлөх эрхтэй. Тиймээс өнөөдөр энэхүү мэдэгдлийг хийж байна. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санг тойрсон хэл ам намжихгүй байна. Өнөөдөр энэ асуудалд Засгийн газар, УИХ, Удирдах зөвлөл, намын төвшинд бодитой нэг ч алхам хийхгүй, авч чадахгүй байна. Зөвхөн Б.Батзориг сайдыг огцруулснаар энэхүү асуудал намжих байх гэсэн хүлээлт манай удирдлагуудад байгаа юм уу гэж хардаж байна. Ийм зүйл байж болохгүй гэж би хувьдаа үзэж байна. Яагаад Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санг ярихгүй байна вэ. Яагаад үүнийг тойрсон асуудалд нам өөрийн дуу хоолойгоо хэлэхгүй байна вэ. Яагаад намын дарга, Ерөнхий сайд энэ асуудлыг хөндөж, олон түмэнд тодорхой мэдээлэл хийхгүй байна вэ гэдэг нь анхаарал татсан асуудал болоод байна. Тиймээс өнөөдөр УИХ-ын дарга болон Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх нарт шаардлага хүргүүлж байна. Энэ нийгэмд үүсээд байгаа асуудлыг зогсооход тодорхой арга хэмжээ авах ёстой”  хэмээн онцоллоо.

БИ У.ХҮРЭЛСҮХИЙГ НАМЫН ДАРГЫНХ НЬ ХУВЬД БИШ, ЕРӨНХИЙ САЙДЫНХ НЬ ХУВЬД ШҮҮМЖИЛСЭН

Түүнчлэн "Олон нийтийн сүлжээгээр намайг Засгийн газраа унагах гэж байна, намын даргатайгаа зөрчилдөж байна зэргээр ярьж байна. Би намын даргатайгаа зөрчилдөөгүй. Би Монгол Улсын Ерөнхий сайдыг шүүмжилсэн, түүнд хандаж үгээ хэлсэн. Энд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн манаа болсон гурван хүн бий. Энэ гурван хүний ярьж байгаа үгийг ил, тод шүүмжилсэн. Үүнийгээ зөрчил гэж үзэхгүй байна. Алдаа оноог нь олон талаас нь шүүн тунгааж хэлж байж алдаагаа засах ёстой. Гагцхүү тэр хэлсэн шүүмжлэлийг зөрчил, дутагдал, атаа хорсол гэж хүлээж авна уу, эрүүл саруулаар хүлээж авах эсэх нь улс төрийн том зүтгэлтэн, тэр дундаа МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өөрийнх нь ухааны цар хүрээ харуулна. Ерөнхий сайд чуулган, бүлгийн хурал дээр болчимгүй үг хэллээ. Түүнийг нь сануулсаар байтал удаа дараа ийм үг хэлсэн болохоор нь би чуулганы хурал дээр ил тод хэлсэн юм.

Ерөнхий сайд чуулганы танхимд “Би болохгүй бол ард түмнээсээ дэмжлэг хүснэ. Ард түмнийхээ дэмжлэгийг авна. УИХ-ыг тараана, дараа нь Засгийн газрыг огцруулна. Эцэст нь өөрөө огцорно” гэж хэлсэн. Ийм шат дарааллаар явахгүй ээ. УИХ-ыг тараах эрх Засгийн газарт байхгүй. Санал гаргах эрхтэй хэдий ч УИХ-ыг шийдэх эрхтэй гэдгийг Үндсэн хуульд заасан байдаг. Энэ хэлж байгаа үйлдэл бүрийг улс төрийн өндөр албан тушаалтай хүн бол байнга бодож, санаж хэлж байх ёстой. Өнөөдөр нийгэмд үүсээд байгаа ЖДҮ-ийг хөгжүүлэх санг тойрсон асуудлыг дарахын тулд улс төрийн хийрхэл, Үндсэн хуулийн зөрчил, нийгмийн эмх замбараагүй байдалд түлхэх гэсэн оролдлого хийж эхэлж байна уу гэж хувьдаа харж байна" гэсэн юм.

НАДАД МӨНГӨ, САНХҮҮТЭЙ ХОЛБООТОЙ БУЛХАЙ БАЙХГҮЙ

Харин мэдээллийнхээ төгсгөлд "Надад тендер, мөнгө санхүүтэй холбоотой ямар нэгэн булхайтай хийсэн зүйл байхгүй. Төрийн, УИХ-ын гишүүний нэрийн өмнөөс хариуцлагатай хэлж байна. Ингэхгүй бол тодорхой арга хэмжээ авч чадахгүй байх. Ингэхгүй бол Хаянхярваа ЖДҮ-тэй холбогдсон хүмүүсийг хайцаалж үлдээд, Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах гээд байна гэж байна. Хэвлэлийн хэрэгслээр 29 гишүүн гарын үсэг зурсан гэж худлаа цуурхал тарааж байна.Тамирдсан шударга ёс, ядарсан ард түмнийг сэргээ гэж 2016 онд биднийг сонгосон. У.Хүрэлсүхийн Засгийн газрыг тэгж л байгуулсан. Түүнийгээ шаардана. Тиймээс ЖДҮ-ээс зээл авсан хүмүүст шат шатанд нь хариуцлага тооц. УИХ-ын гишүүдэд Ёс зүйн хариуцлага тооц. Үнэн мөнийг нь тогтоо. Үнэхээр ББСБ-аараа мөнгө угаасан бол Ажлын хэсэг байгуулж шалга. Ерөнхий сайд ЖДҮ-тэй холбогдсон сайдуудаа нэн яаралтай оруулж ир. Өндөр албан тушаалтнууд, МАН-ын удирдах зөвлөлийн гишүүд оролцсон бол сахилга хариуцлага тооц.

ЕРӨНХИЙ САЙД ӨӨРТ БАЙГАА ЭРХ МЭДЛЭЭ НЭХЭЖ БАЙНА

АТГ, тагнуул, цагдаа, шүүх, прокурор нийгмийн өмнө тулгамдаад буй энэ асуудалд яаралтай хариу шийдлээ өг. Хурдан шийд. Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Ерөнхийлөгч бид хоёр шүдгүй арслан шиг болчихоод байна" гэх үгийг УИХ-ын эндрээс хэлж байна. Энэ юу гэсэн үг вэ. Ерөнхийлөгчид эрх мэдэл нь байна. Хууль хяналтын байгууллагыг томилдог. Тэдэнд сахилга хариуцлага тооцдог эрх мэдэл нь байна. Тагнуул, цагдаа, АТГ-ын даргыг томилох эрх мэдэл нь Ерөнхий сайдад байна. Өөр ямар эрх мэдэл нэхээд байгааг гайхаж байна. Зөвхөн эрх мэдлээ хэрэгжүүлэхийг шаардаж байна. Хэрвээ эрх мэдэл нь ахиад дутаад байвал дутаад байгаа эрх мэдлээ УИХ-аар гаргуулж ав. Би энэ асуудлыг гайхаж байна. Эрх мэдэл нь байсаар байхад "Би шүдгүй арслан шиг байна. Хий л архираад байна" гээд байгаагаа олон түмэнд тайлбарла. Яагаад өөрийнхөө гарт байгаа хууль хяналтын байгууллага, Засгийн газраа зохион байгуулаад шударга бус явдалтай тэмцэж чадахгүй байгаа юм бэ. Үүнийгээ олон түмэнд хэлж, танилцуулах ёстой. Шударга байж байж, шударга ёс ярих ёстой гэдгийг би бүх улстөрийн албан тушаалтнуудад хэлмээр байна” хэмээн тодотголоо.

Б.ЭРХЭС

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 30 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(66.181.182.80) 2018 оны 11 сарын 13

Зөв зөв. Тайлагнах явтай хүн нь мөнгө идчихээд шударгаын дүрд тоглоод суугаад байж болохгүй. Ядахнаа сайдуудтайгаа адил хариуцлага тооцчихдог байх хэрэгтэй. Мөнгө идсэн хүнээ уучлал гуй, мөнгөө буцаагаад өгчих тэгээд эргэж сонгогдоод дахиад идээрэй гэдэг Ерөнхий сайд хаана байдаг юм бэ. Өөр хүн ингэж хэлсэн бол ёстой сэлэм гялс толгой бөндгөс биздээ. Ер нь Ерөнхий сайдын шоу хэтрээд байна. Төрийн албан хаагчид нь нэгийгээ алчихсан, багш эмч сувилагч нь бүгд суулт хийчихсэн, сайдууд нь мөнгө идчихсэн ийм засаг хэзээ ч байгаагүй. Ерөнхий сайд огцхор ёстой.

0  |  0
Үнэн(202.9.41.188) 2018 оны 11 сарын 12

ЖДҮХС-ийн зээлийг Хаянхярваа цохолт хийж олгосон байдаг. Тэгэхээр бас л огцрох ёстой хүн. Өөрийгөө авч гараад бусад зээлдэгчдийг жийнэ гэж бодвол худал.

0  |  0
Zochin(59.153.113.153) 2018 оны 11 сарын 12

Orshooliin huuli gargaj idej uusan zavshisan mongoo yalgui bolgison gej boddog eniig dahin shagaj gargaj tavih heregtei ard n ih um nuugdaj bgaa

0  |  0
Зочин(122.201.31.47) 2018 оны 11 сарын 12

сангийн сайд блуу? тойргийнхоо сонгогчидод мөнгө тараагаад бсан. энэ нөхөр ийм юм ярих эрх бна уу?

0  |  0
Хаха(66.181.161.57) 2018 оны 11 сарын 12

Хохинь муу пизда

0  |  0
дамба(64.119.20.215) 2018 оны 11 сарын 12

Хаянхярваагийн хэлж буй үг нь их утга учиртай шударга үнэний эхлэл юм. Ард түмэн ойлгож дэмжих хэрэгтэй . Ерөнхийлөгч Ерөнхий сайд 2 үндсэн хуулийг өөрчлөх замаар цөөнхийн дарангуйлал тогтоохын төлөө сүүл үед илт улайран зүтгэх болсон. Нөгөө Хэнтийн Оюунэрдэнэ хонгоо алгадаад дэмжээд л цовхроод бгаа Ийм дүр зураг яваад бна шүү иргэдээ???

0  |  0
kapitan(202.21.106.158) 2018 оны 11 сарын 12

chi huvi uls torch bol bi hen bh be ho golog min

0  |  0
Х(71.194.188.165) 2018 оны 11 сарын 12

Чи бүх ард түмнийг төлөөлөхгүй ээ. Гэхдээ ард түмэн чамайг буцаагаад байранд чинь тавьж чадна. Дуугай зайлаад өг хулгайч минь

0  |  0
ИРГЭН(202.179.25.160) 2018 оны 11 сарын 12

ТӨРӨӨС ТӨРСӨН ТЭРБУМТАН ХУЛГАЙЧУУДЫГ ШОРОНД НЬ БАНДЬ БОЛГОЖ ЯЛЫ НЬ НЭМҮҮЛЭХЭЭ МЭДЭЖ БАЙГАА БАЙХ ШҮҮ. ШОРОНГТЙН ХУЛГАРУУДЫН ИХЭНХ НЬ ТӨР ЗАСГЫН ХУЛГАЙЧУУДААС БОЛЖ ЯЛ ЭДЭЛЖ БАЙГАА.

0  |  0
Зочин(64.119.17.31) 2018 оны 11 сарын 12

Ард түмэнд байгаа муу пизда

0  |  0
Zochin(31.35.91.181) 2018 оны 11 сарын 12

Ene hulgaichiig deliig ni numruuleh boloogui ymuu muu lalariin zdak

0  |  0
Мммммм(66.181.176.162) 2018 оны 11 сарын 12

Шvдтэй шдээ

0  |  0
Ммммм(66.181.176.162) 2018 оны 11 сарын 12

Хvрэлсvх хазах гээд амаа ангайсан дандаа найзууд нь... шvдээ нуухаас яахвэ

0  |  0
иргэн (202.179.24.209) 2018 оны 11 сарын 12

энэ Хаянхярваа Нохойтож байж мэдэх л юм МАН-д ийм Улс орон Ард иргэд ээ гэсэн бодолтой Эрхэм байдаг гэдэгт Би бээр мэдэхгүй л юм байна

0  |  0
зочин(66.181.182.80) 2018 оны 11 сарын 12

Ерөнхий сайдад их итгэл хүлээлгэсэн. Харамсалтай нь Та шүдгүй арслан биш, үнэндээ сэтгэл дутаж байна. Та ард түмний төлөө огт биш, зөвхөн намынхаа эрх ашгийг хамгаалж байна. Бидэнд ийм өөдгүй ЕС хэрэггүй

0  |  0
Анар(203.91.112.115) 2018 оны 11 сарын 12

ЖДҮ-ээс гишүүдэд тараа гэж лүндэндсэн нь Хаянхярваа өөрөө мөн нь үнэн биздээ одоо эргээд сүвээдэж байгаан байх даа

0  |  0
иргэн(202.179.24.209) 2018 оны 11 сарын 12

өнөөдөр УИХ-ыг Тарах тарахгүйг МАН ч Хаянхярваа ч Хүрэлсүх ч мэддэг юм зөвхөн Сонгогчид буюу Иргэд олон түмэн мэднэ МАН -ынхан Та нар Ерөнхий Прокурорыг Бид томилсон гэдэг шиг УИХ-ын Гишүүдыг Ард иргэд сонгосон шүү дээ УИХ Тарах нь удах тусам МАН УИХ-ын Гишүүдын тарих Балаг улам л ихсэнэ

0  |  0
Зочин(66.181.186.63) 2018 оны 11 сарын 12

Монголчууд уул нь Хүрэлсүхийг жинхэнэ удирдагч байж магадгүй гэж их итгэл хүлээлгэсэн. Харамсатай нь өнгөрсөн 2 жил мань эр сүржигнэсэн хоосон мэдэгдлээс өөр юу ч хийсэнгүй, ард иргэд тартагтаа туллаа. Одоо огцорсон нь дээр.

0  |  0
эрдэнээ(202.126.89.13) 2018 оны 11 сарын 12

дараагийн ээлжийнхэн хоолондоо орох гээд яарч бна даа

0  |  0
П(202.126.89.157) 2018 оны 11 сарын 12

Энэ дүлзэн гэнэт л өнөөдөр сарнаас бууж ирж байгаа юм шиг худлаа шаахын өөрөө дунд нь хутгалдаад өргөлөө өргөөд ашигаа аваад л явж байгаа ш дээ

0  |  0
Zochin(64.119.23.64) 2018 оны 11 сарын 12

Uuruu l zuragtaar bi tsohood mohood geed l yriad baisanshdee.buleglen mungu ugaalt hiisen. Baina bugdii ni bariachee!!!!!!!!

0  |  0
Zochin(64.119.23.64) 2018 оны 11 сарын 12

Haynhirvaagiin tsoholtoor ene 76-jdu-s zeel avsan ym bishuu bi tegej oilgosonshdee?????!!!!!! Buzar huvalzdaa

0  |  0
зочин(64.119.24.82) 2018 оны 11 сарын 12

ТӨРИЙГ БУЗАРЛАСАН ЭДГЭЭР НОХДУУД ИДЭЖ ЧАДААГҮЙ ҮЛДСЭНДЭЭ ҮХЭХ ГЭЖ БАЙНА. ЭНЭ БҮГД 60 ТЭРБУМААС ЭХТЭЙ. ХАЯГДАЛ ИРВАА МИНЬ. ЯЛЗАРСАН ТӨРИЙГ АВРАХ МЭРГЭЖЛИЙНХ БОЛТЛОО ХУЛГАЙГААР ГАРШСАН ЭДГЭЭР ТӨРД ТЭРСЛЭГЧДЭЭС САЛАХ ГАНЦ ГАРЦ НЬ УИХ ӨӨРӨӨ ТАРАХ ЯВДАЛ.

0  |  0
сониуч сонжооч(66.181.160.26) 2018 оны 11 сарын 12

Та үнэхээр үнэн зѳв олжхарж байнаа.

0  |  0
Үнэн(202.9.40.160) 2018 оны 11 сарын 12

Энэ муу тарваган хүн юу вэ? Хүүхнүүд тоохгүй болохоор тарваган хүмүүс мөнгөний шуналтай болдог гэсэн үнэн юм.

0  |  0
2012 оос 2016 онд аж(66.181.161.83) 2018 оны 11 сарын 12

2012 оос 2016 онд ажилласан УИХурал 2015 онд өршөөлийн хууль гаргаад төрийн мөнгө ,өмч хөрөнгө завшсан ,ашигласан гэмт хэргүүдийг хамруулаад өршөөчихсөн юм билээ тиймээс 2015 оноос өмнө тэр бумаар нь идэж хөрөнгөжсөн УИХ ,ЗГ ын гишүүдийг хуулийн байгууллага шалгаад хэрэг үүсгэх яллах ямарч боломжгүйгээр хууль гаргаж өөрсдийгөө бүрэн хамгаалсан хүмүүс одоо ард түмнээ хуурч өөрсдийгөө нэр цэвэр шударга хүмүүс гэж ойлгуулах гээд том дуугарч эхэлж бх шиг бнаа. Элбэгээгээс эхлээд л . Одоо төрийн тогтолцоогоо зөв болгохгүйгээр юу ч өөрчилж чадахгүй. МУлс УБ хотын хороо болгоноос, Аймгуудын төвийн б

0  |  0
123(202.21.115.78) 2018 оны 11 сарын 12

ТАНАЙ НАМЫН ГИШҮҮД ТӨР БАРИХ ЭРХЭЭРЭЭ ДАЛАЙЛГАЖ ЖДҮ-С ЗЭЭЛ АВАХ ЭРХТЭЙ ЮУ ХАЯНХЯРВАА ГИШҮҮНЭЭ, ТА ТЭР ХҮМҮҮСЭЭ ХАРААГҮЙ, МЭДЭЭГҮЙ ЦАРАЙЛЖ НҮДЭН БАЛАЙ ЧИХЭН ДҮЛИЙ СУУХДАА ЗЭЭЛ ХҮСЭЭД ХАМРАА ТАС ЦОХИУЛЖ БАЙГАА ХЭДЭН ЗУУН МЯНГАН АРД ИРГЭДИЙН ТУХАЙ ЮУ БОДОЖ БАЙВАА

0  |  0
Top