МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар ХХААХҮ-ийн дараагийн сайдын асуудлыг хэлэлцэж, шийдвэр гаргасан байна. Эх сурвалжийн мэдээлснээр, ХХААХҮ-ийн дараагийн сайдад УИХ-ын гишүүн Ч.Улааныг дэвшүүлэх асуудлыг олонхийн саналаар дэмжсэн байна.
МАН-ын Удирдах зөвлөлийн хурал үргэжилж байгаа бөгөөд хурлын дараа албан ёсны мэдээлэл хүргэх юм.
ХХААХҮ-ийн дараагийн сайдаар тодроод буй УИХ-ын гишүүн Ч.Улааны намтар:
Ч.Улаан 1954 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн. 1972 онд Нийслэлийн 10 жилийн 28 дугаар дунд сургууль, 1977 онд ЗХУ-ын Эрхүү хотын Улс ардын аж ахуйн дээд сургуулийг инженер-эдийн засагч мэргэжлээр, 1992 онд ОХУ-ын Москва хотын Удирдлагын академийг тус тус төгссөн. Доктор, профессор.
1977-1985 онд Улсын төлөвлөгөөний комисст мэргэжилтэн, хэлтсийн даргаар ажлын гараагаа эхэлж, 1985-1990 онд МАХН-ын Төв хороонд зааварлагч, тасаг, хэлтсийн эрхлэгчээр дэвшиж байсан.
1992-1996 онд Үндэсний хөгжлийн газрын дарга, сайд,
1996-2000 онд УИХ-ын гишүүн,
2000-2004 онд УИХ-ын гишүүн, Сангийн сайд,
2004-2008 онд УИХ-ын гишүүн,
2004-2006 онд Монгол Улсын Засгийн газрын Шадар сайд,
2004-2009 онд Үндэсний хөгжлийн хүрээлэнд захирал,
2006-2007 онд УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга,
2007-2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд,
2008-2012 онд УИХ-ын гишүүн,
2012-2016 онд УИХ-ын гишүүн, Сангийн сайд,
2016-оноос УИХ-ын гишүүнээр ажиллаж байна.
УИХ-ын гишүүн Ч.Улаан 1992 оноос улс төрийн өндөр алба тушаал хашиж эхэлсэн гэж тооцвол 26 жилийн хугацаанд сайдын үүрэгт ажлыг зургаа дахь удаагаа хийхээр болж байна.
М.Бүүвэй
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 21 )
Ulaan saidaa gej duu hurtel hiilgee biz deee
Хуучин бууны хугархай.төр засгийн ажлын туршлагатай хүн.Энэ ажлыг чадахгүйн зовлонгүй хийчихнэ.Гэхдээ боловсрол мэдлэгтэй шинэ хүн тавьж туршлагажуулах л хэрэгтэй.Мань хашир хамаатан авгай хүүхдийнхээ дүү гэх мэт хүнээр ажлын албаа залгуулсан ч голтой хандах байхаа.
Энэ нээрээ сайхан гар шүү. Нам хэсээд л сайд болоод шаагаад байна. Даанч түмэн олонд ямар ч тусгүй. Одоо яая гэхэв. Чадаж байгаа юманд арга алга даа. Түүний атаархам хувь заяа, бидний сонголт хойно, энэ луйварчид хулгайчуудаар тоглуулаад л хараагаад л суухаас
Энэ намд чинь өөр хийчихээр шинэ чадалтай боловсон хүчин байдаггүй юмуу. Урваж шарвасан ууж идсэн энэ нэг свгөн байнга л сонгогдоод сайд болчих юм арай л бишээ. Уул уурхайтай холбогдож аьсан лицензээ хужаа нарт зарж хулгай луйвараар баяжсан өвгөн одоо болимоор.
Хүрэлбаатар шиг байж чадахгүй. Одоо бодлогын түвшинд бол маш сайн байгаа үүнийг битгий нураа
Хогын муусайн луйварчид,өнгө мөнгөний сайд дарга нарын дэргэд Ч.Улаан чинь хүн байхгүй юу?татварын мөнгө тарааж үрж намын нэр хугалаж байхаар аль эрт л энэ хүнээ тавихгүйдээ,ЖАРАН ТЭРБУМЫН л гай шүүдээ,мартсанаас мал мэндүү гэгчээр жаран тэрбумын толгойлогч далд орсон уу?эрх биш зайлаа байлгүйдээ.
mohoj bui tord heregtei l hun de
Хүний шунал гэж ямар учиртай байнааа,Нам нь санал болголоо гэхэд үгүй гэж хэлж чадах зориг энэ хүнд алга уу. Жинхэнэ улаан цайм урвагч шүү дээ. Байгаа газраа ах дүү хамаатан,худ хураг, нууц мууц ер нь бүгдийг нь чихнэ шүү.Саналаараа нэрээ тат үхэхэдэ чинь нэг удаа ч болтугай зөв юм хийж гэж бурхан өршөөнө шүү хөө
Ulaan guai uuruu tatgalzah bailgui de
Улайдаггүй Улаан дараагийн сонгуулиар аль намд урвах бол.
ядахны төрийн алба мэднэ. хамаад идээд уугаад бйах нь ч бага байх
УЛААН гэж УЛААН МАФИЧИН биз дэ
Улайж үзээгүй улаан гэж энэ топор бүтэхгүй юм байна доо
Iim uvaigui bair suurigui eronhii saidiin tanhimd orj ajillahgui gedgee Ulaan medeh bailgui dee. Tegeed ch zasgiin gazar bagaar ajillah zarchim aa hediid baihgui bolgoson yum be?!
Iim uvaigui bair suurigui eronhii saidiin tanhimd orj ajillahgui gedgee Ulaan medeh bailgui dee. Tegeed ch zasgiin gazar bagaar ajillah zarchim aa hediid baihgui bolgoson yum be?!