ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал эд, мал арвижна

2018 оны 11 сарын 13

 Өвлийн тэргүүн Харагчин гахай сар Таван шар мэнгэтэй Шар бич өдөр

  • Аргын тооллын: 2018.11.12, Даваа гараг

  • Билгийн тооллын: 5

  • Наран ургах шингэх: 07.53-17.22

  • Үс засуулбал: Эд, мал арвижна

  • Барилдлага: Рашаан

  • Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй

Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр насны хүч дэлгэрнэ. Эм найруулах, угаал үйлдэх, бэр авах, хуран чуулах, насны авшиг, насны бүтээл хийх зан үйл хийгээд төрөл садан бололцох, худалдаа наймааны үйлнээ сайн болой. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нүд татвал тэмцэл болох, баруун чих хангинавал сайн, зүүн нь хангинавал өчүүхэн нэгнийг үзэх, тагнай загатнах, бие татвал үзэсгэлэн болох, хөлийн шөрмөс татвал үг, асуулт болно. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top