ӨНӨӨДӨР: Монголын сүмо бѳхийн холбооны ойд зориулсан хэвлэлийн хурал болно

2018 оны 11 сарын 13

 

09:30-12:00 цагт

  • Дэлхийн банкнаас боловсруулсан аргагчлалаар хийсэн Монгол Улсын нээлттэй өгөгдлийн бэлэн байдлын үнэлгээний танилцуулга МУИС-ийн номын сангийн 502 тоотод болно. Нээлттэй өгөгдлийг хөгжүүлснээр төрийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төр-хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах, төрийн үйлчилгээг шуурхай, ил тод, хүртээмжтэй болгох зэрэг олон талын ач холбогдолтой юм. Утас: 51 264870

10:30 цагт

  • 2018 оны 11-р сарын 09 нд Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жаргалант багийн нутаг, Ухаа худаг уурхайгаас Гашуун сухайт хилийн боомт чиглэлийн замд нүүрс тээврийн машины жолооч галд шатаж биеийн 97 хувь нь түлэгдэлттэй гэмтлийн эмнэлэгт ухаангүй хүргэгджээ. Хэргийн талаар хууль хяналтынхан тодорхой мэдээлэл өгөхгүй байгаа тул Монголын эрчим хүч, геологи уул уурхайн ажилчдын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, МТХГТАҮЭХолбоо, хохирогчийн ар гэр хамтран хэвлэлийн бага хурал зохион байгуулна. Хэвлэлийн хурал МҮЭХ-ны Төв байр дөрвөн давхрын хурлын танхимд болно. Утас: 88007709

Үндэсний мэдээллийн төвд

  • 11:00 цагаас: АСЕМ-ын аудитын тайланд нэр холбогдсон 17 албан тушаалтны төлөөлөл мэдээлэл хийнэ.
  • 11:30 цагаас: Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос Капитал банк Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн мөнгийг эргэлдүүлж байгаа тухай мэдээлэл хийнэ.

12:00 цагт

  • “УДЭТ-ын 2018-2019 Үзвэрийн жилийн нээлт”- нд зориулсан хэвлэлийн бага хурал өөрийн байранд болно. Хуралд: Театрын удирдлага, шинэ уран бүтээлийн авторууд, бүх уран бүтээлчид оролцоно. Утас: 99199794

 

13:00 цагт

  • Монголын сүмо бѳхийн холбооны 25 жилийн ойд зориулсан хэвлэлийн бага хурал “Монгол Ньюс”-ийн байранд болно. Ойн арга хэмжээний талаар мэдээлэл хийхээс гадна сэтгүүлчдийн дунд сонирхолтой уралдаан зарлана. Уралдааны ялагчийг Японд сүмо үзэх эрх болон бусад шагналууд хүлээж байна. Утас: 96961177

13:30 цагт

  • “Монгол Улсын Ерөнхий сайд Б.Цэрэндорж-150” сэдэвт эрдэм шинжилгээний хурал ГХЯ-д болно.

15:00 цагт

  • Үнэт цаасны зах зээлд мэргэшлийн ажил, үйлчилгээ явуулах эрх авсан мэргэжилтнүүдийн тангараг өргөх ёслолын ажиллагаа Blue Sky Hotel, Topaz танхимд болно.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top