“СҮХ”-д үлдсэн СҮҮЛЧИЙН боломж

Амь насаа алдахаас айгаагүй, гагц ард түмний итгэлийг алдахаас айсан “сүх” сайдын нэг жил сүүлээ шарвахдаа хамгийн их айдаг зүйлтэйгээ нүүр тулав. 60 тэрбум, концессыг эсэргүүцэн боссон засагт ЖДҮ хамгийн том шанаа өглөө. Шанаадуулсан шокноосоо гарахын тулд намын удирдах албан тушаалтнуудтай хариуцлага тооцон, суудлаас нь унаган, зээл авсан гишүүн нэг бүрийг сонгуулиар дэвшүүлэхгүй гэж айлган даруй төлөхийг шаардсан. Хүний өмнөөс гуйж байна гэж хэлэх нэгэн байхад, би уучлал гуйхгүй гэж гөрддөг улс төрч ч байна. Хүний өмнөөс ч бай, уучлал гуйхгүй гэж боддог ч бай “жижиг, дунд”-ын гэх тодотголтой зүйлд “томчууд” гар дүрсэн л бол төлдгөө төлөөд хариуцлагаа үүрэх нь цагтаа “МАН”-даж байсан намд ч, “сүх” сайдаар толгойлуулсан Засгийн газарт ч хамааралтай. Магад “Сүх” сайдад үлдсэн сүүлчийн боломж ч байж мэднэ.

-ЖДҮ-Г ЖИРИЙН ИРГЭДЭД...-

Сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд Ардын намын улс төрчид ээлж дараагаараа “ЖДҮ”-д холбогдож эхлэв. ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригоос эхэлсэн энэ нэр шинэхэн сайд Я.Содбаатар, УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Б.Наранхүү, Н.Учрал, Б.Саранчимэг, Г.Тэмүүлэн, Ж.Энхбаяр гээд явж өгнө. Яг одоогоор Засгийн газрын хоёр сайд, УИХ-ын 12 гишүүн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан нь тодорхой болоод байна.

Эрх баригч намд ч, Засгийн газарт ч, Монголын парламентат ёсны түүхэнд ч ирж байгаагүй маш хүчтэй шанаа... Ард түмний итгэлийг алдахаас айсан “Сүх” сайдад хүн бүр итгэл хүлээлгэхгүй байж болох ч ганхсан засаг, талцсан нам хоёроо аварч үлдэх сүүлчийн боломж үлдсэн нь хариуцлага тооцож, эргэн төлүүлэх явдал. Гашуун боловч үнэн гэвэл ердөө л энэ.

Хариуцлага тооцно гэдэг нь “хүний өмнөөс уучлал” гуйгаад өнгөрөхийн нэр биш. Бүрэн эрхтэй нь хариуцлага тооц. Авсан зээлийг нь эргэн төлүүл. Төлөөд цугларсан хөрөнгийг олон нийтэд нээлттэй ил тод байдлаар дахин хуваарилж, үнэхээр "жижиг, дунд" тодотголтой жирийн иргэдэд олго.

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санг олон нийтийн төлөөллөөс бүрдсэн хяналтын зөвлөлтэй болгож үйл ажиллагаагаа сар бүр тайлагна. Даргын сонгон шалгаруулалтыг ч нээлттэй зарла. Засаг, заяа хоёроо аварч үлдэх сүүлчийн боломж нь энэ. Хэрэв хариуцлага тооцохгүй алмайрч суух л юм бол ганхсан засаг ч, Ардын намын заяа ч олсноос алдуурах болоод байна.

“...Миний бие Монгол төрийг ард түмнийхээ итгэлийг хүлээсэн, ард нийт нь миний төр, бидний засаг хэмээн хүрээлсэн сайн засаг байлгахыг үнэн сэтгэлээсээ зорино. Эв нэгдлийг би нүдний цөцгий мэт хайрлан хамгаалах болно. Гэхдээ эв нэгдэл нэрийн дор муу муухай зүйлээ далдалж, алдаа дутагдлаа хаацайлна гэсэн үг биш. Шударга ёс, хариуцлага дээр тогтсон эв нэгдэл өнөөдөр бидэнд ус агаар мэт хэрэгтэй байна...” Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2017 оны 10 дугаар сарын 07-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хэлсэн үг.

-ЖДҮ-ЭЭС ӨМНӨХ ЖДҮ-

ЖДҮ нэршил одоо л тренд болоод байгаа болохоос тийм ч шинэ зүйл бус. АН, МАН аль нь ч ил гаргалгүй хөшигний цаана байсан л сэдэв. ЖДҮ сэвэгдэхээс өмнөх үе рүү цаг хугацааны хүрдийг буцаая. 2010 оны долдугаар сарын 20. Монгол Улсын Засгийн газар Хөгжлийн банк байгуулахаар шийдвэрлэв. Засгийн газрын шийдвэрээс яг долоон сарын дараа буюу 2011 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр Улсын их хурал Хөгжлийн банкны тухай хуулийг баталж Монгол Улсад Хөгжлийн гэх тодотголтой банк байгуулагдав. Хожим хойно УИХ-ын гишүүн, одоогийн Шадар сайд Ө.Энхтүвшиний тодорхойлсноор “үр могой” ийн бий болжээ. 2011 оны тавдугаар сарын 12-ны өдөр “үр могой” албан ёсоор байгуулагдсан гэж үздэг. Гэхдээ хамгийн харамсалтай нь Хөгжлийн банкнаас олгосон нийт зээлийн эргэн төлөлт ердөө 7.5 хувьтай байгааг тус банкны захирал Б.Батбаяр 2016 оны арванхоёрдугаар сард мэдэгдэж байлаа.

“Банк байгуулагдсанаас хойших хугацаанд олгосон нийт зээлийн 7.8 хувь нь эргэн төлөгдсөн бол 92.2 хувь нь төлөгдөөгүй байгаа. Үүн дотроос улсын төсвөөс санхүүжүүлсэн төслүүдийн 3.2 их наяд төгрөгийн өр авлагын асуудал хүнд байгаа” гэж Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Батбаяр 2016 оны арванхоёрдугаар сарын 09-ний өдрийн УИХ-ын нэгдсэн чуулганд Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай асуудлыг хэлэлцэхэд ярьж байжээ.

Анх байгуулсан УИХ нь ч , Засгийн газар нь ч гайхаад, “үр могой” гэдгийг нь хүлээн зөвшөөрснөөс хойш нэг сарын дараа буюу 2017 оны нэгдүгээр сард ЦЕГ-ын дарга Ө.Энхтөрийн тушаалаар “Хөгжлийн банк”-тай холбоотой хэргийг шалгах ажлын хэсэг байгуулж байлаа. Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбат нарт албан тушаалаа ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулсан хэрэгт эрүүгийн хэрэг нээж байжээ. Та бүхэн санаж байгаа бол Солонготын даваа болон Халзан бүргэдэйн дуусаагүй зам дээр 46.5 тэрбум төгрөг авдаг алдарт “Монроуд” болон Ц.Гарамгайбаатартай холбоотой хэрэг шүү дээ. Хөгжлийн банкны драм ид дундаа орж байх ЖДҮ тэргүүтэй 27 сан, АСЕМ-ын хөрөнгө оруулалттай холбоотой асуудал, “Чингис” болон “Самурай” бонд гээд бүлэг, сэдэв нь улам баяжигдсаар байна. Зөвхөн 27 сан л гэхэд 22 сангаар нийт гурван их наяд 646.2 тэрбум төгрөгийн зардал санхүүжүүлэхээр болжээ.

Бүлэг сэдэв нь тодорхой, найруулагч, жүжигчид нь ил “Хөгжлийн банк”, АСЕМ-ын хөрөнгө оруулалт, 60 тэрбумын хэрэг, хэзээ ч баригддаггүй, хөршүүдээсээ нуудаг төмөр замыг ч гэсэн бид эргэн санаж, эздээс нь нэхэх ёстой.

Тоочоод байвал үүнээс олон бий. ЖДҮ гэж нэгэнт гарч ирж байгаа бол өнгөрсөн хугацаанд Засгийн газрын бонд болон бусад эх үүсвэрээс санхүүжсэн томоохон төсөл хөтөлбөрт шалгалт оруулж шударга ёсыг нэг мөр, жигд тооцъё.

-“СҮХ ДАЛАЙТАЛ ҮХЭР АМАР”-

60 тэрбум, концессын будлианаар өвдөг шороодсон өмнөх Засгийн олсон дээр “Ардын” гэх тодотголтой У.Хүрэлсүхийн Засгийн газар өндийсөн. Гэтэл ЖДҮ гэх нэг том асуудал Монгол төрийн 30 дахь засаг, МАН-ын 65-ын хоёр дахь Засгийг ганхуулах нь тэр. Сахилга хариуцлагыг эш үндэс болгон ард түмний итгэлийг авахын тулд ажиллана гэсэн У.Хүрэлсүхийг намынх нь гишүүд ч, ард иргэд ч харж суугаа. “Сүх далайтал үхэр амар” мэт “цайрсан” гишүүдтэйгээ хариуцлага тооцон жижиг, дундын зээлийг яг байнд нь тусгах ажлыг эрх баригч намын даргын хувьд ч, гүйцэтгэх засаглалын тэргүүний хувьд ч алмай хандалгүй нэн даруй эхлэх ёстой. Угтаа үүнээс өөр шийдэл, боломж үгүй...

Б.АЗЗАЯА

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 31 )

Зочин [ 202.179.27.25 ]      |     2018 оны 11-р сарын 15 -нд, 02:18 минутанд

БЯРТАЙ ЗАСГИЙН ГАЗАР УУ ШҮДГҮЙ ЗАСГИЙН ГАЗАР УУ??? ШҮДГҮЙ ГЭДГЭЭ ӨӨРӨӨ ХҮЛЭЭСЭЭН ХӨ

намын гишүүн [ 103.212.117.28 ]      |     2018 оны 11-р сарын 15 -нд, 00:54 минутанд

Хүрэлсүх сайдаа танд эдийн засгийн, удирдлагын мэдлэг, ерөнхий мэдлэг боловсролын хүрээ, ялангуяа хүмүүжил үнэхээр дутаж байна. Та зүгээр л гудамжны улс төр л хийдэг хүн юм байна. Шударга хүн ч биш байна. ЗҮгээр дүр эсгэсэн хүн байна огцор.

одноо [ 64.119.21.160 ]      |     2018 оны 11-р сарын 14 -нд, 13:10 минутанд

хүрэлсүх сайд засгийн газраа удирдаж чадсан эсэх нь саяны ЖДҮ гээс тодорхой байна ш дээ. УИХ -ын дарга руу дайрад яахын. үхэхдээ үхэр буугаа тавина гэдэг шиг байна

hurungu huraa [ 202.9.43.91 ]      |     2018 оны 11-р сарын 14 -нд, 12:53 минутанд

hurungii n shuud huraa teheer yahii n hariya l daa

Зочин [ 202.179.24.227 ]      |     2018 оны 11-р сарын 14 -нд, 12:21 минутанд

СҮХДЭЭД СҮХДЭЭД ӨГ ! ЯАСАН ИДЭЖ УУЖ ХАНДАГГҮЙ ЮМ !!!

D [ 202.126.89.190 ]      |     2018 оны 11-р сарын 14 -нд, 11:22 минутанд

Ardin nam. Ardcilsan nam jijig dund vildverees zeel avlaa geh ym sangiin mongiig 3 say irgend tentsv huvaagaad ogcih oo

D [ 202.126.89.190 ]      |     2018 оны 11-р сарын 14 -нд, 11:18 минутанд

Hereg alga ymar ni tiim baga hvvtei ih hemjeenii zeel avdag ym be

Irgen [ 66.181.182.80 ]      |     2018 оны 11-р сарын 14 -нд, 07:27 минутанд

Erunhii said yagaad uuruu baatrin durd toglood uldeed baigaag ogt oilgohgui baina

Зориг [ 202.21.106.134 ]      |     2018 оны 11-р сарын 14 -нд, 07:25 минутанд

Сүх сайд Та өөрөө суудлаа тавьж өгвөл таарна. Та ч бас хариуцлага хүлээх ёстой.., ард түмэн ядуурч, архичин согтуучид, тэнэмэл хүмүүс ихэслээ. Ууучлал гуйлаа гээд иргэдийн зовлон нимгэрэхгүй. эдийн засаг мэддэг чадвартай хүнд суудлаа тавьж өгөөч..,

зочин [ 203.91.118.247 ]      |     2018 оны 11-р сарын 14 -нд, 05:52 минутанд

АН-ын идэж уусан олон их наяд төгрөгөө буцааж авах гэж тэмцээч маанагуудаа, тэр их мөнгө л цалин хөлс нэмэх, эдийн засгийг эрс өөрчлөх мөнгө шүү дээ, 40 тэрбумыг худлаа улстөржүүлээд л тэнэгтээд байх юм

X [ 66.181.161.56 ]      |     2018 оны 11-р сарын 14 -нд, 02:21 минутанд

Huuli zurchsunl bol ter shoron ruu alh hergee hvleej sur ard irged yl avch boldog ta muusainuud zvgeerl taahalzaad baina gj yu bhav tegsh erhteil bh estoi

MGL [ 202.131.246.238 ]      |     2018 оны 11-р сарын 14 -нд, 01:20 минутанд

Хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй л бай л даа. Хэрэг хийсэн л бол тохирох хариуцлагаа хүлээдэг үүрдэг байх хэрэгтэй ингэж байж л шудрага ёс энэ нийгэмд тогтож цаашидын Монголчуудын минь үр хүүхдийн минь хувь заяа гэрэлтэх болно. ХҮН ШИГ ХҮН Л БАЙЦГАА Л ДАА УЛС ТӨРЧИД МИНЬ

MGL [ 202.131.246.238 ]      |     2018 оны 11-р сарын 14 -нд, 01:19 минутанд

Хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй л бай л даа. Хэрэг хийсэн л бол тохирох хариуцлагаа хүлээдэг үүрдэг байх хэрэгтэй ингэж байж л шудрага ёс энэ нийгэмд тогтож цаашидын Монголчуудын минь үр хүүхдийн минь хувь заяа гэрэлтэх болно. ХҮН ШИГ ХҮН Л БАЙЦГАА Л ДАА УЛС ТӨРЧИД МИНЬ

зочин [ 202.126.89.77 ]      |     2018 оны 11-р сарын 13 -нд, 15:31 минутанд

ЖДУ-сангаас авсан монгийг эргэн хуутэй болон олсон ашигтай нь хамт толуулэх хэрэгтэй.

Зочин [ 202.21.106.160 ]      |     2018 оны 11-р сарын 13 -нд, 15:27 минутанд

Мафийн бүлэглэлийг цэвэрлэж чадвал алдар гавьяа чинь мөнхөд оршино

Зочин [ 122.201.21.10 ]      |     2018 оны 11-р сарын 13 -нд, 12:45 минутанд

AТГ ажлаа хий дээ

ta nar kabentaaraa z [ 148.60.92.227 ]      |     2018 оны 11-р сарын 13 -нд, 12:13 минутанд

MAN zail!!!neg ni ch yldeh hereggyi ee!!

БАХ [ 182.160.38.46 ]      |     2018 оны 11-р сарын 13 -нд, 10:24 минутанд

ХҮРЭЛСҮХИЙГ ДЭМЖИЦГЭЭЕ.МАН-Ы ЯЛЗАРСАН ШУДРАГА ЦАРАЙЛСАН ХУЙВАЛДАН ИДЭГЧДИЙГ ЦЭЭРЛҮҮЛЬЕ.

Ман [ 1.25.85.135 ] 2018 оны 11-р сарын 14 -нд, 12:41 минутанд

ШИНЭ МАНАН ҮҮСЧЭЭД БАЙХАД ЮУН ДЭМЖИХ МЕЭЭГ ХУРДАН ЗАЙЛУУЛЖ БАДАМЖУНАЙГИЙН ГАР ХӨЛИЙГ ТӨРӨӨС АВАРАЛДАА ЭЭБИЙГ АСЕМ ИЙН ХЭРГЭЭР ШОРОНД НЬ СУУЛГА МАНАН ТАЙ ҮЕД УИХ ДОТОР ОЛОНХ ЦӨӨНХ ГЭЖ ЫАЙХГҮЙ ИДЭЖ УУХ ДУУСАХГҮЙ УИХ Д ГУРАВДАГЧ ХҮЧИНГҮЙГЭЭР ЭНЭ ХОЁР ИДСЭЭР Л БАЙХ БОЛНО

зочин [ 203.91.118.247 ]      |     2018 оны 11-р сарын 13 -нд, 08:29 минутанд

Засгийн газрыг унагаавал ард түмэн, улс орон л хохирно, улс төрчид дахин хохирохгүй, Засаг унагаана гэж байгаа хүмүүс бол энэ улс орны төлөө хүмүүс биш,,, энэ улсуудыг дахин УИХ-д ойртуулж болохгүй

асуулт [ 202.131.245.69 ] 2018 оны 11-р сарын 14 -нд, 01:02 минутанд

тэгээд ЖДҮС гэх мэтээс зээл авсан сайд нарыг зүгээр орхих хэрэг үү. Засгийн газар нэн тэргүүнд огцрох ёстой, тэр тусмаа шудраг шаардлага тавиад байгаа ерөнхйи сайд өөрөө үлгэр үзүүлж огцрох ёстой. түүний дараа энэ муу хэрэг хийснэ сайд нарыг багтаасан УИХ тарах нь зайлшгүй болно. Одоо бол буруу дарааллаар өөрсдөө үлдэх санаа агуулаад учир мэдэхгүй боловсрол тааруу иргэдийг дэмий төөрөгдүүлээд байна.

ZOCIN [ 202.179.27.25 ] 2018 оны 11-р сарын 15 -нд, 02:19 минутанд

БЯРТАЙ ЗАСГИЙН ГАЗАР УУ ШҮДГҮЙ ЗАСГИЙН ГАЗАР УУ??? ШҮДГҮЙ ГЭДГЭЭ ӨӨРӨӨ ХҮЛЭЭСЭЭН ХӨ

Цэцэгсүрэн [ 202.21.106.151 ]      |     2018 оны 11-р сарын 13 -нд, 07:46 минутанд

Би энгийн ард хувиараа хөдөлмөр эрхэлдэг энэ зээлээс 20 сая төгрөг хөөцөлдөөд амаа алгадуулсан даа

уурхайчин [ 66.181.191.253 ]      |     2018 оны 11-р сарын 13 -нд, 07:27 минутанд

энэ хэргуудийн дуулиан дор хил гааль дамнуулан хулгай хийж хил гарган зарж угийг нь хувьдаа ашигласан Бидний хувьцаа эзэмшдэг Эрдэнэс Тавантолгойн уурхайгаас алдсн 380000тн нуурсний асуудал хаагдсан уу

Миэ [ 66.181.190.179 ]      |     2018 оны 11-р сарын 13 -нд, 07:10 минутанд

Өөрөө 950 иар бодож тараахыг үүрэгдсэн хүн чадхуу

иргэн [ 202.179.25.61 ]      |     2018 оны 11-р сарын 13 -нд, 04:36 минутанд

Ерөнхий сайд аа юун түрүүнд ЖДҮ-ээс Зээл Этгээдүүдтэйгээ тооцоо бодох ёстой бусуу Хүрэлсүхийг хараад байхад ЖДҮ-ээс Зээл авсан Гишүүд ээ Хамгаалаад байх шиг л харагдах юм Иргэд олон түмэн хамгийн гол нь ЖДҮ-гээс Зээл авсан Этгүүд дээ харицлага тооц гэж Шаардаж байгаа шүү дээ

зочин [ 202.9.43.240 ]      |     2018 оны 11-р сарын 13 -нд, 03:56 минутанд

Ан намын Батзандангийн ах ЗТЯ-ны төрийн нарийн ж.бат-эрдэнэ гуай яаж ямар замаар ерөнхий сайдын зөвлөх болов?мэдлэг боловсролтой олон залуус ажил хийх боломж олдохгүй байхад хүн алж байхад байсан төрийн нарийнд ямар онцгой авьяас чадвар байдаг болоод нэг ажлаас огцроод тушөал дэвшээд ерөнхий сайдын зөвлах болж байна.Тун чадварлаг бололтой.Хууль зөрчөөгүй.Батзандан нөлөөлөөгүй гэж найдья.Гэм буруугүй биз?ЗТЯ-ны сайд бус. Төрийн нарийн гэж тайлбар их явж байсан шүү мартаагүй бол

Irgen [ 66.181.160.38 ]      |     2018 оны 11-р сарын 13 -нд, 03:36 минутанд

Ajilaa duustal Turgen hiigeerei amjilt huse

H [ 112.72.11.119 ]      |     2018 оны 11-р сарын 13 -нд, 03:32 минутанд

Butsaaj tuluuleed dahin huwiarilah ni tuilaas zuw

H [ 112.72.11.119 ]      |     2018 оны 11-р сарын 13 -нд, 03:32 минутанд

Butsaaj tuluuleed dahin huwiarilah ni tuilaas zuw

H [ 112.72.11.119 ]      |     2018 оны 11-р сарын 13 -нд, 03:32 минутанд

Butsaaj tuluuleed dahin huwiarilah ni tuilaas zuw

H [ 112.72.11.119 ]      |     2018 оны 11-р сарын 13 -нд, 03:32 минутанд

Butsaaj tuluuleed dahin huwiarilah ni tuilaas zuw

зочин [ 202.131.238.150 ]      |     2018 оны 11-р сарын 13 -нд, 03:31 минутанд

Хүрэлсүх хариуцлагыг өөрөөсөө эхлэл өөрөө зөөлөн сэндийдээ үлдэх гэж Хавь ойрынхоо хүмүүсийг огцор гэж ТӨР битгий үймүүл. Хүрэлсүх огцрох ёстой. Ерөнхий сайдын суудалд ямар дуртай байна аа

ззз [ 202.9.43.240 ]      |     2018 оны 11-р сарын 13 -нд, 02:46 минутанд

Энэ оны ждү -г бүрэн аваад хариуцлага одоо тооц.цаашид урд оных гээд тооцоод явж болох байх шилэн данстай юм болно

Go to top of page