Аж ахуйн нэгж байгууллагын удирдах ажилтны сургалт зохион байгуулав

2018 оны 11 сарын 13

2018 онд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас үйлдвэрлэгч, аж ахуй эрхлэгчдэд зориулан хэрэглэгчийн эрхийг хамгаалах асуудлаар олон талт арга хэмжээ явуулж байга билээ. Түүний нэг нь  “Атар-Өргөө” ХК-ний хүсэлтээр 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр компаний удирдах ажилтнууд 30 орчим төлөөлөлд зохион байгууллаа.

Сургалтаар Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам, Өрсөлдөөний бодлого зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Б.Мөнхханд нар Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Өрсөлдөөний тухай хууль, Зар сурталчилгааны тухай хуулийн хүрээнд үйлдвэрлэгч ямар асуудалд анхаарах талаар мэдээлэл өгч, зөрчлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөмж өглөө.

Мөн сургалтад оролцогчид асуулт асууж, санал солилцсоноор сургалт үр дүнтэй болж өндөрлөлөө.

 УТАС: 1800-1284

Эх сурвалж: ШӨХТГ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top