Шуурхай арга хэмжээг авч байна

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 13

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2, 4, 5, 17, 24 дүгээр хороодын нутаг дэвсгэрт өнгөрсөн зургадугаар сараас эхлэн газрын гүний ус, булаг ихээр гарч нийтийн эзэмшлийн зам талбай, айл өрхийн орон байр, усанд автаж, үерийн улмаас үүссэн тогтоол ус гудамж, автомашины замын зорчих хэсгийг намагжуулж, цүнхээл үүсгэн, иргэд гэр, хашаа, байшиндаа орох боломжгүй байгалийн хүндрэлтэй нөхцөл байдал бий болсон. Үүнтэй холбогдуулан дүүргийн Онцгой комиссоос түргэн шуурхай арга хэмжээг шат дараатай, тогтмол авч, холбогдох дээд шатны байгууллагуудад үүсээд буй нөхцөл байдлыг танилцуулан ажиллаж байсан.

Хүйтний улирал эхэлж булгийн ус хөлдөж гудамж, авто зам, айл өрхийн гэр, хашаа, барилга байгууламжид халиа үүсгэн мөсөн тошин тогтож эхэлсэнтэй холбогдуулан дүүргийн Онцгой комисс хуралдан урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулсан билээ.

Түүнчлэн дүүргийн Онцгой комиссоос өнгөрсөн хугацаанд булгийн ус халиа үүсгэж, мөсөн тошин тогтсон зарим байршлуудад шороо, хайрга болон дайрга асгаж шуурхай арга хэмжээг авч байна

Эх сурвалж: Баянзүрх дүүрэг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top