Азийн мисс Ц.Аззаяагийн тухай таны сонирхлыг татах мэдээллүүд

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 13

Ази болон Евразийн 25 орны гоо бүсгүйчүүд эх орноо төлөөлөн оролцсон "Miss Asia 2018" уралдаан Энэтхэг улсад бүтэн сар орчмын хугацаанд зохион байгуулагдаж, энэ сарын 10-нд шилдгүүдээ тодруулсан. Азийн гоо бүсгүйчүүдийн тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон мисс, жүжигчин Ц.Аззаяа тэргүүн байр эзэлж, ялагчийн титмийн эзэн болсныг өмнө бид мэдээлсэн билээ.

Ц.Аззаяа Азийн гоо сайхны тэргүүн алтан титмийг авчирсан сэтгэгдлээ сошиал хуудаснаа хуваалцаж, “Надад итгэж байсан бүх хүмүүсийн итгэлийг алдахгүйн тулд бүх чадлаараа хичээсэн. Тэргүүн миссээр хэн тодрох бол гэж хөтлөгч асуухад зааланд байсан бүх хүн "Монголия" гэж орилоход нь нулимсаа барьж дийлээгүй. Зөвхөн тэр мөчийн төлөө өнөөдрийг хүртэл шантралгүй зүтгэжээ. Алдаа дутагдал их байгаа учраас цаашдаа илүү хичээх болно. Надад урам зориг өгч байсан бүх сайхан сэтгэлт хүмүүст баярлалаа“ гэсэн юм.

 “Азийн Мисс-2018” уралдааны тэргүүн титмийг эх орондоо авчирсан жүжигчин, мисс Ц.Аззаяагийн тухай таны сонирхлыг татах шинэ мэдээллийг хүргэе!



  • Цогт-Очирын Аззаяа Соёл урлагийн их сургуулийн хөгжимт театрын жүжигчний ангийг 2016 онд төгссөн. Жүжигчин, дуучин, бүжигчин гэсэн хосолсон мэргэжилтэй.


  • Тэрбээр 2013 онд 18 насандаа миссийн уралдаанд оролцож байжээ. Анхны уралдаандаа тусгай байр эзэлсэн төдийгүй "Авьяаслаг мисс"-ээр шалгарсан.


  • 2015 онд "Мисс Монголиа" уралдааны тэргүүн шагнал хүртсэн.
  • Ц.Аззаяагийн ээж нь дуучин Д.Ширмэнтуяа. Харин түүний эмээ нь Монгол Улсын Гавьяат жүжигчин Л.Чаминчулуун
  • 2001 онд “Вансэмбэрүү” кинонд Батцэцэгийн бага насны дүрд тоглож байсан.


  • Соёл урлагийн их сургуулийг төгссөнийхөө дараа “Рэкет” кинонд ээрүү охины дүр бүтээсэн байдаг.


  • Тэрбээр мөн найруулагч Д.Галбаярын бүтээл “Киносутра ” кинонд гол дүр бүтээжээ.


  • Азийн шинэхэн мисс бүсгүй биеийн жингээ барихдаа 18:00 цагаас хойш хоол идэхгүй байх дэглэм барьдаг. Түргэн хоол болон хийжүүлсэн ундаанаас татгалздаг.

Б.АМИРДАА

WWW.ZINDAA.MN



Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинээ(211.36.140.132) 2021 оны 05 сарын 02

Ёстой хөөрхөн эмэгтэй

1  |  0
zzzx(66.181.180.174) 2018 оны 11 сарын 14

Zaminchylyyn emee n bish ee ter dyychini dagabar ohin hoid emee ymy da en eej n uchnuun dvv zalyytai syysan

0  |  0
үнэн(66.181.191.118) 2021 оны 04 сарын 25

Цаана чинь дэлхийн миссийн тэмцээн эхэлчээд орон орнууд өөрийнхөө хүүхэнийг дэмжээд юм болж байхад юун орон нутгийн чанартай ийм жижигтэй нь мантай. Гэхдээ монгол шиг жижигхэн газартаа таарсан мэдээ нь л хог юмдаа зайлуул

1  |  0
N(202.55.183.108) 2018 оны 11 сарын 13

Transgender yum bishuu

0  |  0
й(202.70.34.98) 2018 оны 11 сарын 13

Хорвоод байхгүй сонин мисс ёстой яаж харагдаад байдгийн ккк

0  |  0
Top