”Ринчин Есүй” брэнд “World Fashion Tokyo”-д амжилттай оролцлоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2018 оны 11 сарын 13

Үндэсний шилдэг брэнд "Ринчин Есүй" 2018 оны аравдугаар сарын 22-24-нд болсон "World Fashion Tokyo-2018” шоу үзэсгэлэнд амжилттай оролцоод ирлээ.

 Нийт 40 орны 960 гаруй загварын компани оролцсон шоуны зохион байгуулагчид Монголын "Ринчин Есүй" брэндийг онцгойлон таашаасан юм.

Үүнээс ч сайхан мэдээ бий. Хятадын томоохон компани "Ринчин Есүй" брэндийг сонгон, Хятадын зах зээлд хөл тавих өндөр боломж байгаа талаар ярилцаж, хамтран ажиллах, тус улсад болдог загварын шоу, уралдаанд оролцох тал дээр дэмжлэг үзүүлэхээр болов.

Мөн "Tokyo Girls Collection" алдартай шоуны урилгыг ч "Ринчин Есүй" гардсан ба зохион байгуулагчдын зүгээс бизнесийн түнш, хамтрагч болж, Япон улсын зах зээлд нэвтрэх боломжийг нээж өгөхөд туслахаа илэрхийлсэн.

"World Fashion Tokyo-2018” үзэсгэлэнгийн үеэр “Ринчин Есүй" брэндийн загваруудын 80 хувь нь борлуулагдаж, Японд амьдардаг монголчууд болон Япон хүмүүс монгол үндэсний хэв шинж агуулсан хувцсыг өргөнөөр сонгосон байв.

“Ринчин Есүй” брэнд нь дэлхийн олон улс орнуудад үндэсний хувцсаа сурталчлах том зорилготой бөгөөд Азийн зах зээлд ийнхүү амжилттай хөл тавих алхам тавигдлаа.

Одоо тус брэнд "The International Thai Silk Fashion Week-2018” хэмээх Тайландын Хатан хааны төрсөн өдөрт зориулсан ёслолд оролцохоор бэлтгэж байна.

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top