О.Баасанхүү: Орон сууцны зээлд 20 хувийн урьдчилгаа өгөөд 3 хувийн хүү төлөх бүрэн боломжтой

 УИХ-ын гишүүн О.Баасанхүү ипотекийн 8 хувийн хүүтэй зээлийг 3 хувь болгох бүрэн боломжтой хэмээн мэдээлэл хийлээ. Тэрбээр энэ асуудлаар "УИХ болон Засгийн газарт шаардлага хүргүүлж, Байнгын хороогоор дамжуулан УИХ-ын тогтоолын төсөл санаачилж, батлуулахын төлөө ажиллах болно" гэсэн юм.

О.Баасанхүү хэлэхдээ “Хүмүүс банкууд ипотекийн зээл өгдөг гэж ойлгодог. Гэтэл банк хүний хадгалуулсан мөнгийг бусдад дамжуулдаг. Ер нь банк аливаа зээлд 3 хувийг нэмдэг. 1 хувь нь үйлчилгээнийх, 1 хувь нь эрсдэлийнх, 1 хувь нь ашгийнх байдаг. Банк хүний мөнгө хадгалахад 14 хувь. Үүн дээрээ 3 хувийг нэмээд 17 хувь байгаа.  Өнөөдөр инфляци 8 хувьтай байгаа учраас 3 хувиа нэмээд, хүний мөнгийг 11 хувьтай хадгалах байдал үүснэ. Үүнийгээ бусдад зээлэх гэж байгаа бол мөн 3 хувиа нэмээд, 14 хувиар бизнесийн зээл өгөх боломжтой. Банкны хүү ийм маягаар багасах боломжтой.

Ипотекийн зээлийн хувьд таван жил төлөөд үндсэн зээл нь буухгүй байгаа. Хүүгээ л төлөөд байдаг. 8 хувийн зээл гэж байгаа боловч 20 жилийн турш 160 хувийн хүү төлж байгаа. 80 сая төгрөгийн байрыг 200 сая төгрөгөөр авна гэдэг бол мөлжлөг. Гадныхан бол 1 хувийн хүүтэй өгдөг юм байна. Яагаад гэвэл нийгмийн даатгалын сангийн мөнгийг хүмүүс улсад хүүгүй өгдөг. Түүнийг нь 20 жил хадгалдаг. Энэ мөнгийг ипотекийн үндсэн санхүүгийн эх үүсвэр болгодог юм байна. Тэгэхээр хүүгүй хүний мөнгийг авчихсан учраас цаашаа 1 хувиар өгөөд байх боломжтой.

Өнөөдөр ипотекийн зээлийн эргэн төлөлт 40 хувьтайгаар мөнгөний эх үүсвэр нь бүрдчихсэн юм байна. Энэ мөнгийг дахин эргэлтэд оруулахад хүү буурах боломжтой. Банк хүний мөнгийг дамжуулж байгаа болохоор эрсдэл, үйлчилгээний мөнгөө л авах ёстой. Ашиг авах ёсгүй. Яагаад гэвэл төрийн мөнгийг дамжуулж байгаа. Төрийн мөнгөнөөс ашиг хийнэ гэдэг шударга бус. Тэгэхээр төр 1 хувийн хүүтэй, дээр нь банк эрсдэл, үйлчилгээний хөлсний 2 хувиа нэмснээр ипотекийн зээл 3 хувьтай байх бүрэн боломжтой.

Одоо бидэнд 3 их наяд төгрөг байгаа. Засгийн газрын 27 сан байгаа. Тэр их мөнгийг орон сууц руу оруулах юм бол утаа багасна. 1000 удаа яндан яриад утаа багасахгүй. Зөвхөн орон сууц. Орон сууцжуулъя гэвэл урьдчилгааг 20 хувь болгох хэрэгтэй. Угаасаа орон сууц маань банкны барьцаанд байдаг шүү дээ.

УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд 900 хүний гарын үсэг зурах юм бол нээлттэй хэлэлцүүлэг хийдэг. Бид 9000 хүний гарын үсэг ч зуруулж чадна. Эндээс УИХ-ын тогтоолын төсөл санаачлах боломжтой. Уг тогтоолын төслөөр орон сууцны зээлийг 3 хувиас хэтрүүлэхгүй байя гэж оруулж болно” гэсэн юм.

М.Бүүвэй

www.zindaa.mn

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 11 )

mygmarsuren [ 66.181.160.98 ]      |     2018 оны 11-р сарын 14 -нд, 15:20 минутанд

tiim shuu 20 sayiig uguud 2 uruu bair abii gehed 30 geed hudluhgui bn ene ymar uchir bna

b [ 150.129.141.136 ]      |     2018 оны 11-р сарын 14 -нд, 00:36 минутанд

vnen tegeed yarsanaa heregjvvl hiigeecheeeeeee

Чинзориг [ 66.181.177.170 ]      |     2018 оны 11-р сарын 13 -нд, 13:53 минутанд

8 хувийн зээлээ эхлээд нээ л дээ банкны 18 хувиар ард иргэд дарлуулж байна ш дээ

Зээл хүсэгч [ 202.21.106.120 ]      |     2018 оны 11-р сарын 13 -нд, 13:43 минутанд

3 хувь байтугай 8 хувь ч олдохгүй арийн хаалгаар 1 мкв үнэ дээр нь 100-200000 төгрөг нэмж өгүүл зээл олгох юм бна лээшд. Банкны захирал нь авдаг гэсээн барилгын компанитай нь гэрээ байгуулсан байдаг гэсэн.

Иргэн [ 202.179.27.123 ]      |     2018 оны 11-р сарын 13 -нд, 09:15 минутанд

Аль эрт л Ипотекийн зээл биш бнаа хумуусийг молжиж бн гээд л эдийн засагч Жаргалсайхан гуайгаас эхлээд л яриад л бсан лдаа Зарим хумуус одоо л ухаан орж бн тийм уу

demjigch [ 202.9.42.246 ]      |     2018 оны 11-р сарын 13 -нд, 08:07 минутанд

demjij bn bi ch gesen bairnii 8 huvi huutsildij bn 3 boljvol saihan bn shdee

эмч [ 202.179.26.8 ]      |     2018 оны 11-р сарын 13 -нд, 07:15 минутанд

маш зөв санал байна дэмжиж байна. ингэж байж л утаанаас салж ирээдүйн үр хүүхдүүддээ эрүүл мэндэд нь хөрөнгө оруулалт хийнэ шүү дээ хүмүүс минь

Зочин [ 66.181.178.84 ]      |     2018 оны 11-р сарын 13 -нд, 06:51 минутанд

Баасанхүүг дэмжиж байна энэ бол маш зөв шүү

irgen [ 202.21.105.115 ]      |     2018 оны 11-р сарын 13 -нд, 06:02 минутанд

buh sanguud novsh bas bishee. Ipotek uuruu bas asuudaltai l baigaa.

Чулуунцэцэг [ 66.181.161.65 ]      |     2018 оны 11-р сарын 13 -нд, 05:47 минутанд

Маш зүйтэй утааг арилгах арга орон сууцжуулах лхэрэгтэй тийм учираас урьдчилгаа бга хүү бга байх ёстой

Бат [ 103.242.44.82 ]      |     2018 оны 11-р сарын 13 -нд, 04:25 минутанд

Маш зөв

lili [ 202.126.89.33 ] 2018 оны 11-р сарын 13 -нд, 07:03 минутанд

Demjij bn

Irgen [ 64.119.25.99 ] 2018 оны 11-р сарын 13 -нд, 12:00 минутанд

Mash zuw

учрал [ 202.126.89.11 ] 2018 оны 11-р сарын 14 -нд, 03:39 минутанд

хэзээ хэрэгжих юм вэ

zochin [ 66.181.161.110 ] 2018 оны 11-р сарын 14 -нд, 04:14 минутанд

demjij bna 9000 hunii gariin usgiig ni tsugluulaad ugii

Go to top of page