БАЙР СУУРЬ: Засгийн газар ОГЦРОХ УУ?

2018 оны 11 сарын 13

 ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээлтэй холбогдуулан Засгийн газрыг огцруулах асуудал хөндөгдөж эхэллээ. Засгийн газрыг огцруулах тухай асуудалд УИХ-ын гишүүд ямар байр суурьтай байгааг сонирхлоо.


 

Д.Хаянхярваа: У.Хүрэлсүхийг огцруулах гарын үсэг цуглуулна

-Өнөөдрийг хүртэл миний болон өөр хүний албан бланк дээр Засгийн газрыг огцруулах тухай бичигт би гарын үсэг зураагүй байсан. Надад тийм санал ирээгүй байсан. Харин өчигдөр /2018.11.12/ Удирдах зөвлөлийн хурлын үеэр “Хэрэв та нар миний тавьсан шаардлагыг хэрэгжүүлэхгүй бол би өөрийнхөө бланк дээр хууль бус үйлдэл хийж байгаа энэ Засгийн газрыг огцруулах үндэслэлүүдийг бичээд, гарын үсэг цуглуулаж, 19 хүнийг нь хүргээд өргөн барина" гэж хэлсэн. Ийм хууль бус үйлдлийг нь хэлсний төлөө надад хариуцлага тооцсон. Жинхэнэ хариуцлага тооцох хүмүүсээсээ хазайсан. Байгаа олоогүй шийдвэр гаргаж байгааг нь би үнэхээр ойлгохгүй байгаа. Тийм учраас би өнөөдрөөс эхлэн энэ хүнийг огцруулах асуудлаар өөрийнхөө бланк дээр гарын үсэг цуглуулж, УИХ-д өргөн барина. Энэ хүн алдаагаа засах ёстой. Өөрийнхөө гаргаж байгаа авир төрхийг харах хэрэгтэй. Энэ том нам, Засгийн газрыг толгойлж явах чадваргүй байна гэж харж байгаа. Тийм учраас У.Хүрэлсүхийг огцруулах асуудлаар гарын үсэг цуглуулж, өргөн барина.

Ч.Хүрэлбаатар: Засгийн газрыг ЖДҮ-тэй холбох боломжгүй

-Засгийн газрыг огцруулах үндэслэл бий юу. Засгийн газрын сайдын хувьд та юу гэж бодож байна вэ?

-Байхгүй. Д.Хаянхярваа гишүүний ярьж байгаа асуудлыг үзсэн. Нэлээдгүй алдаатай зүйл ярьж байна лээ. Хамгийн гол нь ЖДҮ-ийг дэмжих сангийн хөрөнгийг Засгийн газар тараасан гэж ярьж байна. Энэ бол ямар нэгэн үндэслэлгүй зүйл юм. Яагаад гэвэл 2018 оны төсвийг 2017 онд өргөн барихдаа ЖДҮ-д мөнгө төсөвлөөгүй оруулж ирсэн. Үүний дараа 2019 оны төсвийг өргөн барихдаа ЖДҮ-ийг хөгжүүлэх санд мөнгө төсөвлөөгүй оруулж ирсэн. Яагаад мөнгө тавихгүй байсан бэ гэхээр сангийн яам өнгөрсөн оны сүүлээр шалгалт хийсэн. Уг шалгалтаар тус сангийн хөрөнгө мөнгө үр дүнтэй зарцуулагдахгүй байна гэдэг дүгнэлт гарсан. Шийдвэр буруу гарч байгаа учраас татвар төлөгчдийн мөнгийг хамгийн үр ашигтай зарчмаар зарцуулах ёстой гэж үзсэн. Тэгэхээр нэлээд зөрчилдөөнтэй механизмаар мөнгө тавьж болохгүй гэдэг зарчмыг Засгийн газар баримталсан. Харин хоёр жилийн хугацаанд УИХ нэмсэн байдаг. Тэгэхээр үүнтэй холбоотой асуудлаар Засгийн газрыг буруутгаж болохгүй.

Хоёрдугаарт, Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайдын зүгээс сангууд, ЖДҮ-тэй холбоотой асуудалд зөрчил байна гэж үзсэн. Улмаар ЖДҮ-ийн сангийн санхүүжилтэд хийсэн шалгалтыг дүгнэлтийг Засгийн газрын хуралдаан дээр ярилцсан юм. Ер нь Засгийн газрын 29 санг цэгцлэх нь зүйтэй гэж үзээд, надад үүрэг өгөгдсөн юм.

О.Баасанхүү: Манай орон парламентийн засаглалтай болохоос Ерөнхийлөгчийнх биш

-Явах л хэрэгтэй шүү дээ. Засгийн газрыг огцруулах гурван шалтгаан бий. Нэгдүгээрт, намайг С.Баярцогтыг огцруулахаар явж байхад Үндсэн хуулийн Цэц дээр “570” өгөөд, сайдыг огцруулж болохгүй, кабинетаар нь огцруулна гэсэн шийдвэр гаргуулсан. УИХ сайдад хариуцлага тооцох боломжгүй болчихсон. Жишээ нь, Я.Содбаатар, Ц.Даваасүрэн гээд явж байна. Эд нарт хариуцлага тооцох хууль байхгүй.

Хоёрдугаарт, ЖДҮ-ийн зээл авахдаа авлига маягаар 950 сая төгрөгөөр нь авсан. Тэгээд бүгдээрээ ямар нэгэн хэлбэрээр мөнгө угаасан. Жишээ нь, Ж.Энхбаяр гээд гишүүн байна. Хувьдаа банк бус санхүүгийн байгууллагатай. Тэр хүн хувийнхаа өмчөөс хүүгүй зээл авахгүй яасан юм. Гэтэл төрөөс 3 хувиар мөнгө зээлж, 30 хувиар зээлдүүлж байна гэдэг мөнгө угаалт.

Гуравдугаарт, амласан зүйл нь биелэхгүй байна. Багаар ярихад утаа. Томоор ярихад эдийн засгийн өсөлт. Иргэдийн сагсан дахь зүйлс нь багасаад, мөнгө чинь цаас болоод байгаа үед Засгийн газраа солихоос өөр аргагүй. Тийм учраас үтэр түргэн У.Хүрэлсүх явах ёстой. Тэр харагддаг шигээ хүн биш. Монгол Улсын Ерөнхийлөгч ч гэсэн огцрох ёстой. Тангарагаа зөрчсөн. Ерөнхийлөгч аль нэг намын талд орж болохгүй. Улаан цайм Ардчилсан намын талд байна гээд ярьж явдаг нь Үндсэн хууль зөрчсөн. Миний санахаар Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч гэдэг нь давхар албан тушаал хашиж болохгүй гэдэг хууль зөрчсөн. Дээрээс нь УИХ-ыг тар гэдэг бичиг явна гэдэг нь Үндсэн хуулийн зөрчил болно. Манай орон парламентын засаглалтай болохоос Ерөнхийлөгчийнх биш. Энэ утгаараа попрох хэрэггүй. Тэр хүн УИХ-ын гишүүн байхдаа хууль шүүхийнхнийг атгадаг байсан шүү дээ. Хариуцлага ярина гэвэл тодорхой ярих хэрэгтэй. 60 тэрбумын асуудлыг ч ярих ёстой. Хэдийгээр намын дарга байсан ч монгол төрийг худалдаж авах тухай ярьж болохгүй.


А.Ундраа: Засгийн газрыг огцруулахыг дэмжиж байна

-Миний баримталж байгаа байр суурь бол Үндсэн хуулийнхаа хүрээнд ажиллах ёстой гэдэг асуудал. УИХ-ын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. УИХ-ыг тараах тухай, нийгэмд үймээн самуунтай байдал үүсгэх чиг хандлагатай яриаг Ерөнхий сайд чуулган дээр хэлсэн явдалд сэтгэл дундуур байгаа. УИХ-аас баталсан хууль тогтоомж, баталсан төсвийнхөө хүрээнд гүйцэтгэх засгийн удирдлага ажлаа хийх ёстой болохоос биш хууль тогтоогчдод ингэж зааж болохгүй. Тиймээс Засгийн газрыг огцруулахыг дэмжиж байна гэж ойлгож болно.

М.Оюунчимэг:  Би огцруулах бичигт гарын үсэг зурахгүй

-УИХ-ын гишүүний хувьд Засгийн газраараа байн байн оролдоод байж болохгүй гэж бодож байна. Засаг сайн ажиллаж байгаа.  Өрөө барагдуулж байна. Эдийн засгийн өсөлт бий болчихлоо. Бас хүмүүстээ хариуцлага тооцож чадаж байна. Өмнө нь хэзээ ийм байлаа. Тийм учраас хариуцлагатай хандах ёстой. Би Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурахгүй.


Б.Пүрэвдорж: У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах асуудлыг би хоёр гараа өргөөд дэмжинэ

-У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах асуудал бол энэ намын өөрсдийнх нь асуудал. У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах тухай бичиг, гарын үсэгийн асуудал ороод ирэх юм бол бид дэмжихэд бэлэн. Би У.Хүрэлсүхийн Засгийн газар өнгөрсөн хугацаанд огт ажил хийсэнгүй гэж үзэж байгаа. Засгийн газрын гишүүд нь ЖДҮ болон бусад асуудалтай нэр холбогдсон байгаа учраас ёс зүйн хариуцлага тооцох ёстой. Хамгийн гол нь 20-30 сая төгрөгөөр ЖДҮ-ийг хөгжүүлэх ёстой зээлийг 2 тэрбум төгрөг болтол өсгөж байгаад авч байгаа нь ёс бус үйлдэл. ЖДҮ-ийн зээл мань мэтэд нь олддоггүй. Тийм учраас би тусгайлан төсөв дээр өөрийнхөө тойргийн ЖДҮ-ийг хөгжүүлэхийн тулд хөрөнгө тавьсан. АН-ын гишүүний тойрог гэдэг утгаараа байнга хасч ирсэн. Тэгэхээр би У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах тухай асуудлыг УИХ-аар хэлэлцэх юм бол би хоёр гараа өргөөд дэмжинэ.

Я.Санжмятав: Үүсээд буй асуудлаас болж Монгол Улсын эрх ашиг зөрчигдөх ёсгүй

-Та олон жил парламентад сонгогдсон гишүүний хувьд өнөөдөр өрнөөд байгаа асуудлыг юу гэж харж байна вэ?

-Хажуу айлын авгай, нөхөр хоёр салж сарниж байхад би яриад байх зохимжгүй. Ер нь бол хүнд асуудал. Парламентын талаасаа ч, гишүүний ёс зүйн хувьд ч, Засгийн газрын хувьд ч хүнд зүйл болчихлоо. Ийм зүйл болно гэж миний хувьд бодоогүй. Харамсалтай байна. Хариуцлагын асуудал яригдаж байгаа. МАН-ын дарга, Ерөнхий сайд намынхаа бүтцийн байгууллагад, сайд, гишүүдэд хариуцлага тооцох асуудал яригдаж эхэлж байна. Манай бүлгийн хувьд 60 тэрбум, ЖДҮ-ийн асуудалд хариуцлага тооц гэдэг саналаа өгчихсөн. Тэр санал хэвээрээ байгаа. Бид МАН-ын бүлгийн хурлын шийдвэрийг хүлээж байна. ЖДҮ-ийн асуудал газар авч, шалгагдаж эхэллээ. Цаана нь үлдсэн 27 сангийн асуудлыг нэг мөр шалгаж үзэх хэрэгтэй. Алдсан хүмүүс байвал хариуцлага тооцох ажил үргэлжлэх байх гэж бодож байна.

-Засгийн газрыг огцруулах саналыг МАН-ын бүлгийн дарга албан ёсоор гаргана гэж мэдэгдлээ. Хувь гишүүний хувьд Засгийн газрыг огцруулах шаардлагатай гэж бодож байна уу?

-Одоогоор тийм зүйлд гарын үсэг зураагүй байна. Ер нь бол яриагаар ажил хийж болохгүй ээ. Тэгвэл  би тэгнэ дээ гэж ярихгүй. Монгол Улс тусгаар тогтносон улс. Монгол Улсын хөгжил дэвшил, дэлхийн тавцан дахь нэр хүнд гэдэг зүйл өнөөдрийн яригдаж байгаа зүйлээс өөр зүйл. Тийм учраас бид талцал хуваагдал гэхээсээ илүү Монгол Улсын хар хайрцагны бодлого, хөгжил дэвшил, хөрөнгө оруулалтын асуудлыг бодолцож үзэх хэрэгтэй. Энэ талцал хуваагдлаас үүдэж эдийн засагтай холбоотой асуудал гацаж саатах хүндрэл битгий гараасай гэж бодож байна.

М.БҮҮВЭЙ

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (202.9.43.119) 2018 оны 11 сарын 14

МАН ӨӨРИЙГӨӨ БУЛШЛАХ НҮХЭЭ ӨӨРӨӨ УХАЖ БАЙНА

0  |  0
Даваа(202.9.43.110) 2018 оны 11 сарын 14

Ямар ч гэсэн Засгийн газар, Их хурлаараа оролдохоо одоо зогсоогоочээ. МАН дотроо ингэж тольхилцох нь Монгол түмэнд сайн юм авчрахгүй шүү. Өшөө хорсолдоо шатсан хүмүүсийн идэш болж гүйцлээ. Төрийн албан тушаалтан, хамаарал бүхий этгээд зээл авч болохгүй гэсэн хууль байгаа юм уу. Тэр сангуудаа шалгуулаад ном журамд нь оруулаад цаашдыхаа ажлыг бодохсон таминь. Ядахдаа бичиг үсэгт ч тайлагдаагүй хүмүүсийн бичвэрүүдээс залхаж гүйцлээ.

0  |  0
ЗОЧИН(202.179.27.225) 2018 оны 11 сарын 14

энэ Баасанхүү гэгч төр засаг үймэж байвал баярлаж хөгжиж явдаг ёстой хүн гэхэд хэцүү хүндээ худал шудрага царайлана хийж байгаа юм байхгүй тэмцэж байгаа юм байхгүй тэмий л оноо авах гэж жүжиглэнэ өөр үүнд хийж чадах зүйл алга ийм бузар юмнууд хурдан талд ороосой ханилж яваа нөхөрөө хутгалдаг Түгжил шиг нөхөр яав Энхбаярыгаа яалаа тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ,хүн тэжээвэл толгой цусдана гэдэг л болсон шүү дээ урвагч юм тэр хэзээ ч хэнээс урваж болох найдлагагүй дурак

0  |  0
Зочин(139.5.217.237) 2018 оны 11 сарын 14

Тэд өөрсдөө албан тушаал, луйвар хийх, хийснээ хамгаалах эрх мэдлээ авч үлдэхийн тулд юу ч хийж чадна шүү дээ. Эд бүгдээрээ биш л дээ, гэхдээ дийлэнх нь шуналдаа хөтлөгдөж мал барьдаг зэрлэгшсэн нохой шиг болсон хүмүүс гэдгийг олон түмэн харж байна. Тэглээ гээд тэднийг зайлуулах эрх мэдэл эгэл олонд хаалттай, гагц шийдэх ёстой хуулийнхан нь нэг хөнжилд орчихсон ийм л үе. Яах ёстой вэ? Уул нь Монголчууд ташураа бариад боссон ч байлдах чадалтай явсан үе байсансан. Одоо ихэнх нь ташуургүй, морьгүй суурин сахисан хоосон чалчигчид боол болж хувирч дээ.

0  |  0
ДЭМБЭРЭЛ ХҮҮГ ДЭМЖНЭ(103.111.68.3) 2018 оны 11 сарын 14

ДЭМБЭРЭЛИЙН ЗӨВ, МАШ ЗӨВ УРИАЛГА ГАРГАСАН БАЙНА. МАН-ын ЭГЭЛ ЖИРИЙН ГИШҮҮД ДЭМЖИГЧИД НЬ ЯМАР БУРУУТАЙ ЮМ. АЛБАН ТУШААЛЫН ДЭЭД ОРГИЛД ХҮРЧ, ЭД БАЯЛАГТ ШУНАЖ ХЭМЖЭЭГҮЙ ИХ ЭРХ МЭДЭЛД САНААРАХСАН ЦӨӨН ТООНЫ ДАРГА НАРЫН БУЛХАЙ ЛУЙВРААС БОЛЖ МОНГОЛ УЛС, МАН СҮЙРЭХ ЁСГҮЙ. ХЭЗЭЭ Ч ЭВЛЭРШГҮЙ АН ЦАВ ГАРСАН МАН-ын ОДООГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛЖ, ОНЦ ИХ ХУРЛАА НЭН ДАРИУ ХУРАЛДУУЛЖ ШИНЭ ЛИДЕР, ШИНЭ УДИРДЛАГУУДАА ГАРГАЖ ИРЖ ШИНЭ БОДЛОГОО ТУНХАГЛАЖ УЛС ОРНОО ӨӨД НЬ ТАТАХ ЦАГ БОЛСОН. ДЭМБЭРЭЛ ХҮҮГ ДЭМЖНЭЭ.

0  |  0
1111(59.153.115.166) 2018 оны 11 сарын 13

Хурэлсух унахаараа яах бол Бас гадагшаа гараад арилаад огох байхдаа

0  |  0
Иргэн(103.212.117.131) 2018 оны 11 сарын 13

Явж явж Баасанхүү гишүүн л голтой хэлчихжээ. Атаманы аргаар Засгийг удирдахгүй, өөр санаа бодол, бодит шүүмжлэлд өс санаж хандаж байгаа ЕС хол явахгүй, сэлэмч энэ тэр гэхээр хөөрөөд дарангуйлагчруу амархаан хальтрах янзтай. Миний үнэлдэг Ч.Хүрэлбаатарын хэлсэн зүйлд ой гутчихлаа ...

0  |  0
иргэн (202.179.25.61) 2018 оны 11 сарын 13

эд нарын байгаа байдал нь Төрийн түшээ гэхээсээ илүү Үл бүтэх царай бодолтой Хогийн хулгайчууд л байна

0  |  0
зочин(103.229.122.125) 2018 оны 11 сарын 13

Энэ Хүрэлбаатар юу ярина вэ Хөдөө аж ахуй үйлдвэрийн яам чинь засгийн газрын удирдлага бүтцэд хамаардаггүй биедаасан улс юмуу яамныхаа хийсэн буруу алдааг засгийн газар нь мэддэгүй юм гэж хаана байдаг сонин хүн үү тэнэг хүн маллаж байгаа юм шиг ярихаа болио одоо наад шалгалтаа аймаг, сум бүх шатанд хий аймгуудаас нилээн юм гаран ба тэгээд Хөдөлмөр халамжийн байгууллагаар олгогддог зээл утгаа алдсан дандаа танил тал найз нөхөддөө өгдөг сум хөгжүүлэх сан гээд сум бүрт 200-300 сая төгрөг бий энийг мэддэггүй юм байхдаа

0  |  0
Зочин (66.181.183.158) 2018 оны 11 сарын 13

Бугд бееренхий суудлаа л бодсон хумуус монгол терийг шударга болгох юмсан гэсэн чин сэтгэлтэй хумуус алга даа

0  |  0
Tuslahad belen(115.171.244.42) 2018 оны 11 сарын 13

Hurelsuh ee taniig ogtsruulahad 2 garaa orgood zogsohgui boldogson bol 2 holoo ch orgohod belen humuus nileed baina. Ta tednii gariig ni baig gehed 2 holiig ni huga tsohih sanaatai baina uu?! ain Uneheer sanaa baigaa bol tiim humuusiig zaaj ogch bolno shuu he he

0  |  0
Tuslahad belen(115.171.244.42) 2018 оны 11 сарын 13

Hurelsuh ee taniig ogtsruulahad 2 garaa orgood zogsohgui boldogson bol 2 holoo ch orgohod belen humuus nileed baina. Ta tednii gariig ni baig gehed 2 holiig ni huga tsohih sanaatai baina uu?! ain Uneheer sanaa baigaa bol tiim humuusiig zaaj ogch bolno shuu he he

0  |  0
shaadah uu(115.171.244.42) 2018 оны 11 сарын 13

Ih hurliin gishuudiig ih l haraaj muuldag.Gevch olnii olon gej bas onovchtoi ug heleh hun bainaa baina. Hurelsuhiig tanij medsen ta buhend uneheer talar haj baina daa. ZG-iig gantsaa selem erguuleed yaah bilee dee. Hurel ee ta engiin hun shig huvtsalaad ard tumniihee dund orood zasgiin ajil yamar baina geed neg asuud uzdee. Yu gehiig 2 nudeeree haraad 2 deldengeeree neg sonsdoo yu geh ni.Muulah hun zagaas garnaa ter bugdiig naadaj unagah uu ain Hurelsuh ee

0  |  0
shaadah uu(115.171.244.42) 2018 оны 11 сарын 13

Ih hurliin gishuudiig ih l haraaj muuldag.Gevch olnii olon gej bas onovchtoi ug heleh hun bainaa baina. Hurelsuhiig tanij medsen ta buhend uneheer talar haj baina daa. ZG-iig gantsaa selem erguuleed yaah bilee dee. Hurel ee ta engiin hun shig huvtsalaad ard tumniihee dund orood zasgiin ajil yamar baina geed neg asuud uzdee. Yu gehiig 2 nudeeree haraad 2 deldengeeree neg sonsdoo yu geh ni.Muulah hun zagaas garnaa ter bugdiig naadaj unagah uu ain Hurelsuh ee

0  |  0
Иргэн(103.26.195.22) 2018 оны 11 сарын 13

Огцруулах хэрэгтэйшдээ?!

0  |  0
Top