ҮЭ: Монголын төр хүний амь насыг тоохгүй байна

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 13

Монголын эрчим хүч, геологи уул уурхайн Үйлдвэрчний эвлэлийн холбооноос Ухаа худаг, Гашуун сухайт чиглэлийн замд нүүрс тээвэрлэж яваад түлэгдсэн жолоочийн эрүүл мэндэд анхаарч, нүүрс тээвэрлэлтэд анхаарахыг Засгийн газраас шаардлаа. Энэ сарын 09-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Жаргалант багт Ухаа худаг-Гашуун сухайт хилийн боомт чиглэлийн 145 дахь км замд жолооч “Д” нь нүүрсийн тээвэрлэлт хийж байхдаа автомашины кабинд гал гаран, биеийнх нь 97 хувь түлэгджээ. Одоогоор гүн шокын байдалтай, ухаангүй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

“Энэ осол юунаас болж гарсныг Онцгой байдлаас галын шинжээчийн дүгнэлт гаргах ёстой биз. Гэтэл Өмнөговь аймгийн ОБЕГ ослын газарт очоогүй хоёр хоногийн дараа биднээс тийм осол гарсан юм уу гэж асуусан. Монголын төр ямархуу байдалтай ажиллаж байна. Цагдаагийн байгууллага яагаад ард түмэнд мэдээлэл өгөхгүй байна. Эрдэнэт хүний амь нас эрстэхэд хүрч одоогоор ухаангүй шоконд орчихсон хэвтэж байна” гэж Монголын эрчим  хүч, геологи, уул уурхайн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дараг Х.Буянжаргал ярилаа.

Жолооч Д.Дашдорж нь Хятадын хөрөнгө оруулалттай “Омог цагаан шонхор” компанид ажилладаг байсан бөгөөд эмчилгээний зардалд ямар нэгэн туслалцаа үзүүлэхгүй гэж мэдэгджээ. Тус компани 370 автомашинаар нүүрс тээвэрлэлт эрхэлдэг байна. Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн Үйлдвэрчний эвлэлийн холбооноос нүүрс тээвэрлэлт эрхэлдэг “Омог цагаан шонхор” компанид хариуцлага тооцох, Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлийн авто замын нүүрс тээвэрлэлтийн нөхцөлийг сайжруулахыг Засгийн газраас шаардаж буй аж.

Дашрамд дурдахад Өмнөговь аймгийн Тавантолгойн уурхайгаас Гашуун сухайт хилийн боомт хүртэлх нүүрс тээвэрт 12 мянган жолооч, тээврийн хэрэгсэл бүртгэлтэй аж. Үүнээс энэ жил л гэхэд 1500 орчим осол гарч, 10 гаруй хүн амь насаа алдсан байна.

Б.АЗАА

WWW.ZINDAA.MN

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.169.66) 2018 оны 11 сарын 13

засгийн газарт иргэдээ бодох ухаан байхгүй ш тэй завгүй байгаа суудал ширээгээ булаалцалдаад.....

0  |  0
Zavgui baina(115.171.244.42) 2018 оны 11 сарын 13

Oo manai zasgiin gazart irgenee bodoh zavgui l baina daa. Tiim uchraas odor algasahgui bie bienee eguutgeh,ooroo alia horloh geed urd omno duuldaaguigeer garah bolloo. Eronhiilogch huli bus uildlee darah bulah,eronhii said alban tushaaldaa shunaad zavgui baina

0  |  0
Zavgui baina(115.171.244.42) 2018 оны 11 сарын 13

Oo manai zasgiin gazart irgenee bodoh zavgui l baina daa. Tiim uchraas odor algasahgui bie bienee eguutgeh,ooroo alia horloh geed urd omno duuldaaguigeer garah bolloo. Eronhiilogch huli bus uildlee darah bulah,eronhii said alban tushaaldaa shunaad zavgui baina

0  |  0
Top