У.Хүрэлсүх: Төр засаг шударга байх нь хамгийн чухал

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 13

 Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр /2018.11.13/ иргэдийн төлөөллийг өрөөндөө хүлээн авч бензин шатахууны нэмэгдлийн асуудлаар санал солилцлоо. Уулзалтад Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон Мэргэжлийн хяналтын газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын удирдлагууд оролцсон юм.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Бензин шатахууны асуудал нь ард түмний маань ажил амьдрал, улс орны бүтээн байгуулалттай холбоотой байдаг. Гэхдээ бид 100 хувь гаднаас бензин шатахуунаа авч хэрэглэдэг. Тиймээс дэлхийн зах зээлийн үнэнийг дагана. Дээр нь Засгийн газраас бензиний үнийг тогтвортой байлгах чиглэлээр онцгой албан татварыг тэглэсэн. ОХУ болон дэлхий дээр ханш өссөнтэй холбоотойгоор нефть импортлогч байгууллагууд үнээ нэмдэг. Энэ бүхэн дээр бид анхаарч ажиллана.

Ер нь үнэ тогтворжуулах зэрэг хөтөлбөр авч хэрэгжүүлэх нь зах зээлийн эдийн засгийн харилцааны эсрэг зүйл болдог. Тиймээс төрөөс үнийг хатуу барих нь эдийн засагт сөргөөр нөлөөлдөг. Харин тодорхой хэмжээний зохицуулалтыг хийх ёстой. Энэ хүрээнд улс эх орондоо нефтийн үйлдвэр байгуулах явдал. Тиймээс дотоодынхоо асар их газрын тосны баялгаа ашиглан дотооддоо боловсруулах үйлдвэр байгуулж чадвал хямд үнээр шатахуун авах боломжтой.  Энэ жилийн байдлаар нефть боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажил хийгдээд байгаа” гэсэн тайлбарыг өгсөн юм.

Харин иргэдийн зүгээс “Засгийн газрын тэргүүний хийж байгаа улс төрийн үйл ажиллагааг бид дэмжиж байна. Шударга ёсны салхи сэвэлзэж байгаад баяртай байна. Шударга ёс байсан бол Монгол оронд шатахууны үнэ ингэж дураараа нэмэгдэхгүй байсан” хэмээж байлаа. Мөн “Шатахууны үнэ нэмдэг асуудлыг таслан зогсоож өгөөч. Дэлхийн зах зээлд нефтийн үнэ 60 ам.доллар болтлоо буурчихаад байхад бензиний үнэ буурахгүй байна. Нефть импортлогчдын толгойг илдэг байдлаа зогсоо” хэмээн байр сууриа илэрхийллээ.


Иргэдийн асуултад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Дэлхийн зах зээлд 14 хоногийн өмнө нефть бүтээгдэхүүний үнэ 72 ам.доллар байсан. Өнөөдөр 59 ам.доллар болон буураад байна. Ингэж тасралтгүй буурч байгаа. Тэгэхээр өнөөдөр манайд худалдаалагдаж байгаа бензин үнэ өндөр байхад гэрээ хийгдсэн байгаа. Харин хямд үеийн гэрээгээр арванхоёрдугаар сараас эхлэн нийлүүлэгдэнэ. Тэгэхээр татвар байхгүй учраас цаашдаа бензиний үнэ буурна гэдэгт итгэлтэй байгаа. Бид дэлхийн зах зээлд бензиний үнэ өсөхөд дагаад өсдөг. Харин буурахад нь дагаад буурдаг тогтолцоог бий болгохыг зорьж байна” гэсэн тайлбар өгсөн юм.

Иргэдийн хүсэлтийн хариуд Ерөнхий сайд У.Хүрэлсүх иргэдийн зүгээс бензин дутуу шахдаг гэх гомдлыг газар дээр нь шалгаж, арга хэмжээ авахыг Мэргэжлийн хяналтын байгууллага, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын удирдлагууд анхаарч ажиллахыг үүрэг өгсөн юм. Мөн төрийн хяналт шалгалтаас гадна ард иргэдийг хяналт шалгалтаа сайн хийж, хаана хууль зөрчигдөж байгааг холбогдох мэргэжлийн байгууллагуудад өгөхийг хүслээ.

Тэрбээр мөн “Би жирийн жолоочийн хүү. Бензиний үнэ өсөхөөр амьдралд яаж нөлөөлдгийг би мэднэ. Тиймээс  эгэл жирийн ард иргэд маань нийгэмд шударга ёсыг бий болгоё гэж уриалж байгаад баяртай байна. Нийгмээрээ шударга орчинд амьдрах, төр засаг нь шударга байх нь хамгийн чухал. Шударга амьдралыг бий болгохын төлөө хамтдаа хичээе. Гэхдээ бас надад чадал хүрэхгүй үе бий. Асар их мөнгөжсөн хүмүүс байна. Тэр бүхнийг дарж цэвэрлэхээс өөр аргагүй. Тиймээс нийгмээрээ хамтдаа шударга бус зүйлтэй цэвэрлэе. Тэмцэлгүй ард түмэн мөхдөг” гэж сэтгэгдлээ хэлсэн юм.

М.БҮҮВЭЙ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Наран(103.229.121.181) 2018 оны 11 сарын 14

Уучлаарай шудрага л юм бол ардчиллынхны авсан тэр тэрбумаар ждү ээс бусад сангуудаас энэ ерөнхиылэгчиын бусниулсан хөрөнгийг нн тиш болгорч ээ

0  |  0
Zochon(64.119.21.215) 2018 оны 11 сарын 14

Zovoo

0  |  0
Зочин (66.181.183.158) 2018 оны 11 сарын 13

Хаянхярваа гэж 2 еерее яридаг гишуун байх юм ер нь ес зуй гэж байхгуй болжээ еерт нь хариуцлага тооцохоор бас Еренхий сайдаа унагана гээд л

0  |  0
зориг(150.129.141.225) 2018 оны 11 сарын 13

Хүрэлсүх сайдад жаахан ч гэсэн дэм өгөх юмсан гээд баахан дэмжсэн сэтгэгдэл л бичих юм даа. Амжилт хүсье.

0  |  0
zochin(66.181.179.252) 2018 оны 11 сарын 13

BARAANY USSUN UNIIG ZAKHIRGAADAN BUULGAKH KHEREGTEY, BENZINII UNE USLUU GEED BARAANY UNEE NEMCHIKHEED BUUKHAAR NI GULIIGUUD BUULGAKHGUY AZNY YUM GEED SUUJI BAYDAG SHUU

0  |  0
Зочид (182.160.2.59) 2018 оны 11 сарын 13

Шударга юм бол хууль бусаар ЖДҮ-ийн зээл авч мөнгө угаасан засгийн газрын гишүүдээ огцруул яриа ажил хэрэг 2 чинь зөрөөд байна.

0  |  0
иргэн(202.9.42.68) 2018 оны 11 сарын 13

ЭЛБЭГДОРЖ, М.ЭНХБОЛД НАР БАЙГАА ЦАГТ МОНГОЛ УЛСАД ХЭЗЭЭ Ч ШУДАРГА ЁС ТОГТОХГҮЙ , ТЭД БҮГДИЙГ ХУДАЛДАЖ АВНА УИХ-н ГИШҮҮД ,ШҮҮХ ПРОКУРОР, ЦЭРЭГ ЦАГДАА , ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ .........

0  |  0
Top