”УРВАГЧ” Ч.Улаан САЙД болох нь

Б.Эрхэс | Zindaa.mn
2018 оны 11 сарын 13

   -Ч.Улаан гишүүн "Намынхаа нөхдийн хүсэлт, шаардлагаар яам толгойлохоор боллоо" гэх утга бүхий үгийг хээв нэг хэвлэлээр дайж, өөрийн "шунал"-аа ард түмнээсээ нууж сууна-

Өнөөгийн улстөрчдийн дунд "урвагчид" олон бий. Ялангуяа улс төрд ороод удчихсан, улс төрийн хатуу тоглоомоор тоглоод сурчихсан нөхдийн дунд бүр ч их бий. Тэд эрх мэдэл, эрх ашгийн төлөө сонгогчдынхоо итгэлийг хөсөр хаяж, өөрийн итгэл үнэмшил, үзэл бодлоосоо урвахад хэзээд бэлэн байдаг.

Яг энэ дүр зургийг өнгөрсөн 2016 оны УИХ-ын оны сонгуулийн өмнөхөн УИХ-ын гишүүн Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар гаргаж байлаа. Нэгэн цагт МАН-аас урваж, Н.Энхбаярыг дагасан мань хоёр парламентад дахин сонгогдохын тулд МАХН-ын дарга Н.Энхбаярыгаа хаяж, төрхөмдөө буцаж байв. Тэд "урвасан" шалтгаанаа уран гоёор тайлбарлаж, "Бид хоёр МАН, МАХН-ыг нэг улс төрийн хүчин болгохын төлөө ажиллана" хэмээн хэлж байлаа.

Харин эрх баригч намын дарга, өнөөгийн Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүх л ганцаараа УИХ-ын гишүүн Ч.Улаан нарыг "урвагч" гэдгийг нь мартчихсан уу гэлтэй. Тиймдээ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгө үйлдвэрийн яамыг Ч.Улаанд өгөхөөр болж, улс төрийн үйл явдлыг улам ч ээдрээтэй болгож байна. Нөгөө талд УИХ-ын гишүүн Ч.Улаан ч гэсэн зургаа дахь удаагаа сайдын албан тушаалд томилогдох болж, битүүхэн дотроо алга хавсарч суугаа сурагтай.

Учир нь, түүнийг сайдын суудлаас татгалзахгүй, нүүр бардам очих замыг журмынх нь нөхөд зураад өгчихсөн байхыг үгүйсгэхгүй. Тиймдээ ч Ч.Улаан гишүүн "Намынхаа нөхдийн хүсэлт, шаардлагаар яам толгойлохоор боллоо" гэх утга бүхий үгийг хээв нэг хэвлэлээр дайж, өөрийн "шунал"-аа ард түмнээсээ нууж сууна. Өөрөөр хэлбэл, тэр сайд болох өөрийн хүсэл, "шунал"-аа "Би хөдөө, аж ахуйн салбарт ажиллаж байгаагүй, мэдэхгүй" гэх ганцхан өгүүлбэрээр хангалттай нууж чадаж байна.

УИХ-ын гишүүн Ч.Улаанаас өөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамын толгойлж, энэ салбарыг өөд нь татчих мэргэжлийн мэргэшсэн улстөрч байхгүй гэж бодохоор гайхмаар. Эсвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэргэжлийн мэргэшсэн хүнээр хөдөө, аж ахуйн салбарыг удирдуулахаасаа илүүтэй олон удаа парламентад сонгогдсон, тэр хэрээр сайдын албан тушаалыг хашиж явсан гэдэг утгаар нь Ч.Улаан гишүүнийг Засгийн газрын танхимдаа урьсан байхыг үгүйсгэхгүй. Өөрөөр хэлбэл, тэд хөшигний ард "наймаалцаж", улс төрийн үйл явдлыг үргэлжлүүлэхээр төлөвлөсөн ч байж мэднэ.

Аль нь болохыг мэдэхгүй ч УИХ-ын гишүүн Ч.Улаан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилогдох нь цаг хугацааны асуудал боллоо. Харин "урвагч" гишүүн маань эзэнгүй яамыг хэрхэн толгойлж, эцэстээ хаашаа "сүүлээ шарвах"-ыг бурхан л мэдэх байх даа.

Б.ЭРХЭС

WWW.ZINDAA.MN 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
What(172.58.45.149) 2018 оны 11 сарын 14

Migiin boovnii us.

0  |  0
Бат(78.116.228.97) 2018 оны 11 сарын 14

Шинэ үеийн Дүлзэн

0  |  0
иргэн (202.179.25.61) 2018 оны 11 сарын 13

Улаан ёстой ёстой Ашиг сонирхолын зөрчилтөй Этгээд гэдэг нь харагдаж байна Хөдөө аж ахуйн тал дээр А ч үгүй гэсэн мөртлөө энэ Албан тушаалд тэгээд ямар бодолтой очиж байгаа нь ойлгомжтой шүү дээ

0  |  0
ххххххххх(202.9.43.121) 2018 оны 11 сарын 13

oliggui ymnuudiin albatuud ni olig muutai l ym baij taaraa enh boldiigoo zailuulahgui bol ta nar oodlohgui gej deed tenger aildaj baina

0  |  0
ИРГЭН(202.179.27.110) 2018 оны 11 сарын 13

УРВАГЧДЫГ САЙД ДАРГА БОЛГОЖ БАЙГАА МАН-Ч НӨӨЦГҮЙ БОЛЖ ДЭЭ.ДАНДАА ХУЛГАЙЧ ХУДАЛЧ УРВАГЧИД.ОЛИГТОЙХОН НОХОЙ Ч АЛГА.

0  |  0
ххххх(192.82.64.216) 2018 оны 11 сарын 13

Урвагч сайд болохыг харлаа монголд үзэхгүй юм гэж алгаа

0  |  0
zochin(66.181.177.65) 2018 оны 11 сарын 13

EDIIN ZASAG TAAMGAAR GARAHAAS OOR ARGAGUI TEHLEER EDIIN ZASGIIN ALUURCHIN BISH

0  |  0
Зочин(176.143.119.112) 2018 оны 11 сарын 13

ЖДҮ-н зээлээс зас гаа огцруулахгүйн тулд тараасан гэмт хэргээ нуух гэж давхар дээлтэй сайд хаашаа ч урваж чадах чадварлаг урвагчдыг элсүүлж байгаа нь тодрхой байна. Ийм өрөвдмөөр хүн засаг толгойлох ч гэж дээ. Шудрага дүр өөр юу ч алга.

0  |  0
Top