ФОТО: Миний МЭРГЭЖИЛ сайхан

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 14

Дусал хөлс бүрийнх нь цаана амжилтад хүрэх хүсэл тэмүүлэл нуугдаж байдаг өөрсдийн мэргэжлийн онцлогоо гэрэл зурганд буулган харуулсан нэгэн сонирхолтой үзэсгэлэн олон нийтийн хүртээл боллоо. Үзэсгэлэнд дэлгэгдсэн 60 гэрэл зургийг Монгол Улсад эдийн засгийн хөдөлгүүр болсон мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэдэг Политехникийн коллеж болон Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдийн багш болон суралцагчид хальснаа буулгасан юм.

Уралдаанд илгээсэн нийт бүтээлийг хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй гагнуурчин, механикч, оёдолчин, ойжуулагч, өрөг угсралт болон цахилгаанчин гэх мэт олон мэргэжлийн ур чадвар, техник, мэргэжлийн онцлогийг харуулах зорилгоор тухайн дадлагын орчинд ажиллаж суралцан, өөрсдийн нүдээр харж, хальсанд буулгажээ.

Үзэсгэлэн арваннэгдүгээр сарын 09-22-ны өдрүүдэд “Blue Mon” барилгын нэгдүгээр давхарт үргэлжилнэ.

Гэрэл зургийг Ц.Баярбаатар

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.181.177.65) 2018 оны 11 сарын 13

barilgachdiin burhan buteesen

0  |  0
Top