ХАМАС бүлэглэл Израилийн хотууд руу цохилт хийнэ гэв

  ХАМАС бүлэглэл Израилийн өмнөд хэсгийн томоохон хотуудад цохилт өгнө гэж мэдэгджээ. Израильчууд Газын зурвасыг бөмбөгдөхөө үргэлжлүүлвэл тэд хариуд нь пуужингаар гал нээх гэнэ. Энэ талаар ХАМАС-ын хэвлэлийн төлөөлөгч Абу Убейда мэдэгдсэн байна.

Израилийн батлан хамгаалах армиас мэдээлснээр хурцадмал байдал эхэлснээс хойш Газын зурвасын нутаг дэвсгэрээс 370 орчим пуужин хөөргөжээ. Түүнчлэн Израилийн цэргийнхний авсан видео бичлэгээс тус улсын агаарын хүчин Газын зурвас дахь ХАМАС бүлэглэлийн байршлууд руу цохилт өгч байгаа нь харагдсан байна.

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 1 )

zochin [ 66.181.177.65 ]      |     2018 оны 11-р сарын 13 -нд, 09:07 минутанд

munkhnar eejee

Go to top of page